Чингисийн удам гэж хашигран

Цээжээ дэлдэх бидэн шиг цөөхөн Монгол

Цэгнэж бодолтой амьдрахгүй бол

Цэцэглэж дэлгэрэх цаг ховордлоо

Үнэнийг одоо сөхөн харвал

Үгүй хоосны зовлонд төөрч

Үнэгүй шахам биеэ үнэлэгч

Үр удмын хэвлий тэнд тэнэнэ,

Хөрөнгө мөнгөний шуналд

Харах нүд нь цийсэн

Хаант улсын түшмэд

Хар амиа бодон энд бэдрэнэ

Арай сэргэлэн гэгдэх зарим нь

Алслан хүний нутагт

Ар гэрээ хөгшид хүүхдэд даатган

Амь хайргүй боолчлогдон байна

Манай улс хуруу дарам цөөн хүнтэй

Магадлан харвал дөрөвний нэг нь

Магадгүй бүх залуу эрс

Мандах нарнаас шингэх наран хүртэл

Махаа баран гадаадад зарагдана,

Засагт байгаа хүмүүсийн

Зарим нь  тэнэг, үлдсэн нь хятад

Зөвшөөрөн тэд дуу нэгтэйгээр

Залуу эрсийг зайлуулж байна

Уудам нутгийг нь эзэгнэх гэж

Уугуул эздийг нь холдуулан байна

Үзэсгэлэнт эмсийг нь эзэмдэх гэж

Ухаант эрсийг нь цөлж байна.

Төрд байгаа тэнэгүүд үүнийгээ

Том хэрэг бүтээсэн мэт

Та нар л биднийг

Тэжээн байна гэж хөөргөнө.

Улс оронд энэ хөөрөл

Уршиг хор хэдийг дагуулахыг

Ухаарч та минь хараач

Улаан нүдээ нээгээч

Эрс нь бүгд явчих юм бол

Эх орноо хэн манах билээ

Эцгүүд нь бүгд явчих юм бол

Элбэрэн үрсээ хэн хүмүүжүүлэх билээ

Хань нь бүгд явчих юм бол

Хайртыгаа хэн хамгаалах билээ

Хүүд нь бүгд явчих юм бол

Хоёр буурлаа хэн ачлах билээ

Ганц бие эрчүүд харьд

Гансран юү эсийг хийх вэ

Гал алдан зутрахдаа хүүхэн чангааж

Ганц нэг юмны бөглөө мулталж

Гайгүй нэг нь өвчин тусна

Гай таарвал хорвоог орхино

Гарцаагүй хосууд салж таарна

Гансарч хүүхнүүд хойно үлдэнэ

Харин хүүхнүүд юу хийх вэ?

Хариас ирсэн мөнгийг

Хамгаалан юм болгох нь цөөхөн

Хамаагүй цацагч нь олон

Гэнэт их мөнгөтэй болсон болохлоор

Гэгэлзэн гэртээ тогтохоо болино 

Гэзэг үсээ янзалж аваад

Гээсэн бүхнээ нөхөхөөр явна

Эцсийн эцэст харьд одогчид

Эрхэм бүхнээ мөнгөөр солино

Солигдсон мөнгө нт эргэж ирэхдээ

Сохор зоосны үнэгүйгээр

Салхинд хийсэн алга болно.

Сэргэлэн нэг нь түүнийг

Сэмхэн түүн авч өвөртлөөд

Сонгуульд нэр дэвшүүлэн

Солиотой шуналдаа хөтлөгдөн

Саяны өнхөрсөн хүрдийг

Санаандгүй дахин эргүүлнэ.

Хүрд хэдэн удаа л

Хүчтэй хэд эргэхэд

Хөрсь дээрх Монгол гэх овогтой

Хүний хүүгийн бараа тасрана.

Зөвхөн  үүгээрч дуусахгүй

Залхуугийн гайгаар мөхсөн

Ургийн бичиг гэх цаастай хамт

Удам судрын мөхөл ойртон байна

Хэтэрхий ярьвал хамаатан болно гэж

Хэний хүүтэй үерхэж байгаагаа ч

Хэрэгсэж нягтлалгүй явсаар

Хосын хүүхэд эрэмдэг гарна

Эцэг эх нь үүнийг анхааралгүй

Эртний удмыг нь судлахын оронд

Эрдэнэс баялгийг нь харах болж

Эцэст нь тэд амаа барихад ч оройтно.

Аль эсвэл харийн шаартай суухад нь

Атаархуулан заримдаа ярих юм

Аргагүй хүүхэд нь эрлийзжиж

Азгүй Монгол мөхөх нэг үүд нээгдэнэ.