Ч.ЭНХТАЙВАН Н.А.Обуховагийн нэрэмжит уралдааны дэд байрт шалгарав
Уншсан 10401 vote 0 2012.06.14 15:56:42
Дуучны бичлэг, илгээсэн материалаас уралдааны эхний шатны шалгаруулалтыг хийсэн бөгөөд ОХУ, Монгол, Азербайжан, Украин зэрэг орны 30-аад дуучин хоёрдугаар шатанд үлдсэн байна. Оролцогчид уралдааны хоёр, гурав дугаар шатанд Оросын болон Европын хөгжмийн зохиолч дын сонгодог бүтээл, ари романсаас гадна ардын дуугаа дуулж, хоо лойн чадлаа уралдуулжээ.
Ч.Энхтайван Ж.Вердийн “Отелло” дуурийн Ягогийн ари, “Тангейзер” дуурийн Вольфрамагийн романс, Мон гол ардын дуу “Гайхмаараа”-г дуулсан бөгөөд түүний концертмейстерээр Буриадын ардын жүжигчин Дарима Линховоин ажилласан аж. Дэлхийн шилдэг баритон Владимир Чернов, ОХУ-ын хөгжмийн академийн профессор Рузанна Лисициан, Москвагийн Их театрын гоцлооч Маквала Касрашвили нарын нэр хүндтэй хүмүүс уралдааныг шүүжээ.
Н.А.Обуховагийн нэрэмжит дуурийн залуу дуулаачдын уралдаан 2004 оноос зохиогдож байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар шил дэг дуучдыг шалгаруулдаг аж. Энэ удаагийн уралдааны тэргүүн байрыг ОХУ-ын Санкт-Петербург хотын баритон Чернецов Григорий, сопрано Морозова Екатерина нар хүртсэн бол, дэд байрт манай дуучнаас гадна Москвагийн Их театрын дуучин, сопрано Мхитарян Кристина шалгарчээ.