УИХ, Засгийн газрын гишүүдийн шинэ жилийн цэнгүүн
өнгөрсөн баасан гаригт болсон юм. Хүрэлцэн очсон гишүүдийн ярьж буйгаар
даруухан, халуун дотно уур амьсгал дунд их л гоё цэнгэлдсэн аж. Шинэ
жилийн чимэглэл зэргийг гараар урласнаас өгсүүлээд бүх зүйл энгийн
байсан нь бидэнд дурсамжтай сайхан сэтгэгдэл үлдээсэн гэж гишүүд ярьж
байна.
Тэдний дунд ганцхан төрлийн тэмцээн болжээ. Нийтийн бүжгээр хосууд
өрсөлдөхөд эцсийн шатанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, түүний гэргий
Болормаа, С.Ламбаа, Э.Бат-Үүлийн гэргий Дэлгэртуяа, Тамгын газрын
ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, гэргий Эрдэнэчулуун нарын хос
шалгарснаас БатЭрдэнийн гэр бүл аваргалжээ. Ч.Сайханбилэг, Д.Балдан-Очир
нар гоцлол дуугаар, Д.Очирбат дуурийн Ариунбаатартай, Ж.Сүхбаатар
Цовоотой, Р.Гончигдорж мөн мэргэжлийн дуучинтай хослон тайзыг эзэгнэсэн
бол Д.Одбаяр эхнэрийн хамт ая дууны мэндчилгээ өргөн барьж улстөрчдийг
байлдан дагуулжээ.
Азын сугалаанд Д.Дэмбэрэл, Г.Баярсайхан, Р.Рааш, З.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, сайд Д.Зоригт нарын “алганы нүд” ончтой байж, брэндийн үзэг хожсон гэнэ.