Бичлэгийн тоо 5,522
2009.03.13 16:28:24 (*.254.49.142)
1135

Аав байх гэдгийн аргуун жаргалд сатаараад

Алс хол мэт санаж үхлийг би мартахгүй гэж

Алс холоос төрсөн хэдэн үгсийг хэлхээд

Амраг ханиасаа тасдаж, бүл нэмсэн үр чамд зориулав

Ааваас минь өвлөсөн ухаан гэж чиний цаг дор хүргүүлэв

 

Үр минь чи нэг л амьдарна

Үлдээх бас хоргодох юм бүтээх гээд ч яах билээ

Үрэгдэх нь амархан орчлон

Үүргэдэх эсвэл дагахын заяанд оршихоос хойш

Үнэн гэж юу ч билээ, өөрөөсөө л хайгаад үзээрэй

 

Тэгвэл чинь чиний дотроос миний цус лугшиж

Тэргүүнд чинь хэдэн үг шивнэнэ сайтар анхаарч тогтоорой...

Тоосго өрж үзээгүй хүн л эвдэхийн баярыг мэдэрнэм зээ

Туг барьж яваагүй хүн л хөөрөхийн мананд сэлэмднэм зээ

Туурга цуургагүй орчлонд баяр мэдрээгүй байх нь ээ

 

Алах хядахын их хүслэнгээс

Аав чинь болоод өвөг чинь хол бойжсон

Алдартай дээдсийн онгонд мөргөдөг ч

Авдаргүй хоосон эрх чөлөөнд дулдуйдсангүй ээ

Авах идэхийн хүслэнд ч бас автсангүй ээ

 

Бүтээхийн баяр гэдгийг

Бүл гэрийн дотоод асуудлаас урд өргөж

Бүрэн улс гэдэгт чанд зориг хадгалаад

Бүдүүлэг нэгэн гэгдэж эрхэт талдаа жаргаад

Бусдын төлөөд явсаныг л чиний тархинд шивнэ юү

 

Хэлж барамгүй олныг энд хүүрнэж

Хэн нэгнийг залхаахдаа би шамдсангүй

Хөвүүн чиний зүрхэнд цухлын гал маналзвал

Хааяа нэг уншчихаарай

Хэрэг болохоо магад шүү

 

Харангадаж унамаар халуун цөлд

Хүлхэж явах ааруул шиг, чамд хань болох

Хатуу үгийг хэлдэг нөхөртөө л итгээд

Хүний энэхэн замбуулинг тэсэж гарах хуультай шүү

Хөөрч дэрвэхийн зууртаа гомдоож бүү холтгоорой

 

Эрслэн нь зулзагаа хөхүүлдэг бол

Арслан нь анд гардаг байгаль хэдий ч

Амьдын энэ замбуулинд хүн нь хүнээ барих ёсгүй

Атаатай тэмцэлтэй хэдий ч бодьгал гэдгийг нь хүндлээрэй

Аргагүй тэнэг амьтан байлаа ч араандаа тэсээд гараарай

 

Нөхөр шиг дайсан байдгийг

Нүглийн дундаас ялгаарай

Нүхлэсэн харанхуй шиг тэднийг

Нөмөртөй үгээр хучаарай

Нүүсэн хойно чинь ухаардаг хорвоогийн жамыг бодоорой

 

Эрх чөлөө гэж бархираад

Эвдэж сүйтгэдэг хүмүүс дунд

Энэрэнгүй сэтгэл гэж хайгаад

Эрэлдээ чи төөрнөм зээ

Эргэлтгүй л бодолдоо үнэнч байгаарай

 

Хатуу хатуу л гэнэв чулууг

Хат заахын цагтаа түүнээс хатуу яваарай

Зөөлөн зөөлөн л гэнэв торгийг

Зүйр, уучын хорвоод төрөлдөө үнэнч яваарай

Заавал олох ялахдаа хүмүүн заяа оршоогүй ээ

 

Харийн газар хатуу шүү

Ханийн сураггүй хорвоо шүү

Хуудуу энэ л орчлонд төрөл чинь л чамд үнэнч

Хууртсан өнөөдрийн төдийгөөр маргаашаа бүү сэтгээрэй

Хурц нар шиг өдөртөө чиний дэргэд мишээнэ дээ

 

Уужуу бодож явбал хүний заяа алс шүү

Ухаан заадаг хорвоод үгийн хатуу үнэн шүү

Уярч суусан жаргалаа уйлах нулимсаар аргадлаа ч

Улсын дотоод бодолдоо цэх нэгэн байгаарай

Угаасаа хүний түүх нэг л шугаманд байдаг даа

 

Зэргэцүүлж зогсоох гараанаас

Зуузай эргэсэн морьд шиг

Зуурдхан ханилах орчлонгийн олон сайхан нөхөдтэй ч

Зулзаган хусны доор ганьхарч суухын цагт чинь

Зуурч үлдмээр хань чи нь л чиний дотоодын илрэл шүү...

