БНСУ-ын
Инчёон хотноо зохиогдсон олон улсын хөлбөмбөгийн тэмцээнд Япон, Саудын
Араб, БНХАУ, Тайланд, Монгол, Солонгосын зургаан баг оролцсоноос манай
“Хангарьд” клуб хоёрдугаар байрт шалгарч, сайхан амжилт гаргалаа.
Эрдэнэт үйлдвэрийн хөлбөмбөгчид эхний тойрогт Саудын Арабын багийг 7:1, дараа нь Японы “Китакюүшюү” клубийг 3:0-ээр буулган авч, шигшээ тоглолтод Тайландын “Бангкок”-т 2:3-аар дийлдэн мөнгөн цомын эздээр тодорлоо.
М.Отгонбаяр дасгалжуулагчтай, С.Баярзаяа ахлагчтай “Хангарьд” клубийнхэн өмнө нь Инчеонд хоёр удаа урилгаар хүрэлцэн ирж, цуврал нөхөрсөг тоглолт хийж байсан бөгөөд энэ удаа “Инчеон-2012” олон улсын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнд нэр заан уригдсан билээ.
Инчеон хотын дарга ноён Сон Ён-Гил, “Инчеон-2014” Азийн наадмын Зохион байгуулах хорооны удирдлагууд хаалтын ёслолд оролцож, Тайланд, Монголын багийн шагналыг гардуулав.
Цомыг дагалдан түрүүлсэн багт 3000, үзүүрлэсэн багт 1000 долларын мөнгөн шагнал олгосон байна.
mmmmmmm