Бичлэгийн тоо 2,391

Миний залуу нас

Уншсан 2211 vote 0 2009.10.24 02:02:43

Миний залуу нас

 

Залуу байх үед “Хүний амьдрал харвасан сум шиг өнгөрдөг” гэсэн мөрүүдийг хаа нэгтэйгээс уншихдаа юун ч сүртэй зүйрлэл вэ? 60 магадгүй 70 жил гэдэг их хугацаа шүү дээ гэж бодогдож асан. Багагүй цаг хугацааны дараа эргэж харахдаа " Би юу хийж амжив аа? юу хийж чадах вэ?" гэж бодогдох. Нэрт нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ "Миний залуу нас хүн хорьтойдоо дэлхийг өөрчлөх хүсэлтэй байдаг бол гучтайдаа үгүйдээ л улс орноо, дөчтэйдээ ядаж гэр орноо, тавьтайдаа ердөө л өөрийгөө өөрчилчих юмсан гэж хүсдэг. Гэхдээ нэг нь ч бүтдэггүй" гэсэн ишлэл авсан байсан. Цаг хугацаа гэдэг яг л голын урсгал шиг бүхнийг хаман одно. Тэр урсгал дунд л хүн өөрийн үнэ цэнэ, зорилго бас хүсэл тэмүүллээ бий болгож амжих учиртай байх. Хүний амьдралын цаг хугацааны хамгийн сайхан үе нь залуу нас. Залуу нас хүн бүрийн харааг булааж бахадлыг төрүүлнэ. Намайг балчир жаахан үедээ хүссэн гоё хувцсаа дэлгүүрээс авахуулж чадаагүйнхээ төлөө хорсон уйлж суухад, хөгшин аав минь " залуу нас гэдэг чинь өөрөө гоёл, та нар уранхай муу хувцас өмссөн ч гоё харагдана, харин өтөлж хөгширсөн хойноо хэчнээн гоё хувцас өмссөн ч гоё харагдаж чаддаггүй юм" гэж зэмлэж хэлсэн нь өнөө ч санаанаас гардаггүй юм. Одоо ч гэсэн эрдэм ухаантай, авьяас чадвартай, ажилч хөдөлмөрч залуусыг харах бүрд тэдэнд баярлаж, бахдан талархаж, тэднийг дэмжин урамшуулах хүсэл хүн бүрд л төрдөг. Тийм ээ! Залуу нас-жинхэнэ гоёл. Гэхдээ энэ бүхэн мөнх биш бөгөөд үүлэн чөлөөний нар шиг л өнгөрнө. Амьдрал болон цаг хугацааны урсгал бүхнийг элээдэг. 

Залуу нас-омголон зөрүүд бас биеэ тоосон
Залуу насандаа хүн бүр өөрийгөө бүх зүйлийг мэддэг чаддаг мэтээр төсөөлж омгорхдог. Тэд бусдын сургаалыг төвөгшөөн, алив зүйлд хайхрамжгүй хандах нь элбэг.

...Залуу хос хуримаа хийж байж гэнэ. Хуримын зочид залуу хосод бэлэг гардуулж ерөөлийн үгс хэлнэ. Бүх зочид ёс юм шиг л " Аз жаргалтай сайхан амьдраарай. Өнөр өтгөн сайхан    айл болоорой" гэхчилэн ерөөнө. Нэлээд сүүл рүү нь хөдөөний бололтой нэгэн өвгөн бэлгээ өгөөд үнсэхдээ", Миний хоёр хүү хааяа бие биедээ бууж өгч байгаарай" гэж хэлж. Аз жаргалдаа умбасан залуу хосууд хөгжилтэйгээр инээлдээд өнгөрч. Олон жилийн хойно өвгөний хэлсэн энэ л үг амьдралд нь үнэхээр хэрэг болсон гэдэг.

Амьдралын алдаа онооны дэнсэн дээр үглэж дуулах эцэг эхийн үгсээс төвөгшөөж, "Ээж гэж эргүү юм, аав гэж тэнэг юм" гэсэн үгс хааяадаа сонстоно. Ямар суут ухаантан, аугаа сурган хүмүүжүүлэгчид биш, амсаж өнгөрүүлсэн, үзэж харсан мэдэрсэн өөрийн ухаанаа үр хүүхдэдээ илэрхийлж байгаа хэрэг. Өөрийнхөө төлөө бус үр хүүхдийнхээ төлөө үглэж яншиж асан "эргүү ,тэнэг"-үүдээ байхгүй болсон хойно нь үгний нь сэтгэлийн нь үнэ цэнийг мэдэрнэ. Өөрсдөө үр хүүхэдтэй болж, тэднийгээ төрүүлж өсгөн хооллож хувцаслан, хүмүүжүүлэх гэж хичээхдээ л " Хөөрхий дөө муу аав ээж минь биднийг хүн болгох гэж яаж шаналж зүдэрч байж вэ?" хэмээн харамсаж өрөвдөнө.

