Бичлэгийн тоо 3,329
ҮДБЭЧ-ын
дэргэдэх Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын эвэр бүрээч
О.Чинбат, хуучирч Ч.Отгонбаяр нар БНСУ-ын Үндэсний театрт ажиллахаар энэ
сарын 11-нд эх орноосоо мордоно. Тэд хоёр орны Засгийн газрын хамтран
хэрэгжүүлж буй Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Үндэсний
театрт зургаан сарын хугацаатай ажиллах юм.
Энэ хугацаанд Солонгосын үндэсний хөгжмийн зэмсгийг тоглож сурахаас гадна монгол үндэсний хөгжим, ардын урлагаа солонгосчуудад сурталчлах юм. Соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдаж, БНСУ-ын Үндэсний театрт ажиллаж, Солонгосын соёлоос суралцах хүсэлтээ олон хөгжимчин илгээснээс театрын удирдлагууд О.Чинбат, Ч.Отгонбаяр нарын ур чадварыг үнэлж сонгосон гэнэ.
Дашрамд сонирхуулахад, дээрх хоёр хөгжимчин өнгөрсөн сард болсон Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн хоёрдугаар уралдааны тэргүүн шагналтнууд юм.