Бичлэгийн тоо 3,329
Цагаан
давааны хогийн цэгийн дэргэд хог хаягдал боловсруулах анхны үйлдвэр
байгуулах гэж байна. Энэ хогийн цэгийг өмнө нь хааж байсан ч Нарангийн
энгэрийн ачаалал ихэссэн, дээрээс нь Сүхбаатар, Баянзүрх дүүргийн
ТҮК-ийн машинууд хогоо тийш тээвэрлэхэд хүндрэлтэй байгаагийн улмаас
дахин ашиглалтад оруулсан юм. Тус хогийн цэгийг түшиглэж хоногт 100-200
тонн хог боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар болжээ.
Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуунаас тодруулахад “Цагаан давааны хогийн цэгт хог хаягдлыг ангилан ялгах, боловсруулах үйлдвэр барихад зориулж улсын төсвөөс 10 тэрбум төгрөг тусгасан. Энэ онд багтаж үйлдвэрийн шавыг тавьж, 2013 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа. Энэхүү үйлдвэр хог хаягдлыг цаас, гялгар уут, хуванцар, төмөр гэхчилэн ангилна. Мөн ангилсан зарим хог хаягдлаа ашиглаж бүтээгдэхүүн хийх жижиг цехтэй байхаар тооцсон” гэв.
Тус үйлдвэрийг бариулахаар олон улсын нээлттэй тендер зарлаад буй аж.