Бичлэгийн тоо 3,329

Жүжгийн гол дүрд дуучин К.Номинжингоос гадна МИТУ компанийн жүжигчин Жастин Нестор, Майкл Литтиг нар тоглох юм. Монгол бүсгүй, америк залуугийн хайр дурлалын тухай өгүүлэх 45 минутын үзүүлбэр бүрийн дараа уран бүтээлчид үзэгчидтэйгээ 15 минут ярилцах гэнэ. Ингэснээр театрын амьд харилцааг бий болгож, дэвшүүлсэн асуудлынхаа тухай гүн гүнзгий ойлголт хүмүүст өгөх гэнэ. МИТУ компани ашгийн бус төсөл хэрэгжүүлж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийн тулд уран бүтээлээ туурвидаг.
Энэ жил эдийн засаг, уул уурхай, баялаг түүхээрээ дэлхийн анхаарлын төвд байгаа манай улсыг сонгон “Зүрхэн тасархай”-г тоглохоор болсон аж. Тэд АНУ-д амьдарч байгаа дуучин бүсгүйг сонгон санал тавихад К.Номинжин талархан хүлээн авсан юм билээ. Уран бүтээлчдийн зарим нь хараахан Монголд ирж амжаагүй байгаа ба энэ сарын 10-наас бүгд цуглаж тайзны сургуулилалтаа эхлүүлэх юм.mmmmm
mmmmmmmmmmmmmm
mmmmm
mmmmmmm