Хvсэл мөрөөдлөөр жигvvрлэсэн хорин хэдэн нас юу юугvй дуусчихлаа. Хэнийг ч тоохгvй, хэнтэй ч уулзаж учралгvй, хэн нэгэн гvнжид өөрийгөө хадгалсаар явтал хэдийнэ 31 настай болчихжээ. Амьдрал гэдэг сонин юм. Би 16-хан настай байхдаа ангийнхаа охинд хөл алдан дурлаж, тvvнээс өөр хэнийг ч олж харахааргvй болсон байснаа одоо эргээд санахад хэчнээн сайхан гээч.

Бид хамтдаа амьдрал зохиох гэж оролдсон. Гэвч бvтэлгvйтэж, би гэдэг хvн хvvгээ тэврэн vлдсэн юм. Тэр бvсгvйд буруу өгөх эрх надад байхгүй. Тиймээс одоо хvртэл тvvнийгээ хайрлаж харамласаар явдгаа нуухгvй. Тэр маань одоо өөрийн гэсэн гэр бvл, vр хvvхэдтэй болсон ч гэсэн хэзээ нэгэн цагт эргээд ирэх байх гэсэн битvvхэн горьдлого цээжин дотор зангирсаар энэ хэдэн жилийг туулсан. Гэхдээ тэр эргэж ирэхээсээ өнгөрсөн.

Анх намайг "Надтай гэрлээч" гэхэд тэр "Миний амьдрал хүнд. Надад гурван өнчин дүү бий. Энэ бүхнийг би л үүрэх ёстой. Чи тэгээд зөвхөн надтай л амьдарна гэж бодож байна уу?" гэж асууж билээ. Харин би "Би бүхнийг даван туулж чаднаа" гэж хэлээд тэрнийгээ тэврэн амьдрах эрхтэй болж байсан юм.

Амьдралд дөнгөж хөл тавихдаа тvvнийгээ л өөрийн болгочихвол бvх зvйл болчих юм шиг охорхон санаж явсан би гурван жилийн дараа би элдэв асуудалгүй амар тайван амьдрахаар шийдээд тэрнээсээ явсан. Тэр минь ажил хийхийн зэрэгцээ сургуульд сурч, гэр бүлээ, хүүгээ тэжээж байлаа. Харин би яагаад ч юм ажил хийх дургүй байсан. Нэг удаа ээж нь намайг сүрхий хатуу үгээр зэмлэсэн юм. "Айлын эр хүн ийм арчаагүй байж болох уу? Авгай чинь нойр хоолгүй биднийг тэжээх гэж гүйж байхад чи ганц сандалны хөл хадчихаж ч чадахгүй өдөржин толгойгоо салаавчилж хэвтэнэ" гэж загнахад нь би хаалга саван гарч одсон юм. Амьдралдаа арчаагvй, тvvний төлөө тэмцэх зориг хатуужил надад дутсан нь vнэн. Ний нуугvй хэлэхэд би тэмцэхээс айсан юм. Тэгээд л тvvнийгээ цөхрөөн гомдоож, ядуу боргошуу амьдралд нь vлдээгээд ээж, аавынхаа өвөрт шургахаар хvvгээ аваад явсансан. Тэр цагаас хойш би сайхан цагаа дурсан санаж, тvvнийгээ орхин явсандаа харамсан, амаа барьсаар амьдарч байлаа. Саяханаас тvvний маань амьдрал тун ч сайнаар эргэж, нэр хvнд, эрх мэдэл бvхий хvчирхэг эмэгтэй болжээ. Тэр надаас хvvгээ эргvvлэн аваад сэтгэл нь амарсан бололтой эргэж ч харалгvй явж одсон. Одоо би дахин харамсаж байна.

Тэр одоо vvрд надаас холджээ. Надад дахин ямар нэг зvйл горьдон хvлээх эрх байхгvй болсон. Яагаад гэвэл би тvvнийхээ хvссэн шиг хvvдээ жинхэнэ эцэг нь байж чадсангvй. Бас хамгийн нандин хайраа хадгалж явж чадсангvй. Амьдрал намайг өдөр ирэх бvр шахан ганцаардуулж, зvрхгvй аймхай занг маань шийтгэж байх шиг. Хайрт минь, хvv минь би та хоёрыгоо vvрд хайрлаж явахыг хvсэж байна. Өөр хэн нэгэнтэй амьдрал зохион, дахин сvйтгэж мэдэх арчаагvй зангаасаа айж байна. Эр хvн өөртөө итгэлгvй байснаар хамгийн нандин бvхнээ алдаж болдогийг миний амьдрал харуулах биз ээ. Хvнд анхны ханиас илvv зvйл гэж vгvй ажээ.

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.