 

Хол явбал хүлгээ гамна

Ойр буувал төрлөө гамна

Хоног тоолбол залхууг гамна

Он удвал хугацааг гамна

 

Түрлэг самуунд төвийг сахь

Дурлэг уушинд дурлахгүйг сана

Түмэн дунд нэрийг хичээ

Толгой доторхийг боловсруулж хяна

 

Үгийн урнаас сэтгэлийн урныг эрхэмлэ

Үерийн уснаас итгэлийн ариуныг хэрэмлэ

Үнэнгийн тэнгэрт нар манддагт батад итгэ

Үгүйрэхийн цондонд толгойгоо бүү тушаа

 

Хувийн цэнгэлээс маргаашаа бүү худалд

Хэлэх үгийн эрэмгийд төрөлөө бүү гомдоо

Хэсэх сэтгэлийн харанхуйд үнэнг бүү хай

Хэрсүү гээхийн ухаанаар гомдлын мөрийг март

 

Өгөхийн төлөөд төрсөн юм гэж сэтгэ

Өөртөө байхгүйг бүтээхийн төлөөд юм гэж зүтгэ

Өртэй шүү чи гэж өдөр бүр хэлж бай

Өнөөдөр л чухалын орчлон юм шүү

 

Хувийн жаргалаас илүү

Хүний сэтгэлийг бодож явснаараа

Хорвоод би дутуу гуцуу эс амьдрав

Хойчийн чиний идэр насанд

Өөрийн шүлгээр тахил өргөв өө...

profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Дугаар
Гарчиг
Нэр
2912 **4~mort 4
MUZZ
2009-03-17 1407
2911 *^^* Ineevel zaluujin shvv*^^* 1
chonsaa
2009-03-17 935
2910 Б.Ринчен:Залуу нас 1
chups
2009-03-17 1426
2909 Үл шунана...
chups
2009-03-17 935
2908 Erchuudee hairlaya busguichuudee 4 file
chonsaa
2009-03-17 1288
2907 Нэг л заяах амьдралыг Нэр төртэй авч явна уу? 3
nikes
2009-03-16 929
2906 Намсрайн Сарангоо : Дуулим хорвоод дуу яаж төрөх вэ?
chups
2009-03-16 1149
2905 Миний зүрхэнд чи дэндүү том орон зайг эзлэх юмдаа...
chups
2009-03-16 1027
2904 Н.Тайванжаргал : Бүсгүй чамд…
chups
2009-03-16 987
2903 Нулимс бүхэн учиртай 2
chups
2009-03-16 940
2902 aryabaliin bysalgal---- dotoodiin gerel ayalguu.... 1
vege
2009-03-15 1065
2901 C-3 visa sungaj ugnu!! 2
mgIcIub
2009-03-15 782
2900 2070 ond MONGOL uls(zognol) 4
chups
2009-03-15 907
2899 П.Дэлгэржаргал : Хэнд эрх мэдэл буй түүнд сүр буй
chups
2009-03-15 1092
2898 Амьдралд чинь саад болмооргүй байна" 2
vlmedehmaA
2009-03-15 1301
2897 Үр хүүхдүүдээ шинжих ардын сургаалаас 2
Маралгоо
2009-03-14 1094
2896 Чамдаа 4
Маралгоо
2009-03-14 1219
2895 Банзрагчийн Цэрэнжамц : Ижий зөн 1
chups
2009-03-14 984
2894 Б.Явуухулан : Хүсэл
chups
2009-03-14 1111
2893 Н.Тайванжаргал : Охиндоо
chups
2009-03-14 991
2892 Б.Галсансүх : Би ингэж үхнэ 1
chups
2009-03-14 1459
2891 ajil bna 1
hoolhonoo
2009-03-13 973
Аавын үг(үрдээ үлдээх үг)
Маралгоо
2009-03-13 1135
2889 Есєн эрдэнийн орон 1
soragsan
2009-03-13 2366
2888 Чи гайхалтай гэхдээ би чамаас илүү......... 2
Маралгоо
2009-03-13 947
2887 АМЬДРАЛД БИ ӨӨРӨӨ СӨГДЧИХСӨН 2
vlmedehmaA
2009-03-13 884
2886 Aabdaa 3 file
Хулан
2009-03-13 1125
2885 Эр хүн 2
Маралгоо
2009-03-13 1514
2884 Хүүг минь өгөөч дээ.....
Маралгоо
2009-03-13 1047
2883 Gants unen
Manaach01
2009-03-12 6858
2882 Bitgii gomdooroi 2
Manaach01
2009-03-12 6791
2881 Хүү минь дээ
Маралгоо
2009-03-12 804
2880 СҮҮЛЧИЙН СҮҮЛЧ...
Маралгоо
2009-03-12 759
2879 **БЭЛЭГ ҮҮ,ГЭСГЭЭЛ ҮҮ** 1
vlmedehmaA
2009-03-12 827
2878 Хуй салхи дэгдэж, хаалга чихран дуугартал.....
Маралгоо
2009-03-12 967
2877 Мөхөл гэж юу юм бол оо
study
2009-03-11 690
2876 *****ХАЙРЫН ШУУДАН***** 1
aminaa_A
2009-03-11 959
2875 onigoo
bataa2010
2009-03-11 735
2874 хүүхдийн яриа 1
soragsan
2009-03-11 783
2873 Банхар
saikhan
2009-03-10 686
2872 АНХНЫ ХАЙРЫН ТҮҮХ
vlmedehmaA
2009-03-10 1374
2871 Г.Болдбаатар "New York open"-оос алтан медаль хүртлээ
Manaach01
2009-03-10 6579
2870 Амьдрал чамайг уучлахгүй ээ.
vlmedehmaA
2009-03-10 1019
2869 Б.Явуухулан : Би хаана төрөө вэ? ( LIVE )
Цэргийн бодол
2009-03-10 895
2868 О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла... ( LIVE ) !
Цэргийн бодол
2009-03-10 5197
배너신청
자생병원

배너신청