Бичлэгийн тоо 3,329

Монгол ахлагчтай олон улсын уулчдын хамтарсан баг “Гималайн Сувдан эрдэнэ” хамгийн үзэсгэлэнтэй оргил бөгөөд эрсдэлтэй, ур чадвар, техникийн авиралт шаардагдсан, хамгийн хэцүүд тооцогддог 6812 метр өндөр Ама Дабламын оргилд 2012 оны 10-р сарын 31-ны өглөө 08:00 цагт амжилттай авирч гарлаа. Үндсэн авиралтанд 5 өдөр зарцуулжээ. Эверестийн оргилыг анх эзэлсэн Сэр Эдмунд Хилари энэ оргилд хүн гарах боломжгүй гэж байсан бол Монгол ахлагчтай баг бүгд гарлаа.  

Баг тив дэлхийн өндөр оргилуудад 10-аас 30 удаа авирсан туршлагатай уулчдаас бүрдсэн бөгөөд: 7 тивийн 7 өндөр оргилд гарсан Канада, Нидерландын 2 уулчин, 8000 метрээс дээш 2 оргилд гарсан Норвегийн уулчин багтжээ. Сонирхолтой нь Монгол удирдагчтайгаа нийлээд 4 уулчин 4-үүлээ дэлхийн дээвэр Эверестийн оргилд амжилттай гарч байжээ. Авиралт цаг уурын хүнд нөхцөлд явагдсан тул нэг гишүүний 2 хөл 2-р зэргийн хөлдөлттэй хүндэрч бааз лагераас нисдэг тэргээр яаралтай Катманду нисгэжээ. Бусад гишүүд, ахлагчийн биеийн байдал хэвийн байна.

Хамтарсан багыг Монголын уулын аяллын “Монгол Хайкин Клуб”-ыг үүсгэн байгуулагч, Монгол улсын хүний их эмч Лувсандоржийн Баярсайхан удирдсан бөгөөд энэхүү авиралтаар Баярсайхан эмч 1 жил 4 сарын хугацаанд 4000 метрээс дээш Гималай, Альпийн өндөр оргилуудад 11 дэхь удаагаа гарч уулын спортын түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоогоод эх орондоо удахгүй ирэх гэж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6734532/687/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1409 Интернэтийн үнэ орон нутагт гурав дахин хямдарна 2012-11-19 10018
1408 ХАКҮХО ТЭРГҮҮЛЖ, ХАРҮМАФҮЖИ НЭХСЭЭР 2012-11-19 8923
1407 Чинбаагийн охид цээж нүцгэлэв [1] 2012-11-12 10252
1406 16 настнуудыг төлөөлж шилдэг 850 сурагч андгай өргөн иргэний үнэмлэхээ гардлаа [2] 2012-11-12 8047
1405 ХАКҮХО 63, ХАРҮМАФҮЖИ 61 ДАВААТАЙ [3] 2012-11-12 7676
1404 К.Номинжин жүжигт тоглоно [4] 2012-11-08 7674
1403 ХАКҮХО ХӨШӨӨ БАРИНА [2] 2012-11-08 8090
1402 Зураач До.Болд олон улсын шилдэг 100 мэргэжилтний нэгээр тодров [2] 2012-11-08 9378
1401 ОЮУТАН-САГСЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [3] 2012-11-05 7409
1400 "ХАНГАРЬД" КЛУБИЙН ХӨЛБӨМБӨГЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ҮЗҮҮРЛЭВ [1] 2012-11-05 8749
» Монгол ахлагчтай олон улсын уулчдын хамтарсан баг 6812 метр өндөр Ама Дабламын оргилд амжилттай авирч гарлаа 2012-11-05 10104
1398 Ачааны хоёр галт тэрэг шинээр аялуулж эхэлээ 2012-10-31 9948
1397 ИРЭХ сард монголчууд балетийн оддоор “бялуурна” [1] 2012-10-31 8681
1396 Арваннэгдүгээр сарын банцүкэ гарлаа [1] 2012-10-31 7304
1395 “SWEETYMOTION” АНХ УДАА ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭНЭ 2012-10-30 9047
1394 Эрхтэн шилжүүлэн суулгах тасагтай боллоо [1] 2012-10-30 9576
1393 “Мисс Экспат”-д монгол бүсгүй шалгарлаа 2012-10-30 10160
1392 Монголын говьд 300 мВт-ын хүчин чадалтай салхин станц барина [3] 2012-10-25 7920
1391 ХОНКОНГИЙН ЛИГТ ТОГЛОЖ БУЙ МОНГОЛ ЛЕГИОНЕРУУД 2012-10-25 9149
1390 ТЭНГЭРЛЭГ ЭЗЭН ЧИНГИС ХААН ТӨРИЙН ОРДОНДОО МОРИЛЛОО [3] 2012-10-25 8129
배너신청
자생병원

배너신청