Монголын оюутны спортын II их наадам жүдо бөхийн төрлөөр үргэлжлэн явагдаж байна.
Өчигдөр спортын төв ордонд нээлтээ хийсэн уг тэмцээнд Афины олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олон улсын хэмжээний мастер С.Ням-Очир, С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг, Б.Лхамдэгд тэргүүтэй улсын шигшээ багийнхан болон залуу тамирчид уран мэхийг уралдуулав.

Өчигдөр болсон жингүүдийн барилдаанаас 66, 73 кг-ын жингүүд илүү өрсөлдөөнтэй боллоо. Учир нь эдгээр жингүүдэд манай урдаа барьдаг тамирчид бүгд оролцсон юм. "Хашир туршлагатай тамирчид нь залуучууддаа сургамж өгсөн сонирхолтой тэмцээн болж байна" хэмээн зохион байгуулагчид өгүүлж байлаа.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жингийн лидерүүд ч уг тэмцээнд хүчээ үзэж байсан нь олны анхаарлыг татсан. Тэмцээнд нийт 25 их, дээд сургуулийн 250 гаруй жүдоч эр, эм тус бүр найман жинд өрсөлдөж байгаа ажээ. Тэмцээний  үеэр жүдо сонирхогчдод болон тамирчдад нэгэн баярын мэдээ дуулгав. АНУ-ын Нью-Йорк хотноо болсон "New York open" олон улсын нээлттэй тэмцээний 66 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Болдбаатар алтан медалиар энгэрээ мялаасан баярт мэдээг ирүүлэв.

Ташрамд өгүүлэхэд, энэ сарын сүүлээр жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнээс шалгарсан тамирчид тив, дэлхийн аваргад оролцох сонгон шалгаруулалтад орох бүрэн эрхтэй.

  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий