Бичлэгийн тоо 3,329

“The Economist” сэтгүүлийн эдийн засгийн судалгааны “Economist Intelligence Unit” хэлтсээс 2011 онд хамгийн хурдацтай хөгжих орнуудын жагсаалтыг гаргалаа. Энэ жил хөгжлийн хурдцаараа дэлхийг тэргүүлэх улс орнуудыг тэд “бар” хэмээн нэрлэсэн байна.
2011 оны “Бар”-уудын жагсаалтыг Катар тэргүүлэв. Тус улсын ДНБ 15.8 хувь өснө гэсэн дүгнэлтийг тус хэлтсээс гаргажээ. Жагсаалтыг Гана улс удаалсан бол Монгол Улсын ДНБ 12 орчим хувийн өсөлттэй гарах магадлалтайгаар гуравдугаарт бичигдлээ.
Бидний ард Эритрей, Этиоп, БНХАУ, Энэтхэг, Узбекистан, Зүүн Тимор, Лаос оров. Харин Испани, Исланд, Итали, Багамын арал хөгжлийн хурд багатайд тооцогдсон бол Ирланд, Португал, Грек, Пуэрто Рикогийн ДНБ буурна гэж тооцжээ.