Бичлэгийн тоо 2,391

Солонгосын түүх

Уншсан 4886 vote 0 2009.10.27 21:22:20

 

Эртний түүх


Солонгосын хойг дээрх хүн суурьшиж байсныг батлах археологийн олдворууд нь хуучин чулуун зэвсгийн үед хамаардаг байна.

Солонгосын анхны төрт улс болон Гүжосон МЭӨ 2333 онд байгуулагджээ[8]. Энэхүү улс нь Солонгосын хойгийн хойд хэсэг, Манжуурыг эзлэн оршиж байсан ба Хятадын Хан гүрэнтай хийсэн удаан хугацааны дайны дараагаар сулран бутарсан байна.

МЭ эхэн үед, Солонгосын хойг ба Манжуурт Бүёо (Buyeo), Үгжо (Okjeo), Дүне (Dongye), Шамхан (Samhan) зэрэг жижиг улсууд тогтнож байсан ба улмаар эдгээр улсууд Когурё (Goguryeo), Пекче (Baekje), Шилла (Silla) гэсэн хаант улсууд болж нэгджээ. Энэ үеийг Солонгосын түүхэнд 3 хаант улсын үе гэж нэрлэнэ.

Энэ үед Буддын шашин Хятадаар дамжин Солонгост нэвтэрсэн ба Солонгосын соёлын нөлөөтэйгээр Японд хүрсэн байна

Энэ 3 улсыг 676 онд Шилла нь нэгтгэж, Солонгосын хойгийн ихэнхийг захирах болсон ба хойд хэсэгт нь Балхэ улс оршин тогтнож байв. Нэгдсэн Шилла улсын үед яруу найраг, урлаг, буддын соёл дэлгэрэн хөгжсөн байна. Шилла ба Хятадын харилцаа тухайн үед найрсаг байсан ч дотоод байдлаас болон Шилла суларч, 935 онд Гүрёо улс байгуулагдав. 926 онд Балхэ улс Кидан улсын нөлөөгөөр мөхсөн байжээ.

Гүрёогийн хаан Ван Гон Солонгосын хойгийг бүхэлд нь эзэлсэн ба энэ улсын үед соёл, урлаг Шиллагийн үетэй адил өндөр хөгжиж байв. 1377 онд Дэлхийн хамгийн анхны металл хэвлэлийн барыг хэрэглэж, Буддын судар хэвлэж байсан баримт байдаг[13].

13-р зууны үед Монголын эзэнт гүрний дайралт Гүрёо улсыг ихээхэн доройтуулжээ. Гэхдээ тухайн үед Гүрёо нь Монголын эзэнт гүрний харьяат байдлаар оршин тогтнож байлаа. Монголын эзэнт гүрнийг задарсны дараа Гүрёо нь дахин өөртөө эзэрхэх болсон байна. 1388 онд цэргийн жанжин Ли Сон Гэ Гүрёо улсын суурин дээр Чусон гүрэнг байгуулав.

Генерал И Сон Гэ улсынхаа нэрийг Чусон гэж нэрлэн, Сөүл хотыг нийслэлээ болгов. Чусон гүрэний эхний 200 жилд харьцангуй амгалан байж, соёл урлаг, шинжлэх ухаан хөгжиж байсны жишээ нь Сэжон хааны үед хангил хэмээх өөрийн бичиг үсэгээ зохиож, күнзийн сургааль дэлгэрчээ.

16-р зууны сүүлээр (1592–1598) Япон Солонгосыг эзэлсэн боловч, усан цэргийн жанжин И Сон Шин, Хятадын Мин улсын оролцоотойгоор япон 1598 онд Солонгосын хойгийг орхин явсан байна. Одоо И Сон Шин жанжин Солонгосын үндэсний баатруудын нэгээр тооцогддог байна.

1620-1630-д оны үед Чусон гүрэн нь Манжийн Чин гүрэний харьяат болсон байна. 1870-д оноос дахин Япон нь Солонгосыг эзлэхийг оролдож эхэлсэн ба 1895 онд Чусон гүрэний хатан хааны амийг хорлож[14], улмаар 1905 онд Солонгосыг Японы протекторат болохыг тулган зөвшөөрүүлэв[15]. Слонгосууд Японы түрэмгийлэлийг эсэргүүцэн 1910 оноос эхлэн тэмцэж, Манжуур, Хятад, Сибирт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байв.

