Бичлэгийн тоо 2,391

 Монголчууд сvvлийн vед 30,34 гэсэн тоог vзэн ядаж эхлэв. Энэ vзэн ядалтыг С.Баярын Засгийн газрын ажлын хэсэг, УИХ-ын эрхэм гишvvд тєрvvлээд байна. Оюутолгойн 34 хувийг Монгол эзэмших, хєрєнгє оруулагчтай 30, бvр тvvнээс цаашлаад 70 жил хийх гэрээг иргэний хєдєлгєєнийхєн болон монголын ард тvмэн эсэргvvцэж жагсаал цуглаан хvртэл хийж vзсэн. Харин эрхэм гишvvд “Ард иргэдийн хvсэлт биелэх боломжгvй. Ашигт малтмалын тухай хуульдаа бид захирагдах ёстой” хэмээн ам тагласан. Гэтэл энэ хуулийг 2006 оны наймдугаар сард сэмхэн гэгч нь баталснаараа тухайн vед УИХ-ын дарга асан Нямдорж суудлаасаа огцор ч байсан тvvхтэй. Хэний тєлєє энэ хуулийг баталсан бэ гэдэг нь багахан цаг хугацааны шалгуурт гараад ирлээ. Тэгсэн харин эх орныхоо эрх ашгийн тєлєє ашигт малтмалын хуульд гар хvрч болохгvй гэчихээд ар хударгаар “Айвенхоу Майнз инк”-д зориулж, татварын хуульдаа єєрчлєлт оруулах гээд гишvvн бvхнийг царайчилж явна. Хэрвээ тэд хєрєнгє оруулагчдад зориулж татварын хуульдаа гар хvрч чадаж байгаа бол ард тvмнийхээ тєлєє ашигт малтмалын хуульдаа єєрчлєлт оруулах сэтгэл бас байх л ёстой. Яагаад болохгvй гэж. “Айвенхоу Майнз инк”-ийг гэхээсээ илvvтэй ард тvмэн, эх орноо гэсэн сэтгэл илvvтэй байх байлгvйдээ гэж ард иргэд нь найдаж сууна. Гэхдээ Монголоо гэсэн хvн бvр “Айвенхоу Майнз инк”- гэдэг нэрэнд дургvйдээ энэ гэрээний тєслийг эсэргvvцээгvй. Гагцхvv манай улсын уул уурхайн хєрєнгє оруулалтад иймэрхvv харийнхны идэш болох жишиг тогтох вий гэсэн дээ тэр.

Оюутолгойн гэрээг хэлэлцэх vед ч УИХ-ын гишvvд янз бvрийн байр сууринаас хандаж байна. Энэхvv гэрээг яаран шийдвэрлэх нь Оюутолгойг “Бороо гоулд” компанийн араас тавиад туучих юм биш биз гэсэн сэрэмж хэн бvхэнд тєрнє. Хууль батлалцах гээд сууж байгаа нєхдvvдэд ч энэхvv сэрэмж тєрж байгаа нь нууц биш юм. Оюутолгойн хєрєнгє оруулалтын гэрээний тєсєл олны дунд ойлгомжгvй, тєєрєгдєлд оруулсан асуудал ихтэй байна. Монгол Улс 34 хувь эзэмшсэнийхээ тєлєє “Айвенхоу Майнз инк” компанийг зєвхєн нэг тєрлийн татвараас хєнгєлєхдєє 19 орчим тэрбум ам.доллараас чєлєєлєх болчихоод байна. Хэрвээ дєрвєн тєрлийн татварын хєнгєлєлт vзvvлэх байсан юм бол Засгийн газар ядаж 34 хувиа vнэгvй эзэмших талаар нухацтайхан хэлцэл хийхгvй яасан юм бол.
Мєн тус компанид зориулж татварын ерєнхий хуульдаа єєрчлєлт оруулахыг Засгийн газрын ажлын хэсгийнхэн хvссэн нь бvр гайхалтай хэрэг болж мандлаа. Тэгээд бvр Сангийн сайд нь эзгvй vеэр энэ асуудлыг хєндсєн нь бvр хачирхалтай. Засгийн газрын ажлын хэсгийнхэн ажлаа сайн хийж байна.

