Бичлэгийн тоо 3,329
 Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио-де-Жанейро хотноо болсон “Эх дэлхийн манлайлагчид”-ыг шалгаруулах НҮБ-ын шалгаруулалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бодлогын манлайлагч”-аар тодорсон. Энэ нь Монгол Улс дэлхийд ЭКО бодлогоороо тэргүүлж буйг нотлов.

Дэлхийн 200 гаруй орны удирдагчдаас шалгаруулдаг энэ нэр хүндтэй шагналыг өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт М.С.Горбачёв, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Аль Гор, Мексикийн Ерөнхийлөгч Ф.Калдерон, Малдивийн Ерөнхийлөгч асан М.Нашийд, Монакогийн хунтайж II Альберт нарын удирдагчид хүртэж байжээ.

Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй байгаль орчны бодлого, санаачилгуудыг үнэлж ийнхүү өргөмжилсөн байна. Ерөнхийлөгч Мод тарих үндэсний өдөртэй болох тухай зарлиг гаргасны дагуу мод тарих хөдөлгөөн хоёр дахь жилдээ үргэлжилж буй. Хэрэв түүний “Хүн бүр 10 мод тарья” уриалга дэлхий даяар хэ рэгжвэл жилд дунджаар 70 тэрбум мод тарь даг болох юм. Мөн Монгол орны газар нутгийн 46 хувийг уул уурхайн лицензтэй талбай эзлээд байсан үед лиценз олголтыг зогсоох шийдвэр гаргасан нь байгаль орчинд ээлтэй шийдвэр болсныг НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр үнэлжээ.

Үүнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2010 онд Монгол Улсын Засгийн газар Өмнийн говьд хуралдаж, дэлхийн дулаарлын асуудлаарх илгээлтийг НҮБ-д илгээж байсан юм. Түүний санаачилгаар Nestle группээр удирдуулсан Усны судлалын зөвлөл Монгол Улсыг судалгаандаа хамруулахаар болж, хамтын ажиллагааны эхний алхмууд хийгдээд байгаа зэрэг олон санал санаачилгуудаараа Ц.Элбэгдорж ийнхүү дэлхийн ЭКО бодлогын манлайлагч боллоо. Улам их амжилт хүсье.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6252286/0d3/trackback

world sun

2012.06.14 20:07:03
*.43.179.199

Erunhiilugchduu amjilt husie.

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1269 БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДУОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЛАА 2012-06-14 8914
1268 Ч.ЭНХТАЙВАН Н.А.Обуховагийн нэрэмжит уралдааны дэд байрт шалгарав 2012-06-14 10401
» МОНГОЛ УЛС ЭКО БОДЛОГООРОО ДЭЛХИЙД МАНЛАЙЛАВ [1] 2012-06-14 9498
1266 СИЙЛБЭРЧ Д.ЛХАГВАДОРЖ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ДЭД БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2012-06-13 9335
1265 О.ДӨЛГӨӨНТАМИР: Арилжааны үед сэтгэл хөдлөл хамгийн аюултай 2012-06-13 9147
1264 Хоногт 200 тонн хог боловсруулах үйлдвэр барина 2012-06-12 8428
1263 П.ДОМИНГО: Э.АМАРТҮВШИН, ТАНЫ ӨМНӨ ДЭЛХИЙ НЭЭЛТТЭЙ БАЙНА 2012-06-12 8534
1262 ЛИМБЭНИЙ БИТҮҮ АМЬСГАА БАТЛАМЖАА АВЛАА 2012-06-12 9332
1261 Лимбэний битүү амьсгааг бүртгэсэн ЮНЕСКО-гийн батламж ирлээ 2012-06-11 10487
1260 Э.Амартүвшин тэргүүн байрын эзнээр тодорлоо 2012-06-11 8858
1259 Парист монгол дээл шагшигдаж байна 2012-06-11 8311
1258 Б.ДУЛАМХОРЛОО: ЭХ ХЭЛ, ЁС ЗАНШЛАА ХАД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ИХ ЗҮЙЛ ХИЙНЭ 2012-06-08 9228
1257 “НОГООН ДАРЬ ЭХИЙН ДОМОГ” олон улсын наадмаас шагнал хүртэв 2012-06-08 9683
1256 BBC РАДИО Г.МЭНД-ООЁОГИЙН “ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ”-ЫГ СОНГОВ 2012-06-08 9668
1255 ШИНЭ ҮСГИЙН “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫН ДЭЭЖИЙГ ОЮУТНЫ НОМЫН САНД ЗАЛАВ 2012-06-07 10479
1254 Манай хөгжимчид БНСУ-ын Үндэсний театрт ажиллахаар боллоо 2012-06-07 10302
1253 “Тиранозаурус Батаар” Монголынх гэдгийг баталлаа 2012-06-07 9315
1252 Монгол зураачдын бүтээл францчуудын нүдийг хужирлаж байна 2012-06-06 9506
1251 Чойр-XXV талбайд үйл ажиллагаа явуулах тендерийг олон улсад нээлттэй зарлажээ 2012-06-06 9969
1250 Монгол залуу “Форекс”-ийн олимпиадад шалгарчээ 2012-06-06 9515
배너신청
자생병원

배너신청