Орчин үеийн түүх

Дэлхийн 2-р дайны дараагаас ЗХУ ба АНУ-ын цэргүүд Солонгосын хойгийн хойд ба өмнөд хэсгийг хяналтандаа барьж байсан ба улмаар Солонгосыг Хойд, Өмнөд Солонгос гэсэн хоёр хэсэгт хуваагдахад гол үүрэг гүйцэтгэсэн байна.

1943 оны Каирын тунхаглалд Солонгос нь нэгдсэн нэг улс байхаар тусгагдсан боловч, Хүйтэн дайны уршгаар коммунист Хойд Солонгос, капиталист Өмнөд Солонгос болж хуваагдсан байна. Хойд Солонгосыг дайны өмнө Японыг эсэргүүцэх хөдөлгөөнийг толгойлж байсан коммунист үзэл баримтлалтай Ким Ир Сен[16], харин Өмнөд Солонгосыг АНУ-с эргэж ирсэн И Сын Ман толгойлох болов[17].

1950 оны 6 сарын 25-нд Хойд Солонгос, Өмнөд Солонгос руу дайрснаар 3 жил үргэлжилсэн Солонгосын дайн эхлэв. Хойд Солонгосыын ар талд ЗХУ ба Хятад байсан ба сүүлд Хятад 1 сая сайн дурынхан Солонгос руу илгээсэн байна. АНУ, НҮБ-ын цэргүүд өмнөд Солонгосын талд байлдсан ба 1953 онд Хойд Солонгос ба АНУ-ын хооронд дайныг зогсоох гэрээ байгуулагдан, 38 өргөргийн дагуу хоёр улсын хилийг тогтоосон байна. Өмнөд Солонгос нь энэхүү дайн зогсоосон гэрээнд гарын үсэг зураагүй учир техникийн талаасаа бол одоо хүртэл хоёр Солонгос дайны байдалд байгаа билээ

1960 оноос тухайн үеийн авилгалд идэгдсэн ерөнхийлөгч, засгийн газрыг эсэргүүцсэн оюутны хөдөлгөөн ихээр өрнөсөн ба дараагаар нь Генерал Пак Чон Хи төрийн эргэлтээр засгийн эрхийг авчээ. Уг генерал 1979 онд алагдах хүртлээ Солонгосын ерөнхийлөгчөөр ажилласан ба энэ үед Солонгос нь эдийн засгийн хувьд хүчирхэгжин боссон байна.

1980 генерал Чон Дү Ван төрийн эргэлтээр ерөнхийлөгч болж, 1988 он хүртэл ажилласан байна. Генералын цэргийн дэглэмийг эсэргүүцсэн 1980 оны Гванжу хотын иргэдийн эсэргүүцлийг цэргийн хүчээр дарж байсан байна. Үүний дараагаар ч түүний дэглэмийг эсэргүүцсэн оюутны хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж, 1987 онд болсон Солонгосын хэд хэдэн их сургуулийн оюутнууд оролцсон томоохон эсэргүүцлийн жагсаалийн үеэр хүний амь эрсдсэний[19] дараа ерөнхийлөгчийн шууд сонгуулийг зарласан байна[20].

1988 онд Сөүл хот зуны олимпийн наадмыг зохион байгуулсан юм. 1996 Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүнээр элсэв. 2004 онд Өмнөд Солонгос нь Дэлхийн эдийн засгийн "триллион доллар клубт" багтах болов


