Бичлэгийн тоо 3,329

ХАКҮХО ХӨШӨӨ БАРИНА

Уншсан 8090 vote 0 2012.11.08 15:10:42
Кюүшюү башёод оролцохоор Фүкүокад ирээд байгаа ёкозүна Хакүхо Кюүшюүд Монгол-Японы эв найрамдлыг бэлгэдсэн хөшөө барих төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа. Энэ жил тохиож байгаа Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан, Хубилай хааны цэрэг 1274, 1281 онд Японд довтлохдоо бууж байсан Хаката буланд барих гэнэ. Ирэх жилийн арваннэгдүгээр сард дуусгах энэхүү хөшөөг Кюүшюүгийн алдарт барималч Накамүра Шинбаши хийх бөгөөд Хубилай хааны цэрэг биш гар барин зогсож байгаа сүмо бөх, монгол үндэсний бөхчүүдийг дүрслэх аж.

Ёкозүна Хакүхо сүүлийн үед “Шикорояма” дэвжээний монгол бөх Сэйро хэмээх А.Өнөболдтой бэлтгэл их хийж байгаа гэнэ. Сэйро Д.Амгаа зааны хүү бөгөөд энэ тэмцээнд макүшитагийн 2 дээр эрэмблэгдэн цол авахад ойрхон байгаа. Хакүхо “Цолтой болоход ганцхан алхам л үлдээд байгаа залуу. Энэ боломжийг ашиглаад жюүрёод дэвшиж чадвал хамт бэлтгэл хийсний ач тус гарлаа гэсэн үг. Биднийг макүшитад байх үед ёкозүнатай хамт бэлтгэл хийнэ гэж толгойд ч орж ирдэггүй байлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

ГАНЦХАН ШИНЭ БӨХ

Энэ сарын 11-нд эхлэх Кюүшюү башёогийн шинэ бөхчүүдийн шалгалт 1-нд болсон ч гайхалтай нь ганцхан хүү элсэхээр ирсэн байна. 1999 оны арваннэгдүгээр сард хоёрхон шинэ бөх орж байсан бөгөөд 2007 оны Нагоя башёод ганц ч хүн ирээгүй аж. Мэргэжлийн сүмогийн холбооноос шинэ бөхчүүдийг зиндаа тогтоох барилдаан хийлгэдэг ч энэ удаад барилдах өрсөлдөгч гарахгүй нь. 2012 онд нийтдээ 55 залуу сүмогийн эгнээнд орсон нь өнгөрсөн жилийн 60-ыг давсан анти рекорд боллоо. Холбооноос энэ жилийн тавдугаар сараас эхлэн сүмо бөхийн шалгалтын хэмжүүрийг 173 см өндөртэй, 75 кг-аас хүнд байсныг 167 см, 67 кг болгож буулгасан ч үр дүнд хүрэхгүй л байна. Энэ жил 51 бөх зодог тайлснаас харахад удахгүй гарах бөхийн тоо орох бөхийн тооноосоо илүү болох шинжтэй.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6744984/95d/trackback

Global dentel clinic

2012.11.08 16:16:37
*.152.13.170

mmmmmmm

Global dentel clinic

2012.11.09 11:00:04
*.152.229.196

mmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1409 Интернэтийн үнэ орон нутагт гурав дахин хямдарна 2012-11-19 10018
1408 ХАКҮХО ТЭРГҮҮЛЖ, ХАРҮМАФҮЖИ НЭХСЭЭР 2012-11-19 8923
1407 Чинбаагийн охид цээж нүцгэлэв [1] 2012-11-12 10252
1406 16 настнуудыг төлөөлж шилдэг 850 сурагч андгай өргөн иргэний үнэмлэхээ гардлаа [2] 2012-11-12 8047
1405 ХАКҮХО 63, ХАРҮМАФҮЖИ 61 ДАВААТАЙ [3] 2012-11-12 7676
1404 К.Номинжин жүжигт тоглоно [4] 2012-11-08 7674
» ХАКҮХО ХӨШӨӨ БАРИНА [2] 2012-11-08 8090
1402 Зураач До.Болд олон улсын шилдэг 100 мэргэжилтний нэгээр тодров [2] 2012-11-08 9378
1401 ОЮУТАН-САГСЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [3] 2012-11-05 7409
1400 "ХАНГАРЬД" КЛУБИЙН ХӨЛБӨМБӨГЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ҮЗҮҮРЛЭВ [1] 2012-11-05 8749
1399 Монгол ахлагчтай олон улсын уулчдын хамтарсан баг 6812 метр өндөр Ама Дабламын оргилд амжилттай авирч гарлаа 2012-11-05 10104
1398 Ачааны хоёр галт тэрэг шинээр аялуулж эхэлээ 2012-10-31 9948
1397 ИРЭХ сард монголчууд балетийн оддоор “бялуурна” [1] 2012-10-31 8681
1396 Арваннэгдүгээр сарын банцүкэ гарлаа [1] 2012-10-31 7304
1395 “SWEETYMOTION” АНХ УДАА ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭНЭ 2012-10-30 9047
1394 Эрхтэн шилжүүлэн суулгах тасагтай боллоо [1] 2012-10-30 9576
1393 “Мисс Экспат”-д монгол бүсгүй шалгарлаа 2012-10-30 10160
1392 Монголын говьд 300 мВт-ын хүчин чадалтай салхин станц барина [3] 2012-10-25 7920
1391 ХОНКОНГИЙН ЛИГТ ТОГЛОЖ БУЙ МОНГОЛ ЛЕГИОНЕРУУД 2012-10-25 9149
1390 ТЭНГЭРЛЭГ ЭЗЭН ЧИНГИС ХААН ТӨРИЙН ОРДОНДОО МОРИЛЛОО [3] 2012-10-25 8129
배너신청
자생병원

배너신청