Хэн нэгэнтэй маргалдаж мэтгэлцэхдээ хүртэл өөрийгөө л өмөөрч, бусдыг буруутгана. Болох болохгүйг эвээр биш хүчээр бас нударгаар шийдэх гэж зүтгэх залуу нас омголон зөрүүд бас тэнэг.

Залуу нас-гоо сайхан
Залуу насандаа хүн бүр л царайлаг, гоолиг сайхан харагддаг. Энэ л үедээ тэд хайрлаж дурлаж, бусдын атаархлыг төрүүлж, наргиж цэнгэж , амьдралын бал бурмыг амталдаг. Хайранд согтсон уруулын үнсэлт, дарсанд мансуурсан зүрхний агсам үгс, хөнгөн хөгжмийн аянд гоо сайхнаа гайхуулах хөдөлгөөн бүхнийг залуу насны билэг тэмдэг шигээр төсөөлнө. Тэд залуу насаа мөнхийн юм шиг энэ бүхэн хэзээ ч дуусахгүй юм шиг л зугаа цэнгэлд умбана. Энэ л хэмжээ хязгааргүй зугаа цэнгэлийн гайгаар зарим залуус энэ насаа үлдсэн бүх амьдралтайгаа хамтад нь ууна. Залуу царайлаг сайхан зарим бүсгүйчүүд үүрд ийм л байх юм шиг санаж өөрийгөө" үнэ хүргэн худалдаж, " үс гэзэг нь цайгаад ирэхийн цагт үзэж харах хүнгүй болох нь" ч бас бий.

Залуу нас гоо-сайхнаа өнө мөнхийн юм шиг санаж өөрийгөө хуурах аваас амьдралын амт шимт нь бал бурам бус гашуун чинжүү болон хувирдаг. Залуу нас гоо сайхан мөнхийн биш гэдгийг та нарын төлөө үглэж учирлаад байгаа аав ээж, ах эгч чинь биеэрээ нотолж байгаа юм. Тэд ч бас залуу ахуйдаа та нараас илүү нь үгүй гэхэд дутуугүй сайхан, царайлаг бас цог золбоотой явсан хүмүүс.

Тиймд ч тэдний чамд хандан сануулж учирлах үг бүхэн нь амьдралын ухаан бас туршлага нь юм шүү дээ. Залуу нас -гоо сайхан мөнхийн биш ээ.

Хүн дотроосоо гэрэлтдэг
Мэдээж хүн бүр сайхан амьдарч бусдад хүндлэгдэж явахыг хүсдэг. Харин үүний төлөө багагүй тэвчээр гаргаж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог.

Үе тэнгийн олон нөхөд чинь баардаж дискодож, наргиж цэнгэж байхад, хэсэг боловч үүнээс татгалзаж, сурч мэдэхийн төлөө цаг заваа зарцуулж, тэвчээр гарган өөрийгөө албадан хөдөлмөрлөснийхөө төлөө та хожим хэзээ ч харамсахгүй. Сайхан ирээдүйнхээ төлөө өөрийнхөө өмнө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, уйгагүй хөдөлмөрлөх нь танд их эерэг сайн олон зүйлийг авч ирдэг. Хааяа наргиж хөгжилдөж бололгүй яахав. Гэхдээ хэмжээ хязгаартай. Цаг хугацаа гэдэг хэнд захирагдахгүй, хэнийг ч хүлээдэггүй гэдгийг бүү март.

Залуу насанд хүний гадаад төрх төдийгүй оюун санаа бие бялдар нь ч адил гоо сайхнаараа байдаг болохоор үүнийгээ хөгжүүлэхийн тулд зориулж байгаа таны хөдөлмөр хэзээ ч талаар өнгөрөхгүй.