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2352073/653/trackback

Батбилэг

2011.10.27 10:48:51
*.160.55.2

1960-1979 оны хооронд Солонгосын удирдагч байсан Паг ерөнхийлөгч улсдаа их ч юм хийсэн муу ч юм их хийсэн гэдэг юм билээ. Эдийн засгийн болон нийгмийн хүрээнд хатуу бодлого явуулж байсан Жнь: Өглөөний 6 цагт машинтай яваж байсан хүмүүс машинаасаа бууж төрийн дуулалаа дуулдаг байсан гэсэн. Гүми хотоос гаралтай энэ хүн эндэр дээр үг хэлэж байгаад буудуулсан юм даа. Одоо охин нь улс төрд орцон Парламентын гишүүн байх шүү.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1446 Monkh-monkh bolon Cad nart huselt bnaa tuslaach [2] tsegii74 2009-10-28 1682
1445 Сайн байна уу, 2012 он... [1] uvgun 2009-10-28 1771
1444 ХУБИЛАЙ ХААНЫ ФЛОТЫН МӨРӨӨР 700 ЖИЛИЙН ДАРАА… [1] uvgun 2009-10-28 3186
1443 Өнгөрөгч мянганы түүхийг сөхвөл [1] uvgun 2009-10-27 2663
1442 Монгол Улсын 1911-1990 хүртэлх улс төрийн түүх [1] uvgun 2009-10-27 6120
1441 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН (үргэлжлэл) [2] Monh-monh 2009-10-27 2137
1440 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот [1] uvgun 2009-10-27 1947
» Солонгосын түүх [1] uvgun 2009-10-27 4886
1438 И Мён-Бак [1] uvgun 2009-10-27 2380
1437 Солонгосын дайн [1] uvgun 2009-10-27 2704
1436 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. ӨДРИЙН МЭНД 2009-10-27 3185
1435 Б.Сумъяабаатар: Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн [1] uvgun 2009-10-27 2417
1434 МОНГОЛ УГСАА [1] uvgun 2009-10-27 4517
1433 Өгэдэйн байлдан дагуулал [1] uvgun 2009-10-26 3058
1432 БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ [1] uvgun 2009-10-26 1873
1431 Баабар. Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд [1] uvgun 2009-10-26 1539
1430 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1156
1429 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1161
1428 helj ugch tus bolooch [1] tsegii74 2009-10-26 1110
1427 Сартуул Овгийнхны Талаар uvgun 2009-10-25 2360
1426 Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5402
1425 Мөнгө олох гэж гомо болчихоод буцаж ирдэг [11] uvgun 2009-10-24 3012
1424 Өөрийгөө нүүдэлчдээс гаралтай гэж үздэг Монгол улсын иргэдэд [1] uvgun 2009-10-24 1730
1423 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1446
1422 Өнгө мөнгөний хорвоод хүмүүс бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? [3] uvgun 2009-10-24 1313
1421 Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү? [1] uvgun 2009-10-24 1342
1420 Миний залуу нас TeckTonik 2009-10-24 2211
1419 ХАРИЙН ТЭНVVЛЧИД МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙГ ЭЗЭРХИЙЛСЭЭР БАЙХ УУ [1] uvgun 2009-10-23 1380
1418 Эмгэнэл uvgun 2009-10-23 1850
1417 Солонгос улсын эртнээс эхлэн уламжилж ирсэн 9 төрлийн эмийн ургамалыг орчин үеийн шилдэг гоо сайхны аргачлалтай хослуулан 2009 онд шинэ шилдэг брэнд бүтээндэхүүн(эрэгтэй, эмэгтэй) гаргасаныг nnn2008nnn 2009-10-23 1244
1416 Оюу толгой : » С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хvртэж магадгvй uvgun 2009-10-23 1601
1415 ЭНГИЙН хэрнээ АУГАА uvgun 2009-10-23 1646
1414 Монголчууд ”татвараа” төлөхөөс татгалзжээ uvgun 2009-10-23 1131
1413 Хойд Солонгос дахин пуужин хөөргөхөөр бэлтгэжээ [1] uvgun 2009-10-23 1246
1412 Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…? uvgun 2009-10-23 2260
1411 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1434
1410 Томуугийн А хүрээний H1N1 вирусийн өвчлөл нэмэгдсээр байна uvgun 2009-10-23 1073
1409 Монгол хүний менталитет uvgun 2009-10-23 2385
1408 И.Майский: Автономитийн үеийн монголчуудын тухай uvgun 2009-10-23 1756
1407 АРХИ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ uvgun 2009-10-23 3977
1406 Баялгийн эзэн бид барлаг болох ёсгvй uvgun 2009-10-23 1166
1405 Гачуурт, Хужирбулан хоёрын дундах хэсэг газарт “Энэ Ли миний эзэмшлийн газар” гээд биччихсэн байх юм.. uvgun 2009-10-23 1730
1404 Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй uvgun 2009-10-23 1131
1403 Монгол хvн ба vндсэрхэг vзэл uvgun 2009-10-22 1365
1402 Бєєгийн нэрийг гутааж байгаа солиотой хvмvvсийг цагдаж хорих цаг иржээ uvgun 2009-10-22 1935
배너신청
자생병원

배너신청