Бичлэгийн тоо 2,391

 Өмнөд Солонгосын тагнуулын албанынхан өнөөдөр шөнө Хойд Солонгос алсын тусгалтай, цоо шинэ загварын пуужин хөргөхөөр бэлтгэж байгаа талаар мэдээлэл авчээ. Одоогоор энэ талаар шалгаж байгаа тухай Өмнөд Солонгосын “Йонхап” агентлаг мэдээлсэн байна. Хойд Солонгос нь зөвхөн энэ сард л гэхэд нийт долоон удаа пуужингийн туршилт хийгээд байгаа юм.
Пуужингуудыг Солонгосын хойгийн Мусудан полигионоос хөөргөсөн бөгөөд тэдгээр нь 100 километрийн зайн тусгалтай, шинэ загварын пуужингууд  бөгөөд тухайн үед хөдөлгөөнт сууринаас хөөргөсөн тул гадаадын тагнуулынханд илрээгүй байна. Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао  тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зургаан талт хэлэлцээрт эргэн нэгдэх талаар найдвар төрүүлэхүйц  мэдэгдэл хийсэн билээ. Хятадын Ерөнхий сайдын айлчлал Пхеньяныг хэлэлцээрийн ширээний ард дахин суулгахад ихээхэн нөлөөлнө хэмээн олон улсын ажиглагчид таамаглал дэвшүүлж байв. БНАСАУ энэ асуудлыг хоёр талын болоод олон талын гээд аль ч форматаар авч хэлэлцэхэд бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тус улс энэ онд газар доор нэлээд өндөр чадвартай цөмийн туршилт хийж, хиймэл дагуул хөөргөснөөр олон улсын байгууллагын хориг арга хэмжээ авахуулсан билээ. АНУ-ын тал тус улстай зөвхөн зургаан талын хэлэлцээний хүрээнд хоёр талын хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн бөгөөд энэ хэлэлцээ хаана, хэзээ болох талаар тодорхой шийдвэрт хүрэлгүй сар гаруй хугацаа өнгөрчээ. Хойд Солонгостой зургаан талын хэлэлцээний хүрээнд хоёр талын хэлэлцээ хийх талаар АНУ-ын Төрийн департаментаас хийсэн мэдэгдэлд “Бид Хойд Солонгос улстай хоёр талын хэлэлцээ хийх бэлтгэл ажилдаа орсон. Гэхдээ хэлэлцээг ном журмын дагуу явуулах нь хамгийн чухал” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Филип Кровлей ярьжээ. “Хоёр талын хэлэлцээ зургаан талын хэлэлцээний хүрээнд болно гэдэгт найдаж байна. Энэ хэлэлцээ Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг уриалахад чиглэнэ” гэдгийг онцолсон юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн энэ жилийн Ерөнхий ассамблейн чуулганаар цөмийн зэвсэг хураахыг уриалсан. “Дэлхийд 20 мянга гаруй цөмийн байлдааны цэнэг хуримтлагдсан байгаа. Цөмийн зэвсгийг хэрэглэхгүй байсан ч асар их аюултай юм. Учир нь золгүй тохиолдол ямар ч үед гарч мэднэ. Түүнээс гадна цөмийн зэвсгийн үйлдвэрлэл хүн ардын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж байна. Гэхдээ цөмийн зэвсэг террористуудын гарт орох нь хамгийн ноцтой аюул юм” хэмээн тэрбээр тус мэдэгдэлдээ онцлон хэлсэн. Солонгосын хойгийн цөмийн маргааныг намжаах үүднээс Иран улс хоёр Солонгосын хооронд зуучлагчаар ажиллахад бэлэн гэж Ираны Гадаад хэргийн яамны сайд Манучер Моттаки мэдэгдсэн юм. “Солонгосын хойгт энх тайван тогтоох тухай Солонгос хоорондын хэлэлцээр, харилцан ойлголцолыг Иран улс нааштай хүлээн авч, тус хоёр улсын хооронд зуучлагчаар ажиллан хамгийн үр дүнтэй гэсэн ажлыг гүйцэтгэхэд бэлэн байна” гэжээ. Тэрбээр Тегеран хотноо Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдын орлогч сайд И Ён Жонтой уулзахдаа ийн ярилцсан аж. “Манай хоёр улсын хамтын ажиллагаа бүх салбарт тийм ч тогтвортой биш байгаа. Цаашид Иран, Өмнөд Солонгос улс хамтын ажиллагаагаа улам тогтворжуулна гэдэгт найдаж байгаа” хэмээн мэдэгдэлдээ өгүүлжээ. Түүнчлэн Афганистанд хэрэгжүүлж буй эрүүл мэнд, хөгжлийн тухай төслүүд дээр Иран улс Өмнөд Солонгостой хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгийг Моттаки уулзалтын үеэр илэрхийлсэн аж. “Бид Иран улстай эдийн засгийн салбарт харилцаагаа өргөжүүлэхийг хүсч байна. Үүнээс гадна хамтран төслүүд хэрэгжүүлж, хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаа” гэж Өмнөд Солонгосын тал мэдэгджээ. Энэ сарын эхээр Ираны нефть, хийн “Парс” компани Өмнөд Солонгосын «Жи-Эс» компанитай хий боловсруулах тухай 1,2 тэрбум ам.долларын хэлэлцээр байгуулсан билээ. Хэлэлцээрийн дагуу хоёр тал Ираны Бушер мужийн Ассалое гэдэг “Парс” компанийн хий боловсруулах орд газар хамтран ажиллах юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2339129/4dc/trackback