Хүн их уншиж судалж бас ухаарч байна гэдэг өөрийгөө "цэнэглэж" байгаа хэрэг. Энэ л насанд таны өөртөө олж авсан цэнэг хэзээ ч барагддаггүйгээр барахгүй түүнийг хэн ч хулгайлж бас шатааж чаддаггүй юм. Тэгэхээр энэ нь таны баялаг төдийгүй энэ цэнэг таныг дотроос тань гэрэлтүүлж байдаг юм даа.

Танихгүй хэн нэгэнтэй ярилцаж суухад, ярианаасаа тэр хүн гэрэлтэж эсвэл унтарч байдгийг та анзаарсан уу? Нэгэн сайхан хүнтэй танилцаад ярилцаж суухад цаад хүний тэнэг яриа нь тэр хүний талаар төрсөн сайхан сэтгэгдлийг аажим аажмаар бүдгэрүүлж, яваандаа ямар ч сонирхолгүй болдог тохиолдол байдаг.

Залуу насандаа их уншиж , судалж, ухаарч , мэдэрч сурвал үүнийхээ ачаар байнга гэрэлтэж, бусдын бахархал талархлыг хүлээн хүндлэгдэж явах болно. Их мэдлэг туршлага, өөдрөг өөртөө итгэлтэй байдлаа даруу төлөв, бусдыг хүндэлж чаддаг чанараар сэлбэвэл та олон сайн найз нөхөдтэй бас амьдрал тань ,үргэлж сонирхолтой байх болно. Үүний хэрээр Амьдрал тань утга учиртай, гэрэл гэгээтэй байх боломж бүрдэнэ.

Харамсал
Бидний үеийнхэн хааяа уулзаж ярилцаж суухад " Залуу насандаа би мөн тэнэг байжээ. Тэр үед жаахан ухаантай байж чадсан бол өдийд миний амьдрал шал өөр байж болох байсан" гэж ярихыг олонтаа сонсоно. Эргүүлж болдоггүй цаг хугацааны тохуурхал энэ. Хүн болгон л ингэж боддог. Тэр үед би үүнийг олж харсан бол, би үүнийг ухаарсан бол, үүнийг ойлгож чадсан бол, хэрэв би жаахан тэвчиж чадсан бол" гэхчилэн олон олон харамсал хүмүүсийн сэтгэлийг хөнддөг. Тиймдээ ч тэд үр хүүхдэдээ, дүүдээ, ач зээдээ тэсэлгүй үглэж ундууцлыг нь төрүүлдэг. Энэ бол дарамт биш. Тэдний сэтгэл зүрхний харамслаас үүдэлтэй сэрэмжлүүлэг. Залуус та нар үүнийг төвөгшөөх бус сэтгэл зүрхэндээ сонсч мэдрэхийг хичээдэг бол бас ойлгохыг хичээдэг бол амьдралд хожим арай л бага алдаж бага харамсахсан даа.

Оросын нэрт зохиолч Н.Островскийн "Хүнд хамгийн эрхэм зүйл амьдрал. Тэрбээр ганцхан удаа олдох бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй" гэсэн энэ үгэнд би дуртай.

Хожим харамсахгүй амьдрахын тулд өнөөдөр их тэвчиж их уншиж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болж байна даа залуус минь.

