16 настнуудыг төлөөлж шилдэг 850 сурагч андгай өргөн иргэний үнэмлэхээ гардлаа
Уншсан 8047 vote 0 2012.11.12 16:04:10
Мөн залуу үеийнхнийхээ амжилтаар бахархаж байгаа илэрхийлж, түүхэн амжилтуудын хамгийн сүүлийн жишээгээр сагсан бөмбөгийн залуу алдартнуудаа нэрлэв. “Манай улс нэг хүнд ногдох олимпийн медалийн тоогоороо дэлхийн орнуудаас долдугаарт эрэмбэлэгдэж байгаад бяд тамир ихтэй залуу үеийнхний гавъяа их бий. Олимпийн алдартнуудаа нэг удаа урамшуулаад өнгөрөх биш насан туршид нь төрийн хайр халамж хүртээж байхаар тогтсон шийдвэр залуу үеийнхэнд маань илүү өндөр тэмүүлэл бий болгосонд баяртай явдаг” гэлээ. Үнэмлэхээ гардан авч, эх орныхоо иргэн болохоор ирсэн шилдэг сурагчдад Ерөнхий сайд хэд хэдэн чухал санааг байнга санаж явахыг захисан. Нэн тэргүүнд “Монгол хэл соёл, ёс уламжлал, өв түүхээ хайрлаж, бахархаж, хөгжүүлж авч явах хариуцлага энэ өдрөөс иргэн таны үүрэг болж байгаа юм шүү” хэмээн сануулаад чухам энэ бахархлыг өдөөж дэвжээхээр Төрийн ордныг, тэр дундааэнд байрлах Төрийн түүхийн музейг түмэн олондоо нээлттэй болгосноо дурьдлаа.
Цаг л гарвал Монгол эх орноороо аялахыг мөн хүслээ. Учир нь төрөлх нутгаа бие сэтгэлээрээ мэдэрсэн хүн хүрз бариад сүйтгэдэггүй юм гэж тэрбээр онцолсон. Эцэст нь, монгол хэмээх нэг айл эвийн хүчтэй байх нь эрхэм учир иргэн бүр бие биеэ дэмжин түшиж, нэг баг болж залуус та нар минь хамтран ажиллаарай гэж захилаа. Түүнчлэн, Залуучуудыг дэмжих лобби бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Төрөхдөө л Монгол Улсын иргэн болсон хэдий ч яг өнөөдөр л өөрийн алдаа оноо, амжилт бахархлыг биечлэн хариуцах иргэн болж байгаагаа залуу үе та нар минь ямагт санаж яваарай” гэсэн.
16 настнууддаа ийнхүү баяр хүргэсний дараа Монголын түүхэн дэх 37 их хааныг бэлгэдэж, нийслэлийн тэргүүний 37 сурагчид 37 алдартан иргэний үнэмлэхийг нь гардуулж, цугласан сурагчид хамтаараа Монгол Улсын иргэний андгай өргөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.mmmmmmmmmmmmmmmmmmmm
mmmmmmm