Бичлэгийн тоо 3,329

Харин тусгай үйлчилгээтэй шинэ тасаг ариун цэврийг дээд зэргээр хангасан бөгөөд тэнд мэргэшсэн эмч, сувилагч нар ажиллаж байгаа гэнэ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд бөөр, элэг, үе шилжүүлэн суулгах хагалгаа нэвтрүүлсэн. Удахгүй ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал нэвтрүүлэхээр эмч, мэргэжилтнүүдээ сургаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ бэлтгэж байна.
Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын үед хэрэглэдэг тариа тасарснаас энэ хагалгааг өнгөрсөн зунаас хойш хийгээгүй юм. Харин энэ долоо хоногт эм нь ирэх бөгөөд ойрын хугацаанд таван хүнд уг хагалгааг хийхээр бэлтгэж байгаа гэнэ.
mmmmmm