Бичлэгийн тоо 3,329
“Би олон жилийн турш залуу дуулаачидтай ажиллахдаа тэдний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг мэдэрч ирсэн. Тэгж их хичээж, зүтгэсээр карьераа эхлүүлэхдээ тэд олон саадтай тулдаг. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд захирал, менежер, удирдаач, театрын удирдлага гээд дараалсан шат руу мацаж, бие биенээ “түлхэхэд” хүрдэг. Энэ нь надад их хачин санагддаг.

Миний хувьд авьяастай ганц хүн хангалтгүй. Тиймээс би шилдэг, гайхалтай хоолойтой залуучуудыг дэмжих зорилгоор “Operalia”-г санаачилсан. Энэ уралдаан маань зөвхөн сайн дуулаачийг тодруулах бус, шинэ залуу дуулаачдыг гарган ирж, цаашид бат оршин тогтнох боломжийг нээж өгөх явдал юм. Чухамхүү тэд л од болон гялалзах ёстой. Тийм учраас ирээдүйн гялалзсан уран бүтээлчийг таньж, нээх шүүгчийн багтаа бид агуу дуулаачид, шилдэг менежер, удирдаач, театрын удирдлагуудыг багтаа даг юм”. Испанийн алдарт тенор, маэстро Пласидо Доминго олон улсын залуу дуулаачдын “Operalia” уралдааныг зохион байгуулах болсон шалтгаанаа ийнхүү тайлбарлажээ.

Сонгодог урлагийн оддыг төрүүлэхэд том түлхэц болдог уг уралдаанд Монголоос анх удаа гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцоод, тэргүүн байрт шалгарсан сайхан мэдээ дуулгая. 1993 онд Парисаас гараагаа авсан “Operalia” уралдаан Испани, Япон, ХБНГУ, Пуэрто-Рико, АНУ, ОХУ зэрэг оронд уламжлал болон зохиогдсоор энэ онд БНХАУ-ын Бээжин хотноо буухиалан ирсэн. Урд хөршид энэ сарын 4-10-нд болсонд Пласидо Домингогийн нэрэмжит “Operalia”- гийн 20 дахь удаагийн уралдаанд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 1000 залуу дуулаач мэдүүлгээ өгснөөс шилдэг 40 нь л өрсөлдөх эрх авсан билээ. Тэдний дунд манай ДБЭТын гоцлооч, баритон Э.Амартүвшин багтаж, улмаар хоёрдугаар шатанд тунаж үлдсэн шилдэг 20-ийн нэгээр шалгарсан.

Монгол, ОХУ, Хятад, БНСУ, АНУ, Итали, Куба, Испани, Армян, Литва, ХБНГУ, Турк, Канад, Мексик, Румын, Франц, Хорват, Австралийн залуу дуулаачдаас бүрдсэн шилдэг 20 дундаас тэргүүн байрын төлөө өрсөлдөх 10 дуулаачийн нэгээр манай баритон мөн шалгарч, уржигдар буюу энэ сарын 10-нд гала тоглолтод оролцсон байна. Энэ үеэр “Operalia 2012”-ын шилдэг хоёр дуулаачийг тодруулсны нэг нь талын Монголоор овоглосон Амартүвшин байлаа. Э.Амартүвшиний адил нутгийнхнаа баярлуулж, тэргүүн байрт шалгарсан дуулаач бол АНУ-ын контра-тенор Энтони Рот Костанцо байв.

Дашрамд дуулгахад, контра-тенор бол хамгийн өвөрмөц хоолой гэгддэг бөгөөд ийм дуучин тун ховор байдаг. Тэргүүн байрын хоёр дуулаач тус бүр 30.000 ам.доллараар шагнуулсан бол хоёрдугаар байр эзэлсэн Хятадын хоёр уран бүтээлч тус бүр 20.000 доллар хүртсэн байна. Гуравдугаар байрт Оросын хоёр дуулаач тунаж, 10, 10 мянган доллараар шагнуулжээ. Шилдэг 10 мөнгөн шагналаас гадна дэлхийд алдартай театруудтай гэрээ байгуулах, нэр хүнд бүхий тоглолтод оролцох зэрэг олон сайхан боломжоос атгаж буй юм.

