Энэ
сарын 4-8- нд Парист болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах
тухай конвенцийн гишүүн орнуудын IV чуулганд Монголын үндэсний
комиссийн ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан оролцжээ. Монгол
Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцид 2005 онд нэгдсэн
билээ.
Чуулганы үеэр монгол үндэсний хувцасны загварын “Монгол хувцасны нууц
товчоон” театрчилсан тоглолтыг “Монгол костюмс” компани, Францад суугаа
Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан нь олны
анхаарлыг татсан байна. ЮНЕСКО-гийн Соёлын асуудал хариуцсан дэд захирал
Францеско Бандарин “Монгол Улс түүх соёлын баялаг өв уламжлалтай орон. Түүнийгээ үндэсний хэмжээнд хадгалж хамгаалан, дэлхий дахинд сурталчлан таниулахаар идэвхтэй ажилладаг нь сайшаалтай” хэмээжээ.