Бичлэгийн тоо 3,329

Батлан хамгаалахын сайдын тушаалаар бий болгосон “Эх орны төлөө” шагналын эзэд өчигдөр тодорлоо. Цэрэг, иргэний харилцааг бэхжүүлж, батлан хамгаалах салбарын бодлого, зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой гавьяа, хувь нэмрээ оруулсан иргэн, алба хаагчийг энэ удаа 18 анги байгууллагын 24 иргэнээс шалгаруулсан байна.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимид, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцаннорв, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн салаан захирагчийн орлогч, бүлгийн дарга, дэслэгч Г.Аззаяа, БХИС-ийн Ахлагчийн сургуулийн дамжааны багш, ахлах ахлагч Ш.Самбуу- Ёндон нар “Эх орны төлөө” шагналын анхны эзэн боллоо.

Б.Чимид багш сүүлийн хоёр жил Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа тус салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар их зүйл хийснээс гадна ЗХ-ний ангиудад цэрэг, эх оронч үзлийн талаар лекц уншсан бол хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нийслэл болон орон нутгийн ЗХ-ний ангийн нийт 3500 орчим хүнд “Эх оронч үзэл” сэдвээр хөгжимт лекц уншжээ.

Харин дэслэгч Г.Аззаяа, Ш.Самбуу- Ёндон нар нь 2004 онд Иракт үүрэг гүйцэтгэж явахдаа тэсрэх бөмбөгтэй амиа золиослогчийн террорист ажиллагааг таслан зогсоож, эвслийн цэргийн хүчний олон мянган хүний амийг аварсан гавьяат үйлстэн учир ийнхүү шагналаа.

Батлан хамгаалахын сайд Л.Болд энэхүү дээд шагналын цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, дагалдах 10 сая төгрөгийг дээрх дөрвөн гавьяатанд гардуулав


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3995600/d4b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
349 Есүй яллаа 2010-12-21 6642
348 Бизнесийн оны шилдэг номыг тодруулжээ 2010-12-20 7202
347 ОРОСУУД МОНГОЛЫН МАХ БЭЛТГЭЛИЙГ СУДЛАХААР ИРЛЭЭ 2010-12-20 6622
346 С.Батболд: Монгол Улсыг зах зээлийн бус статустай орны жагсаалтаас гаргах галт тэрэг хөдөллөө 2010-12-20 6301
» “Эх орны төлөө” зүтгэсэн иргэд шагналаа гардлаа 2010-12-19 7283
344 Завханд мах ховордов 2010-12-19 6478
343 Лондонгийн олимпийн дохио буюу тивийн наадмаас тээсэн бодол 2010-12-18 6174
342 Тэргүүн шадар сайдын тушаалыг үндэслэлгүй хэмээн үзжээ 2010-12-18 7118
341 ДОХ-ын халдвар тээгч 85 болохыг шахав 2010-12-18 7440
340 Монгол зураачийн бүтээл “Эрмитаж”-д залрав 2010-12-17 6973
339 Монголчууд Буриадад осолд оров 2010-12-17 6826
338 Интернэтээр мөнгө өсгөж “өгдөг” залилагчийг шалгаж байна 2010-12-17 6424
337 101 зөвшөөрлийг хүчингүй болголоо 2010-12-16 5925
336 Яруу найрагч Ц.Хулан "Найрагч хүүхнээс нөхөртөө хэлсэн үг" 2010-12-16 7946
335 Ард түмнийхээ төлөө амиа алдсан цагдаа нарт хүндэтгэл үзүүлэв 2010-12-16 6550
334 “Уучил” шилдэг дууны жагсаалтыг тэргүүлэв 2010-12-15 6829
333 АСЕМ-ын X хурал Монголд болно 2010-12-15 6448
332 Талийгаач охины аав тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгдэв 2010-12-15 6973
331 “Солийн Данзан” сан байгуулжээ 2010-12-14 6912
330 Долдугаар сарын 1-ний хэрэгт холбоотой цагдаа нарыг дахин шалгах шаардлагагүй гэлээ 2010-12-14 6121
배너신청
자생병원

배너신청