“Доха-2006”-г
“дайлаар мордох доо” монголчууд 15 медалиар ганзага мялаа сан түүхтэй.
Дөрвөн жилийн дараах “дүү” наадмаас нь 16 медаль өөрийн болгов. Гэхдээ
манайхан урьд, урьдын наадмуудад оролцож байснаасаа ч өнөр бү рэлдэх
үүнтэйгээр, спортын 28 тө- рөлд хүч сорихоор Гуан жоуг зорьсон бөгөөд
эрэлхэг дайчин залуус, цаг ямагт оновчтой шийдвэр гаргадаг дас
галжуулагчдад ард түмэн оргил амжилт гаргах өндөр итгэл хү- лээлгэн,
цэнхэр дэлгэц, цахим хуудсуудаас хараа салгаагүй 14 хоног ард үлджээ.
Тус наадамд манай баг хоёр алт, таван мөнг ө, есөн хүрэл медалиар энгэрээ мялаасан нь чанарын хувьд муугүй үзүүлэлт боловч олимп, дэлхий, тивийн АШТ-д амжилтын ургац арвин хураадаг тамирчдаас монголчууд илүү их амжилт хүсэж байсан нь нууц биш ээ.
Гэсэн ч энэ удаа Монголын баг тамирчид боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадсан уу, Нанхиадын тэнгэрт төрийн дууллаа хоёроос дээш удаа эгшиглүүлэх боломж байсан уу гэхчилэн олон асуудал урган гарч байна. Тивийн наадмыг их олимпийн өмнөх том сорилт хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. 2010 оны хамгийн оргил наадам бахархал хийгээд хатуу сургамжийг спортынхонд үлдээж байна.
Чөлөөт бөхийн спорт сэргэж буйн бодит жишээ
Юуны өмнө Азийн наадмын дэвжээнд эх орныхоо нүүрийг тахалсан, аваргын буухиаг таслаагүй чөлөөт бөхийнхний хө- дөлмөрийг онцлох нь зүйтэй.
Монголын багийн хойморт залсан, чансаа, эрэмбээрээ нүнжигтэй, хамгийн их жин да рах хос шар медальд хүрэх зам дардан байгаагүй. Бидний тун ихээр найдлага тавьж байсан ТОП дөрвийн гурав нь “нурчихсан” болохоор сүү- лийн тэ мээний хүнд ачаа үүрсэн чөлөөт бөхийнхөн заавал авар галах ёстой гэсэн хатуу ту шаалыг хүлээж авсан юм. Манай хүчтэнүүдээс Г.Мандахнарангийн сугалаа чанга таарсан. Эхний учраа нь гэхэд л бөхийн чөлөөт барилдаанаар дэлхийд алдартай Ираны тамирчин.
Гэсэн ч тэр эхний өрс өлдөгчөө илт давуу буулган авснаар замаа сайхан засаж, цаашдын учраа болох Йемен, БНХАУ, Японы өрсөлдөгчдөө энэ мая гаар илүүхсээр шагналын тав цангийн тэргүүнд зогсож чад сан юм. Энэ медаль ээлжээ хү лээн зогсож байсан эмэгтэй бөх чүүдэд ч булган сүүлээ хайрлаж, Г.Наранчимэг ялалтын буухиаг тасалсангүй.
Тэрбээр Вьетнам, Казахстаны учраагаа төвөггүй ялж, түрүү байр булаалдсан Нан хиадын тамирчинг хоёр удаа цэвэр дарсан гээд бод доо. Эзэн орны бөхийн нутгийн дэв жээгээрээ дээрэлхэх бодлыг нь няц дарж, шүүгчид, хөгжөөн дэмжигчидтэй нь буулган ав санд түүний медалийн үнэ цэ нэ оршиж буй юм.
Тиймдээ ч Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар Азийн наадмаас нүүр бардам бу цах эрхийг үйлс нэгтнүүддээ олгосон төдийгүй энэ ялгуусан амжилт Монголын чөлөөт бөх сэргэж байгаагийн тод жишээ болсон нь дамжиггүй.
Бусад медалийн үнэ цэнэ
“Гуанжоу-2010”-т ганцаарчилсан төрөлд аман хүзүүдсэн дөрвөн тамирчны хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэж болохгүй.
Жүдоч М.Бундмаа дэлхийн хэмжээний бөх гэдгээ энэ удаа ч нотлов. Хэдийгээр тэр дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт М.Накамүрагийн ээлжит дайралтыг зогсоож дөнг өөгүй ч мөнгөн медалиар хамгийн түрүүнд ард түмнээ мялаасан гавьяатан. Чөлөөт бө- хийн ДАШТ-ий хүрэл медальт О.Насанбурмаагийн хувьд энэ удаа медалийн өнгөө ахиулах боломж байсан.
