
Нүүдэлчин
монголчуудын өв соёлын нэг лимбийг үлээхэд асар их ур чадвар
шаардагддаг. Монголчууд лимбийг олон зууны турш өвлөн хөгжүүлэхдээ битүү
амьсгаагаар хөгжимдөх өвөрмөц аргыг бий болгосон гэдэг. Өдөр хоногоор
мартагдаж буй энэ ховор өвийг ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах
шаардлагатай соёлын биет өвийн жагсаалтад өнгөрсөн онд бүртгүүлсэн
билээ. Тэгвэл үүнийг гэрчлэх батламжийг Монгол Улс өчигдөр албан ёсоор
хүлээн авлаа. Лимбэ нь уртын дууны уужим, тэнүүн айзам, уран хээ угалзыг
төгс илэрхийлж чаддаг, уртын дуучинд бат түшиг болж өгдөг аж. Битүү
амьсгаа гэдэг нь амны хөндий дэх хийгээр лимбийг үлээж, хамраараа
амьсгаа авч түүнийгээ эргүүлэн гаргах замаар тасралтгүй үргэлжлэх онцгой
арга юм. Эл аргыг өвлөн үлдсэн лимбэчид улсын хэмжээнд тоотой хэдхэн
байгаа нь тун харамсалтай.
