Бичлэгийн тоо 2,391

АРХИ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ

Уншсан 3977 vote 0 2009.10.23 00:32:09

 Сайхан монгол оронд минь сархад хэмээх савнаасаа бусдыг дийлдэг “ад чєтгєр” шvгэлжээ. Хаа сайгvй согтуу хvмvvс хогтой зэрэгцээд хэвтэх нь хэвийн vзэгдэл болж. Сvvлийн жилvvдэд архины vйлдвэрлэл vлэмж нэмэгдэж тvvнд тавих хараа хяналт ч улам суларсаар байна. Манай улсад архины 116, спиртын 17, пивоны 22 vйлдвэр ажиллаж, 6196 дэлгvvр хоршоо архи согтууруулах ундаа борлуулж байна.

Архинд донтох євчтэй хvний тоо 15 мянгад хvрч нэг хvнд ногдох спиртний дундаж хэрэглээ 9.6 литрт хvрлээ. Уг нь олон улсын стандартаар нэг хvнд ногдох спиртний хэрэглээ зургаан литрт хvрвэл vндэсний аюулгvй байдалд нєлєєлдєг гэж vздэг. Гэтэл манай улсад энэ vзvvлэлт хэмжээгээ алдаж, архины нэр тєрєл, шошго улам нэмэгдэж, vнэ нь хямдарсаар байна. Хар Чингис, Алтан Чингис, Хубилай, Хараа, Ерєєл, Соёмбо гэсэн нэртэй архи хvртэл байх юм. Нэрийг нь бодоод vзсэн ч єєдлєхийн цондон нэг л биш.

Хамаг Монгол улсыг нэгтгэж, биднийг дэлхийд таниулсан эрхэм нэгнийгээ хар, шар алтан, мєнгєнєєр нь дуудаж уугаад эцэст нь хогийн жалганд зургийг нь хагалан хаях нь даанч эмгэнэлтэй. Хамгийн сvvлд тєрийн дээд билэг тэмдэг, бидний багадаа зургийн хичээл дээр хэмжээг нь алдагдуулж болохгvй хэмээн зурдаг байсан Соёмбо тэмдгийг хvртэл архиныхаа нvvрэнд сийлж орхижээ. Гэрийн хойморт, тєрийн ордонд эрхэмсэгээр залардаг тэр л танил агаад хvндтэй нэгэн Соёмбо тэмдэг замын овоо, хогийн жалга, орцны булан тохойд хvн малын шээстэй хамт зvс нь гандан хэвтэж байна. Энэ юутай харамсал вэ. Хэн нэгний зургийг хогон дээр хаясан байхыг харвал бид хичнээн их харамсаж тvvнийг тvvн авахыг хичээнэ дээ.

Гэтэл тэр тєрийн соёмбо Монголын минь цээж зураг хаа сайгvй хєглєрсєєр л байна. Vvнийг нь тєрийн тvшээд анзаарах ч vгvй хvндэтгэл ёслолын “сайхан” архи байна гээд ичих ч vгvй уугаад сууж байгаа байх. Одоо энэ бvхнийг цэгцлэх цаг нь болоогvй юу тєрийн тvшээдээ. Эсвэл та бvхэн ард тvмнийг ядуу мунхаг байлгаж, архиар хуурч, хэмжээгvй эрх мэдлийг атгасаар байх уу? Манай улсын хоёр сая долоон зуун мянган хvн амын 32.2 хувь нь амьжиргааны баталгаажих тvвшингээс доогуур амьдарч байгааг та нєхєд мэдэж байна уу? Тэдний ихэнх нь 600-1000 тєгрєгний архи хэрэглэгчид байдгийг ч дуулж амжаагvй л яваа биз дээ.