Сонирхуулахад, уралдааны журмын дагуу 18-32 насны дуулаачид “Operalia”-д оролцдог уламжлалтай юм байна. Энэ жилийн оролцогчдын дийлэнх нь “ахимаг” буюу 29-32 насныхан байсан талаар шүүгчид уралдааны албан ёсны сайтдаа мэдээлжээ. Хамгийн залуу дуулаач нь 23 настай, Мексикийн меццосопрано Кассандра Зоэ Веласко байсан бол 26- тай Э.Амартүвшин насны эрэмбээрээ дөрөвт жагссан байна. Дашрамд өгүүлэхэд, 2011 оны зун Москва хотод зохион байгуулсан П.И.Чайковскийн нэрэмжит сонгодог урлагийн уралдаанаас мөнгөн медаль хүртэж, үзэгчдийн таашаалд нийцсэн хоёр дуучны нэгээр шалгарсан Монголын баритон Э.Амартүвшинг өнгөрсөн арванхоёрдугаар сард олон улсын “SMOLART” байгууллага гишүүнээрээ бүртгэн авчээ.

Оросын нэртэй продюсер, урлагийн менежер С.Молчановын удирддаг продюсерийн энэхүү байгууллага Ази, Европ, Америкийн шилдэг залуу уран бүтээлчдийг олон улсын түвшинд гаргах зорилготой аж. Э.Амартүвшинтэй хамт Бээжинд очиж, дээлийнх нь захыг мушгиж суусан ДБЭТ-ын дарга Б.Сэргэлэнгийн сэтгэгдлийг сонслоо.

-ДБЭТ гэдэг өнөр бүлийн өрхийн тэргүүлэгчийн хувьд Э.Амартүвшинг ялна гэдэгт хэр итгэлтэй байв?

-Олон шалгуур давж байж энэ уралдаанд өрсөлдөх эрхийг авдаг. Тэр утгаараа оролцогчид бүгд гайхалтай чадварлаг байсан. Үнэхээр биширмээр байсныг дурдах хэрэгтэй. Тэр олон мундаг дуулаачийн дундаас манай Э.Амартүвшин ялгарч чадсан нь бахархмаар. Би үзэгчийн хувьд ялаасай л гэж хүсэж байсан болохоос “Ялах нь баталгаатай” гэж бардамнаж байгаагүй. Өрсөлдөгчид нь маш хүчтэй байсан учраас тэр. Шалгаруулалтын дараа үзэгчдийн сэтгэгдлийг сонсоход “Танай дуучин үнэхээр гайхалтай, чадварлаг юм. Түүнийг дуулж байхад биеийн шар үс боссон шүү” гэж байсан.

-Тэргүүн байрт шалгарснаа мэдээд Амартүвшин маань ямар байв. Их тайван, сэтгэл хөдлөлөө хэр барагтай гаргадаггүй хүн шүү дээ?

-Үнэхээр тийм шүү. Шагналаа авсныхаа дараа ч “Нэгдүгээр байрт шалгарсан гэдэгтээ одоо хэр нь итгэхгүй байх юм” гэж байсан. Италийн Флоренцэд төвтэй, сонгодог урлагийн нэвтрүүлэг, хөтөлбөрөөр дагнасан Европын нэг том телевиз болон Хятадын төв телевизэд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Өнгөрсөн жил “Operalia”-д оролцохоор мэдүүлгээ явуулсан ч тэнцээгүй гэсэн хариу авсан. Харин энэ жил хүссэн уралдаандаа орж, тэргүүн байрт шалгарсандаа баяртай байна” гэж дурдсан.

