Бичлэгийн тоо 3,329
МУИС-ийн Олон улсын сэтгүүл зүйн хоёрдугаар курсийн оюутан Б.Дуламхорлоо Монголд зохион байгуулсан англи хэлээр үндэсний аварга шалгаруулах илтгэлийн тэмцээнд түрүүлээд, Лондонд олон улсын илтгэгчдийн “English speaking union” тэмцээнд амжилттай оролцжээ.

-Илтгэх урлаг гэж юу вэ?

-Бид өдөр тутмын амьдралдаа хэлье гэсэн зүйлээ тэр бүр илэрхийлж чаддаггүй. Харин илтгэл тавьж байхад санаагаа хүмүүст хүргэх боломжтой байдаг.

-Яагаад илтгэх урлагаар хичээллэх болов?

-Сэтгүүл зүйн ангид сурдаг учраас ярих чадвар сайтай байх хэрэгтэй. Тиймээс илтгэх урлагийн давуу талыг ирээдүйн мэргэжилдээ ашигладаг. Үүнээс гадна хүнтэй харилцах, зөв хүн болоход хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж боддог.

-Илтгэлээрээ хүмүүст юу хүргэхийг зорьдог вэ?

-Монгол ёс заншил, уламжлал маань алдагдаж, бид эх хэлээрээ хүртэл зөв ярьж, бичиж чадахгүй байна. Жишээ нь, Намуун гэдэг нэрийг Нами гэж дуудах жишээтэй. Ингэснээрээ эх хэл маань эвдэрч, яруу сайхан нь гээгдэж байна. Үүнд сэтгэл эмзэглэж явдаг. Би эх хэл, ёс заншлаа хадгалж үл дэхэд дорвитой зүйл хийнэ гэж боддог.

-Олон улсын илтгэлийн тэмцээний талаар сонирхуулаач?

-Лондонд төвтэй, дэлхийн 60-аад оронд салбартай, ESU гэдэг олон улсын илтгэлийн байгууллага байдаг. Монголд салбар нь бий. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон үндэсний илтгэх урлагийн уралдаанаас шалгарсан хүүхэд олон улсад өрсөлдөх эрх авсан. Би Лондонд 60-аад илтгэгчтэй өрсөлдөөд, эхний 20-д орсон. Амжилтад хүрэхийн төлөө хайртай хүмүүсээ золиослон байж оргилд гарсан хүн хийсэн зүйлээ эргээд харахаар ямар ч үнэ цэнэгүй болдог та лаар би илтгэл тавьсан.

-Энэ тэмцээнд оролцоход ямар шаардлага тавьдаг вэ?

-Тухайн орондоо илтгэлийн шалгаруулалтад эхний байруудад орсон байх. Тус тэмцээнд англи хэлтэй, 16-20 насныхан оролцдог. ESU миний зардлыг гаргасан. Тус байгууллага Монголд үйл ажиллагаа явуулаад арваад жил болж байна.

-Эх хэлээрээ илтгэл тавибал санаагаа илүүтэй илэрхийлэх бус уу?

-Би өөрийгөө төгс англи хэлтэй гэж хэлэхгүй ч харьцангуй гайгүй шүү. “King`s kids” дунд сургууль төгссөн. Сургууль минь англи хэл сурах асар их бололцоог нээж өгсөн. Мөн “Tse ren tour” компанид 15 настайгаасаа хөтөч-орчуулагчаар ажиллаж байлаа. Намайг жаахан гэж гололгүй ажилд авсан нь хийж бүтээх их урам өгсөн. Гадаад хүнтэй харилцаж, англи хэлний чадвар маань сайжирсан.

-Монгол хүүхэд бусад орны хүүхдүүдээс юугаараа ялгаатай юм шиг санагдсан бэ?

-Монгол хүүхэд дотогшоо ханддаг. Харин гадаадын хүүхдүүд хэлэх гэсэн санаагаа маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй илэрхийлж байсан.

-Хэн нэгэн илтгэгчээс үлгэр жишээ авдаг уу?