Vvнийг нь “дуулаагvй” байж та нар нєгєє л архи vйлдвэрлэгчдийг дэмжиж, найдвартай татвар тєлєгч, хэрэглэгчдийг хаанд єргємжилсєн хамт олон, улсын тєсєвт нэмэр бологчид гээд элдвийн цол єгєн єєгшvvлэх юм. Тєлсєн татвараар нь архичидийг албадан эмчилгээнд явуулдаг бол ч яая гэхэв. Харамсалтай нь хэрэглэгчдийг нь харж vзсэн бодлого явуулахгvй, архичдыг зєнд нь хаяж, нийгмийн хог шаар, манай хєгжлєєс хойш татагчид мэтээр vзэж, тєрийн цагдаагаар тvрий барин сvрийг далайлгаж байх юм. Ер нь тэгээд УИХ-ын гишvvдээс эхлээд аймаг, сумын Засаг дарга нар хvртэл архины бизнес хийж хєлжиж байгаа учраас ард тvмэн тэдэнд хамаагvй бололтой.
Бидний тєлєє ажилладаг тєрийн тvшээд минь мєнгєний хойноос ингэж vхэн хатан зvтгэж нэгнээ хордуулж , тєрийн билэгдлээ хогтой хамт хаях ч гэж дээ.
Буруу олдсон зvйл хоол болдоггvй гэдэг ардын vгийг санаасай. Санахгvй бол сархадаас болж мєхсєн vндэстэн гэсэн тодотголтой дэлхий дээрх цорын ганц улс болох нь ээ бид.

Архины эсрэг тэмцэх ажил уриа лоозонгийн шинжтэй байна. Хvvхдvvд єнєєдєр архины сурталчилгааг энд тэнд харсаар сургууль, цэцэрлэгтээ явж байна.
УИХ-ын гишvvн нь хvртэл улс тунхагласны баяраар “Соёмбо” архины сурталчилгааны ємнє зогсоод vг хэлж байв. Ардчилсан нийгэм минь архины нийгэм болоо юу? Бид архинд живж байна. Энэ байдлаас яаж гарах вэ? Хамгийн гол нь эх орны ирээдvй болсон залуу vе архинд дондож байна. Бидэнд єєрсдийгєє аврах гарц байгаа юу? Хамтдаа хайх гээд vзье. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр архины сурталчилгаа явуулахыг юуны ємнє зогсооё. Тэр сурталчилгааг захиалагч, тvгээгч, бvтээгч этгээдvvдэд хариуцлага тооцож, арга хэмжээ авах нь зvйтэй. Торгоод л орхидог заншлыг халъя. Хуулиа хэрэгжvvлье.

Vvний дараа далд бизнесийг цэгцлэх нь зvйтэй. Зєвшєєрєлгvй, чанаргvй архи зарахыг таслан зогсооё. Тэдгээр борлуулагчдыг єєгшvvлэхээ больж, сvлжээг нь илрvvлэн устгах хэрэгтэй.

