Бичлэгийн тоо 3,329

Олон сая жилийн өмнө Монголд амьдарч байсан “Тиранозаурус Батаар”-ын араг ясыг Нью-Йорк хотын “Хэритэж Аукшн” байгууллага дуудлагаар худалдах гэж байсныг шүүхээс түдгэлзүүлсэн билээ. Ерөнхийлөгчийн зөвлөх П. Цагаан, БСШУЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун, палеонтологич эрдэмтэн н.Цогтбаатар нар АНУ-д ажиллаж байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн. БСШУЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзунтай холбогдон дараах тодруулгыг авлаа.

-“Тиранозаурус Батаар”-ыг Монголынх гэдгийг баталж чадлаа гэх баяртай мэдээ ирлээ. Энэ үнэн үү?

-Тийм ээ, “Тиранозаурус Батаар”-ын араг ясыг Монголынх гэдгийг өчигдөр (зургаадугаар сарын 5-нд) баталлаа. Монголын талаас палеонтологич эрдэмтэн н.Цогтбаатар, Америкт ажилладаг палеонтологич эрдэмтэн н.Болорцэцэг, Канадын эрдэмтэн, палеонтологич Филп Карри нар судалж шинжлээд манай нутгаас олдсон болохыг баталсан.

-Ямар шинжилгээ хийж баталсан бэ. “Тиранозаурус Батаар”-ын араг ясыг хаана хадгалж байна. Та бүхэн харсан уу?

-АНУ-аас олддог тиранозаурус Монголынхтой төстэй ч ялгагдах шинж тэмдгүүд олон байдаг юм байна. Тухайлбал, биеийн хэмжээ, бүтэц, ясны өнгө гэх мэт 12 зүйлээр нь таньж мэдлээ. Манайхаас олдсон энэ араг яс цайвар шаргал өнгөтэй бөгөөд олон сая жилийн уртад улаан хүрэн туяатай болжээ. Биднээс гадна хуульч Роберт Пентер, албаны бусад хүн өчигдөр агуулахад хадгалагдаж буй “Тиранозаурус Батаар”-ын араг ясыг очиж үзлээ. Төсөөлсөнтэй харьцуулахад жижиг юм байна гэж эрдэмтэд ярьж байсан. Ойролцоогоор дөрвөн метр орчим өндөр. Араг ясыг хууль бусаар малтаж, зөөсөн учраас гэмтээсэн юм билээ.

-“Хэритэж Аукшн” байгууллага зарчихсан гэсэн. Буцааж авах боломж байх уу. Хэнээс аваад, ямар замаар Америкт очсон талаарх мэдээлэл байна уу?

-Энэ байгууллага шүүхийн шийдвэрийг зөрчиж зарсан нь үнэн. Шүүхийн шийдвэр зөрчсөн учир хууль бус үйлдэл гэж хууль хяналтын байгууллага үзэж байгаа юм байна. Тиймээс бидэнд буцааж авах боломж бий. Харин хэзээ, яаж Монгол руу авч явах, ямар замаар энд ирснийг тогтоох ажлын талаар өнөөдөр бид эндхийн хууль хяналтын байгууллагынхантай уулзах гэж байна.

-Монголын хаанаас малтаж гаргасан, хэнээс авсан талаар мэдээлэл байна уу. Та бүхэн хэзээ ирэх вэ?

-Монголоос хэн гэдэг хүнээс авсан тухай мэдээлэл алга. Монголоос Англид, дараа нь Америкт авчирсан юм билээ. Энд ирэхдээ бичиг баримттай байсныг үзлээ. Холбогдох хуулийн байгууллага шалгаж, гэм буруутныг тогтоох байх. Манай Ажлын хэсэг Монголынх гэдгийг баталж чадсандаа баяртай байна. Бид ирэх даваа гаригт Монголд очно.

Х.ОЮУНСҮРЭН

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6228635/5f5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1269 БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДУОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЛАА 2012-06-14 8914
1268 Ч.ЭНХТАЙВАН Н.А.Обуховагийн нэрэмжит уралдааны дэд байрт шалгарав 2012-06-14 10401
1267 МОНГОЛ УЛС ЭКО БОДЛОГООРОО ДЭЛХИЙД МАНЛАЙЛАВ [1] 2012-06-14 9498
1266 СИЙЛБЭРЧ Д.ЛХАГВАДОРЖ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ДЭД БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2012-06-13 9335
1265 О.ДӨЛГӨӨНТАМИР: Арилжааны үед сэтгэл хөдлөл хамгийн аюултай 2012-06-13 9147
1264 Хоногт 200 тонн хог боловсруулах үйлдвэр барина 2012-06-12 8428
1263 П.ДОМИНГО: Э.АМАРТҮВШИН, ТАНЫ ӨМНӨ ДЭЛХИЙ НЭЭЛТТЭЙ БАЙНА 2012-06-12 8534
1262 ЛИМБЭНИЙ БИТҮҮ АМЬСГАА БАТЛАМЖАА АВЛАА 2012-06-12 9332
1261 Лимбэний битүү амьсгааг бүртгэсэн ЮНЕСКО-гийн батламж ирлээ 2012-06-11 10487
1260 Э.Амартүвшин тэргүүн байрын эзнээр тодорлоо 2012-06-11 8858
1259 Парист монгол дээл шагшигдаж байна 2012-06-11 8311
1258 Б.ДУЛАМХОРЛОО: ЭХ ХЭЛ, ЁС ЗАНШЛАА ХАД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ИХ ЗҮЙЛ ХИЙНЭ 2012-06-08 9228
1257 “НОГООН ДАРЬ ЭХИЙН ДОМОГ” олон улсын наадмаас шагнал хүртэв 2012-06-08 9683
1256 BBC РАДИО Г.МЭНД-ООЁОГИЙН “ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ”-ЫГ СОНГОВ 2012-06-08 9668
1255 ШИНЭ ҮСГИЙН “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫН ДЭЭЖИЙГ ОЮУТНЫ НОМЫН САНД ЗАЛАВ 2012-06-07 10479
1254 Манай хөгжимчид БНСУ-ын Үндэсний театрт ажиллахаар боллоо 2012-06-07 10302
» “Тиранозаурус Батаар” Монголынх гэдгийг баталлаа 2012-06-07 9315
1252 Монгол зураачдын бүтээл францчуудын нүдийг хужирлаж байна 2012-06-06 9506
1251 Чойр-XXV талбайд үйл ажиллагаа явуулах тендерийг олон улсад нээлттэй зарлажээ 2012-06-06 9969
1250 Монгол залуу “Форекс”-ийн олимпиадад шалгарчээ 2012-06-06 9515
배너신청
자생병원

배너신청