Эмэгтэйчүүдийн дүрэмгүй зодооны “11 th Ring” тэмцээн энэ сарын 17-нд Токио хотын Кооракуэн цэнгэлдэх хүрээлэнд боллоо. 52 кг жингийн аварга шалгаруулах уг тэмцээнд Монголын тамирчин Есүй оролцов. Түүний өрсөлдөгч нь каратэгийн Сүгияма Шизүка байлаа.
Хоёр тамирчин долдугаар сард тоглох ёстой байсан ч Сүгияма гэмтсэний улмаас хойшилсон юм. Тоглолтын өмнө Сүгиямаг ялна хэмээн таамаглаж байсан ч манай тамирчин хэдхэн хормын дотор л өрсөлдөгчөө хүнд цохилтонд оруулсан байна.
Тамирчнаа ялах боломжгүйг ойлгосон Японы дасгалжуулагч нар цагаан алчуур шидсэнээр Есүй дүрэмгүй зодооноор анхны ялалтаа авлаа.