Бичлэгийн тоо 3,329


Урд хөршийн ченжүүд Монголоос ямаа, адууны мах их хэмжээгээр худалдан авч буй энэ үед хойд хөршийн албаны хүмүүс үхрийн махтай холбоотой судалгаа хийхээр өнгөрсөн долоо хоногт манай улсад ирээд байна. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний газрын мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Батжаргалаас тодрууллаа.

-ОХУ-аас хэдэн хүн ирээд байгаа вэ?

-Хоёр мэргэжилтэн ирсэн. ОХУ-ын Мал эмнэлгийн албаны мэргэжилтэн манай улс шүлхийтэй яаж тэмцэж байна, ямар үр дүн гарч байна вэ гэдгийг судлахаар, Мэргэжлийн хяналтын албаны ажилтан нь Монголын махны үйлдвэрүүдийн хүчин чадал, үйл ажиллагаатай танилцах зорилготой иржээ.

-Оросууд манайхаас ямар малын мах авах юм бэ?

-Үхрийн мах авна.

-Хойд хөршид экспортлохоор үхрийн мах бэлтгэчихсэн байгаа юм уу?

-Манай улсын зарим үйлдвэрийн зооринд ОХУ руу гаргахаар үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах бий. Оросын мэргэжилтнүүд Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд аймагт очсон. Улаанбаатар хотын “Мах импэкс”, “Мах маркет”, “Хангай хүнс”ХХК-ийн махны агуулахад нөөцөлсөн махыг үзэж, хаанаас яаж бэлтгэсэн, хэрхэн хадгалж байгаатай танилцан, баримт бичгийг нь харсан. Тус улсад гаргах махаа бид шүлхийгүй бүсээс үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанар, аюулгүй байдлын шаардлага бүрэн хангасан гэдгийг ойлгуулахыг хичээлээ. Тэд эерэг сэтгэгдэлтэй байна лээ.

-Мах авах эсэх шийдвэрээ хэзээ гаргах юм бол?

-Энэ хүмүүс зөвхөн судалгаа хийж, цаад байгууллагадаа танилцуулах мэдээлэл бэлтгэнэ. Нэг нь өнөөдөр / өчигдөр/ буцлаа. Нөгөө нь маргааш / өнөөдөр/ буцна. Эцсийн шийдвэрийг Москвагийн мал эмнэлэг болон хяналтын албанаас гаргах байх. Тэр шийдвэрт энэ хүмүүсийн танилцуулга нөлөөлөх нь дамжиггүй.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4000577/5f5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
349 Есүй яллаа 2010-12-21 6642
348 Бизнесийн оны шилдэг номыг тодруулжээ 2010-12-20 7202
» ОРОСУУД МОНГОЛЫН МАХ БЭЛТГЭЛИЙГ СУДЛАХААР ИРЛЭЭ 2010-12-20 6622
346 С.Батболд: Монгол Улсыг зах зээлийн бус статустай орны жагсаалтаас гаргах галт тэрэг хөдөллөө 2010-12-20 6301
345 “Эх орны төлөө” зүтгэсэн иргэд шагналаа гардлаа 2010-12-19 7283
344 Завханд мах ховордов 2010-12-19 6478
343 Лондонгийн олимпийн дохио буюу тивийн наадмаас тээсэн бодол 2010-12-18 6174
342 Тэргүүн шадар сайдын тушаалыг үндэслэлгүй хэмээн үзжээ 2010-12-18 7118
341 ДОХ-ын халдвар тээгч 85 болохыг шахав 2010-12-18 7440
340 Монгол зураачийн бүтээл “Эрмитаж”-д залрав 2010-12-17 6973
339 Монголчууд Буриадад осолд оров 2010-12-17 6826
338 Интернэтээр мөнгө өсгөж “өгдөг” залилагчийг шалгаж байна 2010-12-17 6424
337 101 зөвшөөрлийг хүчингүй болголоо 2010-12-16 5925
336 Яруу найрагч Ц.Хулан "Найрагч хүүхнээс нөхөртөө хэлсэн үг" 2010-12-16 7946
335 Ард түмнийхээ төлөө амиа алдсан цагдаа нарт хүндэтгэл үзүүлэв 2010-12-16 6550
334 “Уучил” шилдэг дууны жагсаалтыг тэргүүлэв 2010-12-15 6829
333 АСЕМ-ын X хурал Монголд болно 2010-12-15 6448
332 Талийгаач охины аав тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгдэв 2010-12-15 6973
331 “Солийн Данзан” сан байгуулжээ 2010-12-14 6912
330 Долдугаар сарын 1-ний хэрэгт холбоотой цагдаа нарыг дахин шалгах шаардлагагүй гэлээ 2010-12-14 6121
배너신청
자생병원

배너신청