Ё.Отгонбаяр: 500 мянган төгрөг байрших сүүлийн хугацаа гуравдугаар сарын 1
Уншсан 7525 vote 0 2011.01.10 11:04:53 Хүний
хөгжил сангаас олгох мөнгөөр сургалтын төлбөрөө төлөх боломж их, дээд
сургуулийн зөвхөн өдрийн ангийнханд олгосон. Шаардлагатай баримт бэлэн
болох, дансанд байрших сүүлчийн хугацааг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяраас
тодрууллаа.
“Их, дээд сургуулиуд ирэх сарын 1-нээс өмнө Сургалтын төрийн санд оюутнуудынхаа талаарх мэдээллийг хүргүүлэх ёстой. Уг мэдээлэлд оюутны овог нэр, регистрийн дугаар, харьяалал, сурч буй дамжаа, мэргэжил, сурлагын дэвтрийн хуулбар, сургуульд элссэн захирлын тушаал зэргийг багтаасан байх шаардлагатай юм.
Ирүүлсэн бичиг баримтыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нэгтгэн тулгаад, ирэх сарын 25-нд ерөнхий мэдээлэл гаргана. Хянаж нягталсны дараа дансанд нь оюутан бүрийн 500 мянган төгрөг шилжинэ. Ирэх гуравдугаар сарын 1 гэхэд бүх сургуулийн дансанд мөнгө орсон байх учиртай. Тухайн оюутны сургалтын төлбөрөөс мөнгө илүү гарсан тохиолдолд дараа жилийн төлбөрт суутгах боломжтой.
Харин төгсөх ангийн оюутнууд төлбөрөө бүрэн төлсөн байвал сургуулиасаа 500 мянган төгрөгөө авах журам баталсан. Энэ мөнгийг “Хүний хөгжил сан”-гаас халамж хэлбэрээр олгох учир Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хариуцаж байгаа” гэв.