Агшин зуурын мэдрэмж төрөхүй яа,
Би амьдралд шунахгүй байгаагаа мэдрэнэ,
Намайг энэ ертөнц рүү юу ч үл татна,
Хорвоо дэлхийн түмэн өнгө нэгдэхүй яа,
Гайхмаар гоё уран дүрслэлүүд
Аньсан нүдний өмнө зурайна,
Шунаг хүслийн галыг унтраах мэт...
Хязгааргүй цагаан уудам, амь орно удалгүй
Анхилан оюун бодлыг ховсдох цагаан цасан ширхэгүүд нь
Цэцэгс ажээ, улам таатай анхилах нь,
Чанх дээрээс зүсрэх борооны үнэртэй холилдсоных,
Удалгүй солонго татна, урьд өмнө огт үзээгүй тийм том цагирган,
Гарнаас минь зөөлөн атгана,
Цэцэгсээс ч борооноос ч анхилуун тийм нэгэн амьсгал,
Чихэн дээр минь шивнэнэ, аажуухан аялана
Агуу тансаг тэр хоолой, дахиж би сонсохгүй
Гэхдээ би шунаагүй, энэ л хангалттай
Хэзээ ч үл мартана,
Тэртээх солонго аажмаар намайг тойрон эргэнэ,
Үнэндээ эргэж байгаа нь би ажээ...
Инээмсэглэл,гуниг,нулимс бас тайтгаралыг
Би тэндээс олж харна,
Төгс байна,бүх юм
Тийм биш гэж үү? Үгүй ээ,
Би нулимсан далайд живэхийг хүсэхгүй,
Миний мэдэх хамгийн үзэсгэлэнт тэр царай гунигтай байна,
Бөнжигнөн урсах нулимс ч тэнд байна
Үүлийг арилгах шид гарт минь бий
Би баллуурдаж байна
Одоо инээмсэглэж байна, дулаанаар
Нүд цавчилгүй ширтэнэ,хором бүр үнэтэй мэт
Үсийг минь үнсэнэ, шивнэнэ
Удахгүй ээ,тун удахгүй
Хүлээж чадах уу? Толгой дохино
Нүдийг минь зөөлнөөр удаан үнсэнэ,
Харагдах орчин хомс болж,
Үнсэлт намайг самууруулж....
Нам жим болно, удалгүй
Амирлангуй руу хөврөх лугаа,
Бие махбод хөнгөрөнө,
Гагцхүү жингүйдлийг л мэдрэнэ...
Сайхан биш гэж үү?
Юунд ч үл хоргодоно....

Ердөө л ийм амархан гэж үү? "

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...