-Илтгэлийн тэмцээний үеэр Мароккогоос оролцсон хүүхдээр үнэхээр бахархсан. Тэрбээр “Үзэгчдийн таашаалд нийцсэн хүүхэд” шагнал авсан. Дэвшүүлсэн санаа, илэрхийлж байгаа байдал зэрэг нь шинэлэг, содон байсан ч жаахан аялгатай ярьсан нь түрүүлэхэд саад болсон.

-Олон улсын тэмцээнд оролцоод юу сурсан бэ?

-Тэмцээнд оролцсон хүүхдүүдтэй тав хоног байсан ч насан туршдаа нөхөрлөх сайхан найзууд болсон. Монголд тэм цээнд оролцож байхад хүүхдүүд бие бие рүүгээ хялалзаж харахаас наагуур юм болдог. Тэнд харин ч эсрэгээрээ, юм болгонд чин сэтгэлээсээ зааж туслаад сайхан юм билээ. Намайг хүмүүс Дуламхорлоо биш “Монголоо” гэж дууддаг байлаа. Тэр үед л надаар дамжуулж Монгол Улсыг маань харах юм байна гэдгийг ойлгосон. Гадаад хүүхдүүд морь унасан, нүүдэлчин хүмүүсээр Монголыг төсөөлдөг юм билээ. Хэдийгээр нүүдэлчин ард түмэн ч гэсэн бид бас иргэншсэн нийгэмтэй гэдгийг гадаадынханд хэлж өгч байсан.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6232216/952/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1269 БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДУОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЛАА 2012-06-14 8914
1268 Ч.ЭНХТАЙВАН Н.А.Обуховагийн нэрэмжит уралдааны дэд байрт шалгарав 2012-06-14 10401
1267 МОНГОЛ УЛС ЭКО БОДЛОГООРОО ДЭЛХИЙД МАНЛАЙЛАВ [1] 2012-06-14 9498
1266 СИЙЛБЭРЧ Д.ЛХАГВАДОРЖ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ДЭД БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2012-06-13 9335
1265 О.ДӨЛГӨӨНТАМИР: Арилжааны үед сэтгэл хөдлөл хамгийн аюултай 2012-06-13 9147
1264 Хоногт 200 тонн хог боловсруулах үйлдвэр барина 2012-06-12 8428
1263 П.ДОМИНГО: Э.АМАРТҮВШИН, ТАНЫ ӨМНӨ ДЭЛХИЙ НЭЭЛТТЭЙ БАЙНА 2012-06-12 8534
1262 ЛИМБЭНИЙ БИТҮҮ АМЬСГАА БАТЛАМЖАА АВЛАА 2012-06-12 9332
1261 Лимбэний битүү амьсгааг бүртгэсэн ЮНЕСКО-гийн батламж ирлээ 2012-06-11 10487
1260 Э.Амартүвшин тэргүүн байрын эзнээр тодорлоо 2012-06-11 8858
1259 Парист монгол дээл шагшигдаж байна 2012-06-11 8311
» Б.ДУЛАМХОРЛОО: ЭХ ХЭЛ, ЁС ЗАНШЛАА ХАД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ИХ ЗҮЙЛ ХИЙНЭ 2012-06-08 9228
1257 “НОГООН ДАРЬ ЭХИЙН ДОМОГ” олон улсын наадмаас шагнал хүртэв 2012-06-08 9683
1256 BBC РАДИО Г.МЭНД-ООЁОГИЙН “ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ”-ЫГ СОНГОВ 2012-06-08 9668
1255 ШИНЭ ҮСГИЙН “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫН ДЭЭЖИЙГ ОЮУТНЫ НОМЫН САНД ЗАЛАВ 2012-06-07 10479
1254 Манай хөгжимчид БНСУ-ын Үндэсний театрт ажиллахаар боллоо 2012-06-07 10302
1253 “Тиранозаурус Батаар” Монголынх гэдгийг баталлаа 2012-06-07 9315
1252 Монгол зураачдын бүтээл францчуудын нүдийг хужирлаж байна 2012-06-06 9506
1251 Чойр-XXV талбайд үйл ажиллагаа явуулах тендерийг олон улсад нээлттэй зарлажээ 2012-06-06 9969
1250 Монгол залуу “Форекс”-ийн олимпиадад шалгарчээ 2012-06-06 9515
배너신청
자생병원

배너신청