Бичлэгийн тоо 3,329

Энэ сарын дундуур эхлэх Монголын сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд багууд нэлээн шаргуу бэлтгэж байна. Өнгөрсөн жилийн лигт оролцож байсан зарим баг тарж, шинэ баг бүрдүүлж байгаа юм байна. Тэдний нэг болох “Милл Хаус” компанийн “Аватар” Америкийн хоёр тамирчныг багтаа тоглуулахаар урьжээ. Өнгөрсөн жил “Баянзүрх буллс” багт тоглож байсан Пуэрто-Рикогийн тамирчин Ларри Сантейно дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа юм байна. Тус багийн шинэ тамирчин Кимерли Уильямс, Кларенс Жеффери нар “Монгени” сургуулийн спорт танхимд бэлтгэл хийж байхад нь хэдэн хором ярилцлаа.

-Та хоёр Монголд хэзээ ирэв?

Кларенс: -Би арванхоёрдугаар сарын 8-нд ирсэн. Ирэхээсээ өмнө Филиппиний лигт тоглодог байсан. Кимерли: -Харин би өнгөрсөн сарын 3-нд ирсэн.

-Яагаад Монголын багт тоглох болов. Яаж холбоо тогтоосон юм бэ?

Кларенс: -“Аватар” багийн дасгалжуулагч Ларри Сан тейно манай найзтай өмнө нь хамт тоглож байсан юм билээ. Түүнээс надад цахилгаан шуудан ирсэн. Монголд шинэ баг бүрдүүлж байгаагаа хэлээд тоглох хүсэлт тавьсан. Гэхдээ би тухайн үед “Үгүй” гэж хариулсан. Дараа нь Ларри над руу залгасан. Ийнхүү олон удаа хүсэлт тавьсан тул тохиролцож, энд ирсэн.

Кимерли: -Надад ч бас Ларри өнгөрсөн зун санал тавихад нь би хүлээж авсан.

-Монголд ирээд бараг нэг сар болжээ. Манай орон ямар санагдав?

Кимерли: -Монголчууд их нөхөрсөг, найрсаг юм. Хамгийн хэцүү нь энд маш хүйтэн. Анх ирснээ бодоход бага зэрэг дасаж л байна. Хүйтэн л болохоос бусад нь таалагдсан.

Кларенс: -Би ийм хүйтэн газрыг амьдралдаа үзэж байсангүй. Миний очсон хамгийн хүйтэн орон бол Монгол. Бас хэлний бэрхшээл тулгарч байна. Англиар ярьдаг хүн эргэн тойронд цөө- хөн бай гаа тул ямар нэгэн асуудал гарах, ийш тийш явахад орчуулагч хэрэг болох юм. Эдгээрийг эс тооцвол дажгүй шүү.

-Та хоёр өмнө нь ямар багт тоглож байсан бэ?

Кларенс: -Би Америкт байхдаа олон багт тоглосон. Харин энд ирэхээсээ өмнө Филиппиний лигт тоглож байсан.

Кимерли: -Гадаад оронд анх удаа тоглож байгаа минь энэ. Өмнө нь Германд амьдарч байхдаа коллежийн шигшээ багт тоглодог байсан. Анх удаа мэргэжлийн тоглолтод оролцох гэж байна.

-Монголд хэр удах вэ?

Кларенс: -Лиг дуустал байна. Тавдугаар сард буцах байх.

-Манай тамирчдын чадвар, чансаа ямар санагдав?

Кимерли: -Тэд маш сайн тоглогч юм. Гэвч үндсэн дүрэм, зарчмаа сайн сурах хэрэгтэй са нагд сан. Тэгж чадвал илүү чадварлаг болно. Яагаад гэвэл Монголын тамирчид их авь яастай. Тэд сагсан бөмбөг яаж тоглохыг мэддэг ч тоглоомын зарчим, дүрэм журмыг төдийлэн сайн мэдэхгүй, хэрэгжүүлж тоглохг үй байна. Ирээд ажиглаж байхад сайн тог логч олон байна лээ. Монголчууд сагсан бөмбөгт үнэхээр дуртай юм. 2-4 жилийн дараа гэхэд гайхалтай тоглоно гэдэгт итгэлтэй байна.

Кларенс: -Авьяастай гэдэгтэй санал нэг байна. Бэлтгэлээ илүү сайн хийх хэрэгтэй. Хамтраад тоглож байхад чадвар нь өдрөөс өдөрт илт сайжирч байгаа. Хурдтай тоглож, үйлдэл бү- рийн хээ өмнө бодох хэрэгтэй. Сагсан бөм бөг тоглохын тулд маш их боддог байх ёстой. Монголын тамирчид улам сайн болно.

