Бичлэгийн тоо 2,391

Сартуул Овгийнхны Талаар

Уншсан 2360 vote 0 2009.10.25 20:01:50

Монголын тал нутгийн нүүдэлчид угаасаа овгийн зохион байгуулалттай байсан. Тэдний дундаас Завхан аймгийн хэдэн сумдаар Сартуул овогтнууд суурьшин амьдардаг талаар би урьд нь сонсож байсан ба бас ч нэлээд онцлог түүхтэй овог хүмүүс болох нь хэмээн бодож явсан билээ. Онцлон зорьж судалж үзээгүй ч, Сартуул хэмээх үг, Сартуул хүмүүсийн гарал үүслийн талаар олж мэдсэнээсээ уншигч та бүхэнтэйгээ хуваалцая гэсэн юм.

Түүхийн эх сурвалжаас харахад Сартуулууд нь эзэн Чингис хааны болон хаан хөвгүүдийнх нь төр барих үед дундад Азиас одоогийн Узбекстан, Афганистан, Тажикстаны нутгаас олноор нүүлгэн авчирч суурьшуулсан урчууд дархчууд тэдний удам ажээ. Энэ нь ч үнэхээр тийм бололтой. Харин яагаад чухам Сартуулууд гэж дуудах болов? Гадаад дотоодын эрдэмтдийн судалсанаар бол

Үгийн гарал үүслийн хувьд Сарт гэдэг үг нь худалдаачид, жинчид гэсэн эртний энэтхэг үгнээс гаралтай ба 8-9-р зууны үеэс дундад Азид хэрэглэгдэх болсон аж. Тухайн үед дундад Азид амьдарч байсан түрэг, перс гаралтай, суурьшмал амьдралтай хүмүүсийг Төв Азийн нүүдэлчин түрэг, Монгол гаралтай хүмүүс Сарт-ууд хэмээн нэрлэж байжээ. Сарт гэдэг нь ямар нэгэн овог аймаг, гарал үүсэл нэгдмэл хүмүүсийн нэр биш, харин гарал үүслээсээ үл хамааран тухайн үед дундад Азид байсан суурьшмал амьдралтай хүмүүсийг нэрлэсэн нэр бололтой гэж зарим судлаачид үзжээ.

Юутай ч гэсэн Сарт хүмүүсийн гарал угсаа нь 8-9 зуунд дундад Азид амьдарч байсан түрэг, перс (иран тажик) хүмүүс, дараа нь 16 зуунд тэднийг шахан зайлуулж Алтайн нуруу орчмаас түрж ирсэн бас нэгэн түрэг аймаг болох өнөөгийн Узбек гэж нэрлээд байгаа (Уйгур гаралтай хүмүүс) хүмүүстэй холбоотой аж. Гэхдээ өнөөгийн Узбекуудийг уугуул сартуулууд гэж үзэж болохгүй ба, узбекуд ч нутгийн уугуул сарт-ууд болон өөрсдийн ялгааг гаргаж чаддаг байсан байна.

Чингис хааны байлдан дагуулалтын үед төв Азийн Монгол, түрэг нүүдэлчин овгууд хүчирхэгжих үед, сарт хэмээх үг нь ялагдсан дийлэгдсэн суурьшмал амьдралтай хүмүүсийн нэр байснаас тийм ч сайхан сонсогдож байгаагүй бололтой. Ямартай ч гэсэн Чингис хааны дундад азийн Хорезмийн улсад хийсэн дайн нь Сарт-уудын эсрэг хийсэн дайн байсан ба, энэ дайнд ялагдсан, бид бүхний мэдэх Хорезмийн шах нь Сарт хүн байжээ.

Дундад Азид Оросын нөлөө өргөжиж эхэлсэн 19-р зуунаас эхлэн Оросууд Сарт гэдэг үгийг өргөнөөр хэрэглэх болж дундад азийнхнийг (Туркменстан, Узбекстан) нэлэнхүйд нь Сарт гэж нэрлэх болжээ. Сонирхолтой нь Сарт гэдэг үг нь 1924 оныг хүртэл хэрэглэгдсээр байсан ба Зөвлөлт Холбоот Улсын үед Сарт гэдэг үг нь доромжилсон, доорд үзсэн үг гэж үзээд сарт хүмүүсийг сарт-ууд гэж дуудахыг хориглосон байна. Тэгээд дундад азийнхнийг угсаатны гаралаар нь ялган зааглаж Туркменстан, Узбекстан гэж нэрлэх болжээ.

Манайхны хувьд 13 зуунд Хорезмийн хааны албатуудаас нүүлгэн ирсэн Сарт хүмүүсийг Сартууд буюу Сартуул-ууд гэж нэрлэсээр байсан ба сүүлд Манжийн захиргааны үед хошуу болон хуваагдахад Цэцэн Сартуулын Хошуу болон Халхын Засагт Ханы захиргаанд орсон байна.

Монголчуудын Халх Ойрдын хуваагдлын үед сартуул овогтнууд Халхын нэгэн тулгуур хэсэг байсаар байсан ба үнэнч хичээнгүй, цэцэн саруулаараа алдартай хүмүүс байдаг аж. Халхад төрсөн найман хутагт болон манай улсын түүхэн дэх хоёр ерөнхийлэгч нар Сартуул овгийн хүмүүс ажээ. Тэгээд ч зүгээр ч нэг Цэцэн Сартуулын Хошуу гээд нэрлэчээгүй л байх л даа.
  Монголын овог үндэстнүүд нь бидний санаж байснаас нэлээд өвөрмөц, олон янзын гарал үүсэлтэй хүмүүсээс бүрдэх ба үүний нэг жишээ нь сартуулууд юм. Царай зүс гаднах дүр төрх, зан заншлын хувьд Сартуулууд нь Халх, Буриад, Торгууд зэрэг бусад овог аймгуудас ялгарахгүй. Энэ нь он удаан жил хэдэн зуунаар суурьшиж нутгийн хүмүүстэй холилдсонтой холбоотой байж ч болно, эсвэл угаасаа дундад Азид суурьшмал амьдарч байсан нүүдэлчид (хожим нь сарт-ууд болсон) нь 5-6 зуунаас эхлэн дараалан Монгол нутгаас баруун тийш нүүдэллэсэн өнөөгийн бидэнтэй төстэй Монгол түрэг гаралтай хүмүүсийн угсаа байсан байж ч болно. Тийм тохиолд олзны сарт-ууд нь 13-зууны Монголчуудаас бие дүр төрхийн хувьд эрс тэрс ялгараад байгаагүй ч байж болно. Өөрөөр хэлбэл нутгаасаа гарч яваад хэдэн зууны дараа, нутагтаа буцаад ирсэн нөхдүүдийн хувьд нэг их ялгараад байх зүйл байгаагүй, эсвэл буцаад холилдоход хялбар байсан байж ч болно.

Нийтлэлийг бичсэн Тайж овгийн БС.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2345248/5d7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1446 Monkh-monkh bolon Cad nart huselt bnaa tuslaach [2] tsegii74 2009-10-28 1682
1445 Сайн байна уу, 2012 он... [1] uvgun 2009-10-28 1771
1444 ХУБИЛАЙ ХААНЫ ФЛОТЫН МӨРӨӨР 700 ЖИЛИЙН ДАРАА… [1] uvgun 2009-10-28 3185
1443 Өнгөрөгч мянганы түүхийг сөхвөл [1] uvgun 2009-10-27 2663
1442 Монгол Улсын 1911-1990 хүртэлх улс төрийн түүх [1] uvgun 2009-10-27 6120
1441 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН (үргэлжлэл) [2] Monh-monh 2009-10-27 2137
1440 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот [1] uvgun 2009-10-27 1947
1439 Солонгосын түүх [1] uvgun 2009-10-27 4886
1438 И Мён-Бак [1] uvgun 2009-10-27 2380
1437 Солонгосын дайн [1] uvgun 2009-10-27 2704
1436 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. ӨДРИЙН МЭНД 2009-10-27 3185
1435 Б.Сумъяабаатар: Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн [1] uvgun 2009-10-27 2417
1434 МОНГОЛ УГСАА [1] uvgun 2009-10-27 4517
1433 Өгэдэйн байлдан дагуулал [1] uvgun 2009-10-26 3058
1432 БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ [1] uvgun 2009-10-26 1873
1431 Баабар. Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд [1] uvgun 2009-10-26 1539
1430 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1156
1429 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1161
1428 helj ugch tus bolooch [1] tsegii74 2009-10-26 1110
» Сартуул Овгийнхны Талаар uvgun 2009-10-25 2360
1426 Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5402
1425 Мөнгө олох гэж гомо болчихоод буцаж ирдэг [11] uvgun 2009-10-24 3012
1424 Өөрийгөө нүүдэлчдээс гаралтай гэж үздэг Монгол улсын иргэдэд [1] uvgun 2009-10-24 1730
1423 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1446
1422 Өнгө мөнгөний хорвоод хүмүүс бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? [3] uvgun 2009-10-24 1313
1421 Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү? [1] uvgun 2009-10-24 1342
1420 Миний залуу нас TeckTonik 2009-10-24 2211
1419 ХАРИЙН ТЭНVVЛЧИД МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙГ ЭЗЭРХИЙЛСЭЭР БАЙХ УУ [1] uvgun 2009-10-23 1380
1418 Эмгэнэл uvgun 2009-10-23 1850
1417 Солонгос улсын эртнээс эхлэн уламжилж ирсэн 9 төрлийн эмийн ургамалыг орчин үеийн шилдэг гоо сайхны аргачлалтай хослуулан 2009 онд шинэ шилдэг брэнд бүтээндэхүүн(эрэгтэй, эмэгтэй) гаргасаныг nnn2008nnn 2009-10-23 1244
1416 Оюу толгой : » С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хvртэж магадгvй uvgun 2009-10-23 1601
1415 ЭНГИЙН хэрнээ АУГАА uvgun 2009-10-23 1646
1414 Монголчууд ”татвараа” төлөхөөс татгалзжээ uvgun 2009-10-23 1131
1413 Хойд Солонгос дахин пуужин хөөргөхөөр бэлтгэжээ [1] uvgun 2009-10-23 1246
1412 Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…? uvgun 2009-10-23 2260
1411 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1434
1410 Томуугийн А хүрээний H1N1 вирусийн өвчлөл нэмэгдсээр байна uvgun 2009-10-23 1073
1409 Монгол хүний менталитет uvgun 2009-10-23 2385
1408 И.Майский: Автономитийн үеийн монголчуудын тухай uvgun 2009-10-23 1756
1407 АРХИ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ uvgun 2009-10-23 3977
1406 Баялгийн эзэн бид барлаг болох ёсгvй uvgun 2009-10-23 1166
1405 Гачуурт, Хужирбулан хоёрын дундах хэсэг газарт “Энэ Ли миний эзэмшлийн газар” гээд биччихсэн байх юм.. uvgun 2009-10-23 1730
1404 Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй uvgun 2009-10-23 1131
1403 Монгол хvн ба vндсэрхэг vзэл uvgun 2009-10-22 1365
1402 Бєєгийн нэрийг гутааж байгаа солиотой хvмvvсийг цагдаж хорих цаг иржээ uvgun 2009-10-22 1935
배너신청
자생병원

배너신청