Бичлэгийн тоо 3,329
Тариаланчдад
эрэлт ихтэй байдаг будаа хамагч, ачигч “Мон 1000” машиныг “Цахилгаан
тээвэр” компанийнхан бүтээжээ. Уг машин цагт 70-90 тонн будаа хамж, ачих
хүчин чадалтай.
Машины зургийн тооцоог “Мироникс”, ган эд ангийг “Ган шүтээн” компани гаргаж, зарим эд ангийг Хятадад захиалан авчруулсныг “Цахилгаан тээвэр” компанийн ажилтнууд хоёр сарын дотор угсарсан байна.
Манай тариаланчид өмнө нь ийм төрлийн машиныг Украинаас 20 гаруй сая төгрөгөөр авдаг байсан бол одоо дотооддоо захиалан хоёр дахин хямд үнээр авах боломжтой боллоо.