Сонголт
Залуу насны гоо-үзэсгэлэн, авьяас билэг, хүч чадал бүхэн тэнгэрийн хишиг. Энэ бүхэн жаргаж байгаа нар шиг, цахилж яваа гөрөөс шиг, нумнаас тавьсан сум мэт нэг л мэдэхэд өнгөрнө. Дэлбээлж байгаа цэцэг шиг мандаж байгаа нар шиг, Тэнгэрт татсан солонго шиг үлгэрийн мэт энэ сайхан насандаа өөрийгөө нээж, өөрийн үнэ цэнээ бий болгож ав. Үүний төлөө маргаашийн сайхан амьдралынхаа төлөө, олон зүйлээс татгалзаж гагцхүү өөрийнхөө төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлө. Энэ л зүтгэл хөдөлмөрийн ачаар бий болгосон таны үнэ цэнэ баялаг тань таны энэ насны сайхан амьдралд хүрэлцэхээр барахгүй үр хүүхдэд тань өвлөгдөн үлдэх болно. Энэ цаг дор бүхнийг огоорон зөвхөн зугаа цэнгэлийг эрхэм болговоос үлдэх амьдрал тань үнэ цэнэгүй дутуу хөтүү байх болно. Амьдралын гашуун үнэн энэ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2340321/e00/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1446 Monkh-monkh bolon Cad nart huselt bnaa tuslaach [2] tsegii74 2009-10-28 1682
1445 Сайн байна уу, 2012 он... [1] uvgun 2009-10-28 1771
1444 ХУБИЛАЙ ХААНЫ ФЛОТЫН МӨРӨӨР 700 ЖИЛИЙН ДАРАА… [1] uvgun 2009-10-28 3186
1443 Өнгөрөгч мянганы түүхийг сөхвөл [1] uvgun 2009-10-27 2663
1442 Монгол Улсын 1911-1990 хүртэлх улс төрийн түүх [1] uvgun 2009-10-27 6120
1441 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН (үргэлжлэл) [2] Monh-monh 2009-10-27 2137
1440 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот [1] uvgun 2009-10-27 1947
1439 Солонгосын түүх [1] uvgun 2009-10-27 4886
1438 И Мён-Бак [1] uvgun 2009-10-27 2380
1437 Солонгосын дайн [1] uvgun 2009-10-27 2704
1436 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. ӨДРИЙН МЭНД 2009-10-27 3185
1435 Б.Сумъяабаатар: Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн [1] uvgun 2009-10-27 2417
1434 МОНГОЛ УГСАА [1] uvgun 2009-10-27 4517
1433 Өгэдэйн байлдан дагуулал [1] uvgun 2009-10-26 3058
1432 БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ [1] uvgun 2009-10-26 1873
1431 Баабар. Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд [1] uvgun 2009-10-26 1539
1430 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1156
1429 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1161
1428 helj ugch tus bolooch [1] tsegii74 2009-10-26 1110
1427 Сартуул Овгийнхны Талаар uvgun 2009-10-25 2360
1426 Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5402
1425 Мөнгө олох гэж гомо болчихоод буцаж ирдэг [11] uvgun 2009-10-24 3012
1424 Өөрийгөө нүүдэлчдээс гаралтай гэж үздэг Монгол улсын иргэдэд [1] uvgun 2009-10-24 1730
1423 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1446
1422 Өнгө мөнгөний хорвоод хүмүүс бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? [3] uvgun 2009-10-24 1313
1421 Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү? [1] uvgun 2009-10-24 1342
» Миний залуу нас TeckTonik 2009-10-24 2211
1419 ХАРИЙН ТЭНVVЛЧИД МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙГ ЭЗЭРХИЙЛСЭЭР БАЙХ УУ [1] uvgun 2009-10-23 1380
1418 Эмгэнэл uvgun 2009-10-23 1850
1417 Солонгос улсын эртнээс эхлэн уламжилж ирсэн 9 төрлийн эмийн ургамалыг орчин үеийн шилдэг гоо сайхны аргачлалтай хослуулан 2009 онд шинэ шилдэг брэнд бүтээндэхүүн(эрэгтэй, эмэгтэй) гаргасаныг nnn2008nnn 2009-10-23 1244
1416 Оюу толгой : » С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хvртэж магадгvй uvgun 2009-10-23 1601
1415 ЭНГИЙН хэрнээ АУГАА uvgun 2009-10-23 1646
1414 Монголчууд ”татвараа” төлөхөөс татгалзжээ uvgun 2009-10-23 1131
1413 Хойд Солонгос дахин пуужин хөөргөхөөр бэлтгэжээ [1] uvgun 2009-10-23 1246
1412 Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…? uvgun 2009-10-23 2260
1411 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1434
1410 Томуугийн А хүрээний H1N1 вирусийн өвчлөл нэмэгдсээр байна uvgun 2009-10-23 1073
1409 Монгол хүний менталитет uvgun 2009-10-23 2385
1408 И.Майский: Автономитийн үеийн монголчуудын тухай uvgun 2009-10-23 1756
1407 АРХИ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ uvgun 2009-10-23 3977
1406 Баялгийн эзэн бид барлаг болох ёсгvй uvgun 2009-10-23 1166
1405 Гачуурт, Хужирбулан хоёрын дундах хэсэг газарт “Энэ Ли миний эзэмшлийн газар” гээд биччихсэн байх юм.. uvgun 2009-10-23 1730
1404 Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй uvgun 2009-10-23 1131
1403 Монгол хvн ба vндсэрхэг vзэл uvgun 2009-10-22 1365
1402 Бєєгийн нэрийг гутааж байгаа солиотой хvмvvсийг цагдаж хорих цаг иржээ uvgun 2009-10-22 1935
배너신청
자생병원

배너신청