wowca

2010.01.05 18:25:33
*.120.154.205

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24475
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27991
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115753
1446 Monkh-monkh bolon Cad nart huselt bnaa tuslaach [2] tsegii74 2009-10-28 1710
1445 Сайн байна уу, 2012 он... [1] uvgun 2009-10-28 1783
1444 ХУБИЛАЙ ХААНЫ ФЛОТЫН МӨРӨӨР 700 ЖИЛИЙН ДАРАА… [1] uvgun 2009-10-28 3222
1443 Өнгөрөгч мянганы түүхийг сөхвөл [1] uvgun 2009-10-27 2687
1442 Монгол Улсын 1911-1990 хүртэлх улс төрийн түүх [1] uvgun 2009-10-27 6144
1441 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН (үргэлжлэл) [2] Monh-monh 2009-10-27 2163
1440 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот [1] uvgun 2009-10-27 1975
1439 Солонгосын түүх [1] uvgun 2009-10-27 4915
1438 И Мён-Бак [1] uvgun 2009-10-27 2397
1437 Солонгосын дайн [1] uvgun 2009-10-27 2729
1436 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. ӨДРИЙН МЭНД 2009-10-27 3224
1435 Б.Сумъяабаатар: Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн [1] uvgun 2009-10-27 2491
1434 МОНГОЛ УГСАА [1] uvgun 2009-10-27 4552
1433 Өгэдэйн байлдан дагуулал [1] uvgun 2009-10-26 3101
1432 БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ [1] uvgun 2009-10-26 1888
1431 Баабар. Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд [1] uvgun 2009-10-26 1556
1430 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1186
1429 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1178
1428 helj ugch tus bolooch [1] tsegii74 2009-10-26 1126
1427 Сартуул Овгийнхны Талаар uvgun 2009-10-25 2378
1426 Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5425
1425 Мөнгө олох гэж гомо болчихоод буцаж ирдэг [11] uvgun 2009-10-24 3027
1424 Өөрийгөө нүүдэлчдээс гаралтай гэж үздэг Монгол улсын иргэдэд [1] uvgun 2009-10-24 1748
1423 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1472
1422 Өнгө мөнгөний хорвоод хүмүүс бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? [3] uvgun 2009-10-24 1331
1421 Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү? [1] uvgun 2009-10-24 1357
1420 Миний залуу нас TeckTonik 2009-10-24 2226
1419 ХАРИЙН ТЭНVVЛЧИД МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙГ ЭЗЭРХИЙЛСЭЭР БАЙХ УУ [1] uvgun 2009-10-23 1391
1418 Эмгэнэл uvgun 2009-10-23 1870
1417 Солонгос улсын эртнээс эхлэн уламжилж ирсэн 9 төрлийн эмийн ургамалыг орчин үеийн шилдэг гоо сайхны аргачлалтай хослуулан 2009 онд шинэ шилдэг брэнд бүтээндэхүүн(эрэгтэй, эмэгтэй) гаргасаныг nnn2008nnn 2009-10-23 1261
1416 Оюу толгой : » С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хvртэж магадгvй uvgun 2009-10-23 1619
1415 ЭНГИЙН хэрнээ АУГАА uvgun 2009-10-23 1665
1414 Монголчууд ”татвараа” төлөхөөс татгалзжээ uvgun 2009-10-23 1150
» Хойд Солонгос дахин пуужин хөөргөхөөр бэлтгэжээ [1] uvgun 2009-10-23 1258
1412 Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…? uvgun 2009-10-23 2278
1411 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1448
1410 Томуугийн А хүрээний H1N1 вирусийн өвчлөл нэмэгдсээр байна uvgun 2009-10-23 1103
1409 Монгол хүний менталитет uvgun 2009-10-23 2407
1408 И.Майский: Автономитийн үеийн монголчуудын тухай uvgun 2009-10-23 1769
1407 АРХИ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ uvgun 2009-10-23 4010
1406 Баялгийн эзэн бид барлаг болох ёсгvй uvgun 2009-10-23 1183
1405 Гачуурт, Хужирбулан хоёрын дундах хэсэг газарт “Энэ Ли миний эзэмшлийн газар” гээд биччихсэн байх юм.. uvgun 2009-10-23 1744
1404 Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй uvgun 2009-10-23 1156
1403 Монгол хvн ба vндсэрхэг vзэл uvgun 2009-10-22 1374
1402 Бєєгийн нэрийг гутааж байгаа солиотой хvмvvсийг цагдаж хорих цаг иржээ uvgun 2009-10-22 1955
배너신청
자생병원

배너신청