БНХАУ болон Япон, Энэтхэгийн бөхчүүд манай хүнд юм болоогүй. Түрүү байрын төлөө үзэлцсэн Бээжингийн олимпийн хүрэл, “Москва-2010” ДАШТ-ий мөнгөн медальт Е.Шалыгинатай барилдахдаа алдаа гаргаагүй бол аваргалах боломжтой байсныг үгүйсгэх учиргүй. Энэ барилдаан түүнд том сургамж болсон биз ээ. Түүнчлэн 120 кг-д Монголдоо босоо Ж.Чулуунбатын мөнгөн медаль ч гэсэн азынх биш. Тэрбээр өөрийнхөө чансааг харуулж чадсан бөгөөд алдарт А.Таймазовтой тун сайн барилдсан. Тус наадмын дэвжээнд өрнөсөн ширүүн өрсөлдөөн дундаас Монголын хэд хэ дэн шинэ залуу тамирчин гялалзсан амжилт гаргасан юм.
Тухайлбал, гэзэгтэй боксчдоос урьд нь том тэмцээний утаа үнэрлэж байгаагүй Э.Ундрам ширэн бээлийт бүсгүйчүүд цаашид “юм дуулгах” бүрэн боломжтойг харуулж мөнгөн медалийн эзэн болсон юм. Мөн тивийн “олимп”-ийн гол нээлтийн нэг нь боксын 69 кг-д гялайх ганц хүрлийг хүзүүндээ зүүсэн Ж.Отгонжаргал. Энэ жинд Монголдоо number one М.Нандин-Эрдэнэ спортын амьдралаа завсарласан уч раас түүний орыг залгах тог логчийг гаргах шаардлага дас галжуулагчдынх нь өмнө тулгарсан.
Уг сонголтод тэнцсэн залуу эр багш болон нөхдийнхөө найдлагыг хөсөрдүүлээгүй бө гөөд түүнийг цаашид ч их ирээ дүй хүлээж байна. Хүрэл медалийн эзэн Ц.Наранжаргал, Б.Бат-Эрдэнэ, Т.Баттөгс, Д.Цэрэнханд, Х.Мөнх баатар, Д.Гомбодорж, П.Өсөхбаатар нар ч цаашид амжилтаа ахиулахын тулд нэгийг тунгааж буй биз ээ.
Харин медалийн цуглуулгыг арвижуулсан үшүч М.Батжаргал байраа ахиулах боломжийг ашиглаж чадаагүй нь тоогүй. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрбээр Балбын тамирчинг ялснаар хүрэл медальтай харьцангуй хялбар золгосон. “Бусан-2002”-т мөн л гу равласан түүнд өрсөлдөгч пакистаныг буулгаж авах чадал хийгээд туршлага байсан нь лавтай.
Бэлтгэлээ эрчимтэй хийе, мэргэн буудагчид аа!
Мэргэн буудагчид чухам яагаад Гуанжоугийн галын шугамд тааруу оролцов? Энэ онд залуучуудын дэлхийн аварга болсон Ц.Хонгорзулын амжилтыг эс тооцвол буудлагынхан ард түмнээ гялайлгах тод амжилт гаргаагүй юм.
Тэд нийг оны отгон наадамд ямар ч гэсэн хувийн дүнгээр эх ний гуравт шалгарна гэдэгт эр гэлзсэн хүн бий болов уу? Гар бууч бүсгүйчүүдийн багийн мөнг өн ме далийг чамлахдаа ингэж бич сэнгүй. Гэхдээ Азийн наадам бол Лондонгийн олимпийн өмнөх том сорилт байсан гэдгийг ахин сануулах гэсэн юм.
О.Гүндэгмаагийн хувьд өндөр амжилт гаргадаг спорт гар бууны 25 м-т өмнөх наадмаас нэг оноо илүү авсан ч магтахаар үзүүлэлт биш. Хэдийгээр тэр туршлага заан, урьдчилсан шатанд алдсан оноогоо шигшээд нөхөх гэсэн ч санаснаар нь болоогүй юм. Үндсэн төрөл гэж болох хийн гар бууны 10 м-т гавьтай амжилт гаргаагүй Ц.Мөнхзул “Бэлтгэл тааруу хийснээс болж шигшээд шалгарч чадсангүй” гэж TV5- аар өгсөн ярилцлагадаа тайлбарлана билээ.