-Нууц биш бол та хоёр хэдэн төгрөгийн цалин авахаар тохиролцсон бэ?

Кларенс: -Мөнгөний талаар яримааргүй байна. Ямар ч байсан интернэт, телевиз, хоол, байр, унаа гээд хэрэгцээтэй зүйлээр хангаж байгаа.

-Дахиад Монголд ирэх бодол бий юү?

Кимерли: -Мэдэхгүй. Магадгүй дахин боломж олдвол ирэх л байх. Гэхдээ лигт яаж оролцож, хэр хэн дуусахыг харж байж болно доо. Монголд тоглох нь бидний хувьд цоо шинэ явдал. Бас туршлага хуримтлуулж байна. Анх удаа гадаадад ирж байгаа болохоор хэцүү үе таарах л юм.

Кларенс: -Тийм шүү.

Тэмцээний үр дүнг харж л байя.

Удахгүй бас нэгэн америк тамирчин “Аватар” багт тоглохоор ирэх юм байна. Лэкс Жеймс хэмээх тэр тамирчин хоёр метр өндөртэй, 130 кг жинтэй, нэлээд сайн ч тоглодог сурагтай. Харин Кларенс, Кимерли нар 1.85, 1.87 метр өндөр, манай та мирчдаас нэг их ялгараад байхгүй ч үсрэлт, хамгаалалт зэрэг тоглолтын ур чадвараар илүү аж. Манай сагсчид тэднээс тоглолтын олон хувилбар, довтолгоо, хам гаалалт сурч байгаа талаараа ярьсан. Америк тамирчид спортоор толгой цохидог. Тиймээс ийм гурван тамирчинтай гар нийл сэн “Аватар” багийнхан лигт ялалт бай гуулна гэдэгтээ тун итгэлтэй байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4068193/b21/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
389 Тавантолгойн ордын ашиглах явцын талаар асуулга тавилаа 2011-01-13 6123
388 Ц.Нямдорж сайд НҮБ-д айлчилна 2011-01-12 5982
387 Нийслэлийн үйлдвэрлэлд инновацийг хөгжүүлнэ 2011-01-12 5941
386 Бага насны охидыг хил дамнуулан худалдахыг завдсан хэрэг гараагүй 2011-01-12 6254
385 Ё.Отгонбаяр: 500 мянган төгрөг байрших сүүлийн хугацаа гуравдугаар сарын 1 2011-01-10 7525
384 Энэ “Гэрэгэ”-г дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлд олгоно 2011-01-10 6152
383 Монголчууд будаа ачигч машин бүтээв 2011-01-10 7080
382 ЯМАР ЗААЛТЫН ТӨлӨӨ санал ӨГСНӨӨ Зарим гишүүн мэдээгүй аж 2011-01-09 5848
» МОНГОЛЫН ЛИГИЙГ АМЕРИК ЛЕГИОНЕРУУД “ЧИМНЭ” 2011-01-09 6234
380 “АЛТАН ӨД”10 НАС ХҮРЛЭЭ 2011-01-07 6801
379 Монгол Улс 2011 онд “бар” болох уу 2011-01-07 6763
378 Н.АЛТАНХУЯГ: АН СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦООГ ДЭМЖСЭН ХЭВЭЭР БАЙГАА 2011-01-07 5627
377 Б.Хурцыг шүүх хурал боллоо 2011-01-06 6883
376 Нэртэй эрдэмтэн согтуугаар автомашин жолоодож хүний аминд хүрчээ 2011-01-06 6652
375 Ц.Жаргалсайханд оноосон ялын зүйлчлэлийг өөрчилж, таван жил хорино 2011-01-06 6245
374 Зөвхөн өдрийн ангийн оюутнуудад 500 мянган төгрөг олгохоор болсон 2011-01-04 8206
373 Үнэт эдлэлийн ченж сураггүй болжээ 2011-01-04 7929
372 МҮЭХ Төрийн санг шүүхэд өглөө 2011-01-04 6523
371 Б.Бат-Эрдэнэ бүжгийн аварга болов 2011-01-03 7445
370 Баян-Өлгийн ИТХ-ын төлөөлөгч буудаж танхайрсан гэв үү 2011-01-03 6637
배너신청
자생병원

배너신청