
1221 онд Бухар, Газна хотод цутгасан “Чингис хаан. Аугаа их. Эрхмийн дээд” гэсэн бичигтэй Чингис хааны алтан зоосноос эхлээд Шахрух хааны үеийн 1447 оны мөнгөн зоос хүртэл Монголын үе үеийн хаадын оршин тогтнож байсныг гэрчлэх эд өлгийн зүйлсийг дэлгэсэн эл үзэсгэлэнг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол гэдэг нэр, монгол дархлаа, монгол цус хэзээ, хаанаас эхэлснийг хойч үеийнхэндээ хэлж, мэдрүүлэх нь энэ удмын хүн бүрийн үүрэг байх ёстой. Чингис хаан зөвхөн дайтаж, тулалдаж яваагүй. Тэр хүн даяаршлыг үндэслэгч юм” хэмээсэн.
Тэрбээр хэдэн зууны тэртээд их хааныхаа удирдлага дор монгол хүн морьтойгоо ямар их хурдтай, хүчтэй байсныг онцлоод, тэр үеийн их хурдыг өнөө үед эргүүлэн сэргээвэл бид улам өсөж дэвжинэ гэлээ. Төрийн ордон дахь Монгол төрийн түүхийн музейд морилсон “Тэнгэрлэг эзэн Чингис хаан” өдөр бүр ард иргэдээ үнэ төлбөргүй хүлээн авч, дэлхийн талыг эзэлж явсан их түүхээрээ аялуулах юм билээ.
Ирэх
арваннэгдүгээр сарын 14-нд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой тохиох
бөгөөд энэ үеэр Монголын бусад музейнүүдэд хадгалж буй их хааны түүхтэй
холбоотой эд өлгийн зүйлсээр мөн үзэсгэлэн гаргах юм байна.
mmmmmmmm