Уралдааны ерөнхий шүүгч, зохион байгуулагч Пласидо Доминго “Одоо англи, итали хэлийг төгс сурчихвал дэлхий таны өмнө нээлттэй байна” гэж Амартүвшинд хандаж хэлсэн шүү. “Operalia”-гийн үеэр П.Доминго аав ээжийнхээ дурсгалд зориулан өөр нэгэн уралдаан (испани үндэстний дуу, бүжгийг хослуулсан сарсуэла хэмээх урлагийн төрлөөр явагддаг) зохион байгуулдаг юм. Тэр уралдаанд нь манай дуучин мөн сайн дуулсан. Нэг, хоёрдугаар байрыг Америкийн сопрано, Хятадын баритон эзэлсэн гэв. Энэ уралдааны зэрэг дэв хэр хэмжээнд эрэмбэлэгддэгийг тодруулдаг нэг жишээ бол уралдаан зохион байгуулагчид нь тухайн дуулаачийн төгөлдөр хуурчийг томилон ажиллуулдаг явдал юм байна.

Дуулаачийг залж, залуурдаж явдаг хамгийн чухал хүн бол төгөлдөр хуурч байдаг. Тэгэхээр өмнө нь хамтдаа сургуулилалт хийж байгаагүй хүнтэй хамтрах нь дуулаачаас асар их мэдрэмж, чадвар шаарддаг том шалгуур юм. Манай дуулаачид энэ удаа польш гаралтай еврей концертмейстр таарсан гэнэ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6245240/f60/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1269 БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДУОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЛАА 2012-06-14 8914
1268 Ч.ЭНХТАЙВАН Н.А.Обуховагийн нэрэмжит уралдааны дэд байрт шалгарав 2012-06-14 10401
1267 МОНГОЛ УЛС ЭКО БОДЛОГООРОО ДЭЛХИЙД МАНЛАЙЛАВ [1] 2012-06-14 9498
1266 СИЙЛБЭРЧ Д.ЛХАГВАДОРЖ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ДЭД БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2012-06-13 9335
1265 О.ДӨЛГӨӨНТАМИР: Арилжааны үед сэтгэл хөдлөл хамгийн аюултай 2012-06-13 9147
1264 Хоногт 200 тонн хог боловсруулах үйлдвэр барина 2012-06-12 8428
» П.ДОМИНГО: Э.АМАРТҮВШИН, ТАНЫ ӨМНӨ ДЭЛХИЙ НЭЭЛТТЭЙ БАЙНА 2012-06-12 8534
1262 ЛИМБЭНИЙ БИТҮҮ АМЬСГАА БАТЛАМЖАА АВЛАА 2012-06-12 9332
1261 Лимбэний битүү амьсгааг бүртгэсэн ЮНЕСКО-гийн батламж ирлээ 2012-06-11 10487
1260 Э.Амартүвшин тэргүүн байрын эзнээр тодорлоо 2012-06-11 8858
1259 Парист монгол дээл шагшигдаж байна 2012-06-11 8311
1258 Б.ДУЛАМХОРЛОО: ЭХ ХЭЛ, ЁС ЗАНШЛАА ХАД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ИХ ЗҮЙЛ ХИЙНЭ 2012-06-08 9228
1257 “НОГООН ДАРЬ ЭХИЙН ДОМОГ” олон улсын наадмаас шагнал хүртэв 2012-06-08 9683
1256 BBC РАДИО Г.МЭНД-ООЁОГИЙН “ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ”-ЫГ СОНГОВ 2012-06-08 9668
1255 ШИНЭ ҮСГИЙН “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫН ДЭЭЖИЙГ ОЮУТНЫ НОМЫН САНД ЗАЛАВ 2012-06-07 10479
1254 Манай хөгжимчид БНСУ-ын Үндэсний театрт ажиллахаар боллоо 2012-06-07 10302
1253 “Тиранозаурус Батаар” Монголынх гэдгийг баталлаа 2012-06-07 9315
1252 Монгол зураачдын бүтээл францчуудын нүдийг хужирлаж байна 2012-06-06 9506
1251 Чойр-XXV талбайд үйл ажиллагаа явуулах тендерийг олон улсад нээлттэй зарлажээ 2012-06-06 9969
1250 Монгол залуу “Форекс”-ийн олимпиадад шалгарчээ 2012-06-06 9515
배너신청
자생병원

배너신청