>
Компьютер тоглох дуртай жаалхvv ярьж байна.
-Би том болоод танктай болно. Тэгээд танкаараа буудаад, буудаад.
Ингэхэд юугаараа бууддаг билээ, аав аа? -Харин ээ? Юугаараа билээ миний хvv? -Мауcаараа… * * * Эмээтэйгээ даалуу тоглодог бяцхан охин нэгэн орой
одод ширтэн суухдаа -Эмээ тэр долоон бурхан мөн vv? -Тийм ээ, миний охин. Долоон бурхан байна. -Тэгвэл бажгар арав бас байгаа байх даа? * * * Жаалхvv, -Ээж ээ, би сургуульд ормооргvй байна. Цэцэрлэгт ч явмааргvй байна. -Миний хvv тэгээд хаана байх гэсэн юм бэ? -”Хөх хулганы орон”-д байж байя л даа. * * * Вовка нэг удаа гэртээ их орой иржээ. Ээж нь, -Чи дандаа л хаа нэг газраар тэнэж явах юм аа. -Үvнд би буруугvй ээ. Багш л буруутай. -Багш аа? Яагаад? -Яагаад гэвэл багш намайг онц сурахыг хvсч байвал өөр замаар
явах хэрэгтэй гэсэн юм. * * * -Миний хvv яагаад муураа алчихсан юм бэ? -Би алаагvй ээ. Усанд оруулсан чинь л vхчихсэн шvv дээ. -Чи муур усанд дургvй гэдгийг мэднэ биз дээ? -Усанд оруулахад ч зvгээр байсан л даа. Хатаах гээд мушгисан чинь л…