“Дели-82”-т багаараа манлайлсан урт бууч ах нарынхаа алтан медалийн буухиаг дүү нар нь чухам хэзээ залгамжлах бол? Онооны нягтрал өндөр урт бууны төрөлд ч манайхан медалийн тавцанд зогсох боломж байсныг үгүйсгэхг үй.
“Гуанжоу-2010”- ыг “чимсэн” барзгар “амжилт”-ууд
Багийн спортын хувьд манай сагсан бөмбөгч эрчүүд, волейболчин бүсгүйчүүд өөрсдийг өө бүрэн дайчлан гялалзсан тоглолт үзүүлж чадсан.
Монголчууд багийн төрөлд толгой цохих боломжтой гэдгийг харуулах хүсэлдээ хөтлөгдөн бор зүрхээрээ зүтгэж буй тэд ний хөдөлмөрийг үгүйсгэж бо ломг үй. Харин гандболчид, регбичид, бейсболчид тун хангалтг үй оролцож, олон онооны зөрүүгээр хожигдсон нь ичгэвтэр явдал болж бараг л Азийн наадмын дээд амжилтыг тогтоосон гэхэд хилсдэхгүй. ОУТ-үүдэд амжилттай оролцож, цом медаль нэг бус гардсан регбичдээс амжилт битүүхэндээ горьдож байсан юмсан. Тэднийг арай ч 52:0- ээр ялагдана гэж бод сонгүй.
Дасгалжуулагч нь “Би дэнд хурд дутагдалтай байгааг ойлголоо, урьд нь долоон хү- ний бүрэлдэхүүнтэй тоглож үзээгүй” хэмээн ярилцлага өгөх нь чих дэлссэн. Монголчуудыг онигоонд оруулсан “этгээдүүд” бол бейсболчид. Нандигнан авч явсан ганц цохиураа “будаа болгосон”, тэргүүн тоглогчдын нэг нь хүнд гэмтэл авсан гээд л тэдний тухай ихийг тоочиж болох. Тэд Азийн наадмын өдөр тутмын сонинд хоёр удаа ярилцлага өгөхдөө чухам юу ярьсан юм бол? Монголын бейсболын холбооныхон тог - логчдодоо санаа тавьж, хэ рэглэл материалаар хангах шаардлагатай байгааг “Гуанжоу-2010” харууллаа.
Хөнгөн атлетикчид ч мөн ихэнх төрөлдөө баян ходоод болсон. Энэхүү наадамд урдаа барьдаг марафонч Б.Сэр-Од оролцоогүй бөгөөд хэрэв тэр уралдсан бол ардаа овоо хэдэн тамирчин орхих байсан биз ээ. Энэ хэвээр байвал манай хөнгөн атлетикчид “Лондон-2012”-ын эрх өвөртлөх төлөвлөгөөгөө хэрэгж үүлж чадах нь юу л бол. Мөн бусад төрөл болох бадминтон, бильярд, боулинг, спортын гимнастик, софт болон талбайн теннис, туялзуур сэлэм, ка ноэ, триатлон, тэквондо, усанд сэлэлтийнхэн бахархах гавьяагүй нутагтаа ирсэн.
Амжилт гаргааг үй шалтгаанаа бид алийн болгон туршлага судлахаар явсан гэж тайлбарлах вэ?
“Лондон-2012” хаалга тогшиж байна
Монгол Улс олимпийн аваргуудтай хэмээн зөвхөн өнгөрснөөрөө бахархах бус хоёр жилийн дараа бо лох Лондонгийн наадамд өм нөх амжилтаа бататгахын тулд цаг алдалгүй бэлтгэх хэ рэгтэйг “Гуанжоу-2010” ха туу са нууллаа. Бээжингийн олимпийн дараах хоёр жилд тамирчин, дасгалжуулагчид юу хийж бү- тээснийг энэхүү наадам бодитойгоор харуулав.
Үлдсэн хугацааг л зүгээр өнгөрөөчихгүй юмсан гэж дор бүрдээ бодож буй биз ээ. Топ төрлүүдээс гадна бусад спортын хувьд тө- рөл тус бүрийнхээ ОУТ, тив, ДАШТ-д чансаагаа тогтоож байж, тивийн наадамд оролцдог бодит хэмжүүрийг бүрдүүлвэл зүгээрсэн. Энэ бол эх орны маань нэр хүндтэй салшгүй холбоотой чухал асуудал гэдгийг Биеийн тамир спортын удирдах байгууллагууд, спортын холбоод, дасгалжуулагч, тамирчид хаа хаанаа тунгаан бодоосой.