
Олон нийтийн анхаарлын төвд байдаг мансууруулах бодис, терроризм, хүн худалдах, мөнгө угаах зэрэг тодорхой төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, тэмцэхэд хууль хяналтын байгууллагуудын чадавхийг бэхж үүлэх, боловсон хүчин бэлтгэх тухайд Монгол Улс НҮБ-тай хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон Хамтын ажиллагааны баримт бичигт энэ үеэр гарын үсэг зурна. Уг баримт бичгийн дүнд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран Монгол Улсад хуурамч эмийн хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, 2011 онд багтаан мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр тохирсон байна.
НҮБ-д хийж байгаа энэ удаагийн айлчлал нь Монгол Улс Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай цаашид хамтрах олон ажлын эхлэл болж байгаагаараа онцлог. ХЗДХЯ-ны урилгаар өнгөрсөн онд манай улсад ажилласан НҮБ-ын шинжээч Монгол Улс дахь хуурамч эм, мансууруулах бодисын хууль бус эргэлтийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар судалгаа хийжээ. НҮБ-д айлчлахдаа Ц.Нямдорж Австри улсын Хууль зүйн сайд, Дотоод хэргийн сайдтай ажил хэргийн уулзалт хийх аж.