Гэрээ хэлэлцээр дээр алдах зvйл байхгvй, бид сайн тооцоолсон гэж ам бардсан ч єчигдрийн єнгєцхєн шалгалтад унасан юм. “Айвенхоу Майнз инк” компани дєрвєн тєрлийн ашгийн татвараас чєлєєлєгдсєнєєр 6.8 тэрбум орчим ам.долларын татварын хєнгєлєлт эдлэнэ гэсэн тооцоог гаргаж байсан. Гэтэл газар дээр нь энэ тооцоог хийж vзэхэд тус компани гэнэтийн ашгийн татвараас 18.5 тэрбум, нєгєє гурван татвараас л гэхэд 600 гаруй сая ам.доллар, нийтдээ 19 тэрбум ам.долларын хєнгєлєлт эдлэх нь тодорхой болсон. Ажлын хэсгийнхэн дээрх 6.8 тэрбум ам.долларын хєнгєлєлт эдлэнэ гэж багахан тоогоор гишvvдийн санааг амраах гэж байсан уу. Эсвэл тооны хичээлдээ муу “гарууд” ажлын хэсэгт багтсан юм болов уу. Тэд ямар ч байсан тооцоогоо буруу хийж гишvvдэд танилцуулжээ. Энэ бvхнээс ажлын хэсгийнхэн тус хєрєнгє оруулагчийн аманд багтаад байна уу гэсэн таамаг иргэдийн дунд тєрсєн. Татварын хєнгєлєлтийн тооцоогоо буруу гаргаж єгч байгаа юм чинь бусад асуудлууд нvдний далд юу ч болж мэдэх нь ээ хэмээн иргэд толгой сэгсрэн гайхширч сууна. Ажлын хэсгийнхэн хєрєнгє оруулагчтай удаа дараа 34 хувийг vнэгvй эзэмших тухай ярьсан ч тэд хvлээн зєвшєєрєєгvй. Тиймээс 68 хувийн татвараа авна гэвэл аль ч улсын компани манайхтай хамтарч ажиллахгvй гэнэ. Дэлхий дээр манай улстай хамтарч ажиллах ганцхан “Айвенхоу Майнз инк” байгаа юм биш шvv дээ.

Хэрвээ тус компанийнхан манай улсын шаардлагыг хvлээж авахгvй бол бид ч бас гэдийж болох юм. Ямар нєхєрт гардаггvй охиноо гоёж гоодон хадмын хаяа тvшvvлэх гэж байгаа биш. Ингэх дээрээ тулвал Оюутолгойн ордыг ашиглах тєслийн уралдааныг дэлхийн томоохон уул уурхайн компаниудын дунд зарлах хэрэгтэй. Манай улсын тавьсан шаардлагын дагуу хєрєнгє оруулалт хийж хамтарч ажиллах компанийг сонгосон нь дээр биш vv. Ажлын хэсгийнхний ярьж буйгаар гэнэтийн ашгийн татвараа авах тохиолдолд ганц ч компани манайд хандахгvй гэнэ. Тэгээд энэ долоо хоногтоо биш юм аа гэхэд дараагийн ажлын єдрvvдэд дээрх гэрээний тєслийг батлах гээд яарцгаана.

Эцэс сvvлдээ 68 хувийн татварын хэлбэрийг єєрчлєєд нєєц ашиглалтын нэмэлт тєлбєр лvv оруулах санал бас яригдаж эхэллээ. Нєєц ашиглалтын нэмэлт тєлбєр лvv шилжvvлсэн тохиолдолд дэлхийн зах зээл дээрх зэсийн vнэ 9200 хvрсэн vед ашгийн 30 хувиар тооцож авахаар гэрээнд тусгасан байна. Гэхдээ манай улс хэзээ ч нєєц ашиглалтын татвар авахгvй нь. Яагаад гэхээр зэсийн vнэ єнгєрсєн жилvvдэд дээд тал нь 8000, 9000 –д хvрч байсан. Дунджаар 1560 ам.доллар хvрч байсан. Учир мэдэх хvмvvс зэсийн vнэ олон жилийн дундажтай харьцуулахад 3000 ам.доллараас хэтрэхгvй гэж байна. Тэгэхээр бид хэзээ ч хєрєнгє оруулагчдаас нєєц ашиглалтын татвар авахгvй нь. Бид тvvхэнд хамгийн єндєр vнэ хvрсэн тэр тоон дээр vндэслэж гэрээ хийвэл энэ нь хийсвэр гэрээ болно. Тухайн компани ашигтай ч, ашиггvй ч ажилласан тул бид газрын болон усны тєлбєрєє авах нь зvй ёсны хэрэг. Мєн нєєцєє ашиглуулсаныхаа тєлбєрийг авах хэрэгтэй. Энэ нь бидэнд юуны ємнє чухал зvйл болох байх. Иймэрхvv зvйл ярьж сануулсан гишvvдийг ажлын хэсгийнхэн учир мэдэхгvй муйхарлалаа гэж загнаж байна.

Хэрвээ хєрєнгє оруулагчдад татварын хєнгєлєлт vзvvлбэл бусад компаниуд ч барьцах л болно. Манай улс “Алтан Дорнод Монгол “ компанийг ялгаварлан vзсэн гэх шалтгаанаар олон улсын Арбитрын шvvхэд дуудагдаж хэрэг нь дуусаагvй л явж байгаа. Дээрх хєнгєлєлтєєс болж манай улс дахин шvvхийн хаалга татахгvй гэх баталгаа алга.
“Айвенхоу Майнз инк”-д монголын талаас ямар ч санал тавьсан гэдийгээд суучихна. Учир нь удахгvй энэхvv гэрээний тєслийг хэлэлцэх хугацаа нь дуусч тvvхийгээр нь ч хамаагvй батлах шинжтэй. Харин энэ хооронд ажлын хэсгийнхэн хvлээн зєвшєєрєхгvй байгаа гишvvд, хєрєнгє оруулагчдын хооронд хаданд хавчуулагдсан халиуны залзага болж гvйцэж байх шиг байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2336694/948/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114568
1446 Monkh-monkh bolon Cad nart huselt bnaa tuslaach [2] tsegii74 2009-10-28 1682
1445 Сайн байна уу, 2012 он... [1] uvgun 2009-10-28 1771
1444 ХУБИЛАЙ ХААНЫ ФЛОТЫН МӨРӨӨР 700 ЖИЛИЙН ДАРАА… [1] uvgun 2009-10-28 3185
1443 Өнгөрөгч мянганы түүхийг сөхвөл [1] uvgun 2009-10-27 2663
1442 Монгол Улсын 1911-1990 хүртэлх улс төрийн түүх [1] uvgun 2009-10-27 6120
1441 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН (үргэлжлэл) [2] Monh-monh 2009-10-27 2137
1440 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот [1] uvgun 2009-10-27 1947
1439 Солонгосын түүх [1] uvgun 2009-10-27 4886
1438 И Мён-Бак [1] uvgun 2009-10-27 2380
1437 Солонгосын дайн [1] uvgun 2009-10-27 2704
1436 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. ӨДРИЙН МЭНД 2009-10-27 3185
1435 Б.Сумъяабаатар: Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн [1] uvgun 2009-10-27 2417
1434 МОНГОЛ УГСАА [1] uvgun 2009-10-27 4517
1433 Өгэдэйн байлдан дагуулал [1] uvgun 2009-10-26 3058
1432 БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ [1] uvgun 2009-10-26 1873
1431 Баабар. Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд [1] uvgun 2009-10-26 1539
1430 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1156
1429 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1161
1428 helj ugch tus bolooch [1] tsegii74 2009-10-26 1110
1427 Сартуул Овгийнхны Талаар uvgun 2009-10-25 2360
1426 Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5402
1425 Мөнгө олох гэж гомо болчихоод буцаж ирдэг [11] uvgun 2009-10-24 3012
1424 Өөрийгөө нүүдэлчдээс гаралтай гэж үздэг Монгол улсын иргэдэд [1] uvgun 2009-10-24 1730
1423 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1446
1422 Өнгө мөнгөний хорвоод хүмүүс бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? [3] uvgun 2009-10-24 1313
1421 Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү? [1] uvgun 2009-10-24 1342
1420 Миний залуу нас TeckTonik 2009-10-24 2211
1419 ХАРИЙН ТЭНVVЛЧИД МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙГ ЭЗЭРХИЙЛСЭЭР БАЙХ УУ [1] uvgun 2009-10-23 1380
1418 Эмгэнэл uvgun 2009-10-23 1850
1417 Солонгос улсын эртнээс эхлэн уламжилж ирсэн 9 төрлийн эмийн ургамалыг орчин үеийн шилдэг гоо сайхны аргачлалтай хослуулан 2009 онд шинэ шилдэг брэнд бүтээндэхүүн(эрэгтэй, эмэгтэй) гаргасаныг nnn2008nnn 2009-10-23 1244
1416 Оюу толгой : » С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хvртэж магадгvй uvgun 2009-10-23 1601
1415 ЭНГИЙН хэрнээ АУГАА uvgun 2009-10-23 1646
1414 Монголчууд ”татвараа” төлөхөөс татгалзжээ uvgun 2009-10-23 1131
1413 Хойд Солонгос дахин пуужин хөөргөхөөр бэлтгэжээ [1] uvgun 2009-10-23 1246
1412 Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…? uvgun 2009-10-23 2260
1411 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1434
1410 Томуугийн А хүрээний H1N1 вирусийн өвчлөл нэмэгдсээр байна uvgun 2009-10-23 1073
1409 Монгол хүний менталитет uvgun 2009-10-23 2385
1408 И.Майский: Автономитийн үеийн монголчуудын тухай uvgun 2009-10-23 1756
1407 АРХИ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ uvgun 2009-10-23 3977
» Баялгийн эзэн бид барлаг болох ёсгvй uvgun 2009-10-23 1166
1405 Гачуурт, Хужирбулан хоёрын дундах хэсэг газарт “Энэ Ли миний эзэмшлийн газар” гээд биччихсэн байх юм.. uvgun 2009-10-23 1730
1404 Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй uvgun 2009-10-23 1131
1403 Монгол хvн ба vндсэрхэг vзэл uvgun 2009-10-22 1365
1402 Бєєгийн нэрийг гутааж байгаа солиотой хvмvvсийг цагдаж хорих цаг иржээ uvgun 2009-10-22 1935
배너신청
자생병원

배너신청