Иргэдтэй ойр ажиллаж, хуурамч архи зарж, зєвшєєрєлгvй vйлдвэрлэл явуулж буй этгээдийн талаархи мэдээллийг худалдан авч болно. Хэрэв ингэж чадвал ажилд ахиц гарч, архидалтыг тодорхой хэмжээгээр бууруулна. Мєн хvмvvсийн ухамсарт архигvй амьдрах vзэл, хэвшлийг суулгаж залуу vеэ авръя.
Тэднийг энэ хорт идээнээс хол байлгаж, жигшvvлэх хэрэгтэй. Vvний тулд хvн бvр єєрєєсєє, ойр дотныхноосоо эхлэх нь зєв юм. Кафе, бааранд орсон ч архи уухаас татгалзаж, уух гэсэн нэгнээ болиулж, ядаж бага хэрэглэхийг зєвлєвєл бид бага боловч архинаас холдоно. Архинд орж буй мунхаг сэтгэлгээтэйгээ тэмцэцгээе. Тvvнчлэн архины vйлдвэрvvдийг улс єєрєє авч, хяналт тогтоох хэрэгтэй. Онцгой албан татварыг ч нэмэгдvvлэх нь зvйтэй. Мєн ард иргэд албан байгууллагын дунд архины эсрэг чиглэсэн тєсєл хєтєлбєрийн уралдаан зарлаж болох юм. Шалгарсан бvтээлийг холбогдох хvмvvст танилцуулж, хэрэгжvvлэх vйл ажиллагааг дэмжвэл илvv vр дvнд хvрэхийг vгvйсгэх аргагvй. Эцэст нь архи уух соёл бий болгоё. Нэгэнт огт хэрэглэхгvй байж чадахгvй хойно ядаж соёлтой уух арга барилд суралцах хэрэгтэй. Архийг зєвхєн баяр ёслолын vе, тэмдэглэлт ойн єдрvvдэд ууж болно биз дээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2336712/84f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1446 Monkh-monkh bolon Cad nart huselt bnaa tuslaach [2] tsegii74 2009-10-28 1682
1445 Сайн байна уу, 2012 он... [1] uvgun 2009-10-28 1771
1444 ХУБИЛАЙ ХААНЫ ФЛОТЫН МӨРӨӨР 700 ЖИЛИЙН ДАРАА… [1] uvgun 2009-10-28 3186
1443 Өнгөрөгч мянганы түүхийг сөхвөл [1] uvgun 2009-10-27 2663
1442 Монгол Улсын 1911-1990 хүртэлх улс төрийн түүх [1] uvgun 2009-10-27 6120
1441 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН (үргэлжлэл) [2] Monh-monh 2009-10-27 2137
1440 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот [1] uvgun 2009-10-27 1947
1439 Солонгосын түүх [1] uvgun 2009-10-27 4886
1438 И Мён-Бак [1] uvgun 2009-10-27 2380
1437 Солонгосын дайн [1] uvgun 2009-10-27 2704
1436 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. ӨДРИЙН МЭНД 2009-10-27 3185
1435 Б.Сумъяабаатар: Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн [1] uvgun 2009-10-27 2417
1434 МОНГОЛ УГСАА [1] uvgun 2009-10-27 4517
1433 Өгэдэйн байлдан дагуулал [1] uvgun 2009-10-26 3058
1432 БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ [1] uvgun 2009-10-26 1873
1431 Баабар. Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд [1] uvgun 2009-10-26 1539
1430 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1156
1429 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1161
1428 helj ugch tus bolooch [1] tsegii74 2009-10-26 1110
1427 Сартуул Овгийнхны Талаар uvgun 2009-10-25 2360
1426 Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5402
1425 Мөнгө олох гэж гомо болчихоод буцаж ирдэг [11] uvgun 2009-10-24 3012
1424 Өөрийгөө нүүдэлчдээс гаралтай гэж үздэг Монгол улсын иргэдэд [1] uvgun 2009-10-24 1730
1423 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1446
1422 Өнгө мөнгөний хорвоод хүмүүс бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? [3] uvgun 2009-10-24 1313
1421 Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү? [1] uvgun 2009-10-24 1342
1420 Миний залуу нас TeckTonik 2009-10-24 2211
1419 ХАРИЙН ТЭНVVЛЧИД МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙГ ЭЗЭРХИЙЛСЭЭР БАЙХ УУ [1] uvgun 2009-10-23 1380
1418 Эмгэнэл uvgun 2009-10-23 1850
1417 Солонгос улсын эртнээс эхлэн уламжилж ирсэн 9 төрлийн эмийн ургамалыг орчин үеийн шилдэг гоо сайхны аргачлалтай хослуулан 2009 онд шинэ шилдэг брэнд бүтээндэхүүн(эрэгтэй, эмэгтэй) гаргасаныг nnn2008nnn 2009-10-23 1244
1416 Оюу толгой : » С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хvртэж магадгvй uvgun 2009-10-23 1601
1415 ЭНГИЙН хэрнээ АУГАА uvgun 2009-10-23 1646
1414 Монголчууд ”татвараа” төлөхөөс татгалзжээ uvgun 2009-10-23 1131
1413 Хойд Солонгос дахин пуужин хөөргөхөөр бэлтгэжээ [1] uvgun 2009-10-23 1246
1412 Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…? uvgun 2009-10-23 2260
1411 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1434
1410 Томуугийн А хүрээний H1N1 вирусийн өвчлөл нэмэгдсээр байна uvgun 2009-10-23 1073
1409 Монгол хүний менталитет uvgun 2009-10-23 2385
1408 И.Майский: Автономитийн үеийн монголчуудын тухай uvgun 2009-10-23 1756
» АРХИ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ uvgun 2009-10-23 3977
1406 Баялгийн эзэн бид барлаг болох ёсгvй uvgun 2009-10-23 1166
1405 Гачуурт, Хужирбулан хоёрын дундах хэсэг газарт “Энэ Ли миний эзэмшлийн газар” гээд биччихсэн байх юм.. uvgun 2009-10-23 1730
1404 Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй uvgun 2009-10-23 1131
1403 Монгол хvн ба vндсэрхэг vзэл uvgun 2009-10-22 1365
1402 Бєєгийн нэрийг гутааж байгаа солиотой хvмvvсийг цагдаж хорих цаг иржээ uvgun 2009-10-22 1935
배너신청
자생병원

배너신청