Бичлэгийн тоо 3,329
Дуурь бүжгийн эрдмийн театрын тоглолтын хөтөлбөрт гэнэтийн бэлгүүд өөрчлөлт оруулж арваннэгдүгээр сард хоёр том үйл явдал болох гэж байна. Тус театрын тайзнаа ОХУ-ын балетын одод арваннэгдүгээр сарын 2-нд тоглох гэж байгаа. Их, бага театрыг төлөөлсөн шилдэг бүжигчдийн тоглолтын араас ирэх сарын 18-нд Америкийн балетийн театрын гоцлооч, супер од Саша Радецки Монголд ирж А.Аданы “Жизель”-д бүжиглэхээр болжээ.

АНУ-ын балетийн хамгийн алдартай компани болох “Аmerican ballet theatre” энэ сарын 16-нд шинэ улирлын тоглолтоо “Родео” балетаар нээжээ. Метрополитан театрын тайзнаа тоглосон балетийг Саша Радецки гоцолсон юм. Тэрбээр энэ сарын 24-нд Барселонд урилгаар тоглосон бөгөөд ирэх сард манай улсад тоглох боломж тохиожээ.

ДБЭТ-ын 50 жилийн ойн хүндтэй зочдын нэг Саша Радецки “Center Stage” киноны гол дүр болох Чарлигийн дүрээр Холливудад алдаршсан юм билээ. Саша Радецки нь Санта Круз хотод төрсөн бөгөөд 15 настайдаа Москвагийн Большой академид урилгаар очиж суралцсан байна. Түүний багш нь алдарт бүжигчин Пётр Пестов. Дараа нь тэрбээр Америкийн балетийн театрын сонгодог бүжгийн сургуулийг Михайл Баришниковын удирдлага дор төгсчээ. Тэрбээр Жорж Баланшин, Марк Моррис, Пол Тэйлор, Лар Любович, Кеннет Мак Миллан, Твила Тарп, Энтони Тюдор, Жон Кранко, Агнес Де Миль, Жорма Эло, Жероме Роббинс, Энн Рэйнкинг, Кристофер Уйлдон нарын алдартай балетмейстрүүдийн бүтээлд ихэвчлэн тоглодог гэнэ. Түүнчлэн саяхан “Хар хун” киноны бүжиг дэглээч Бенжамин Миллепидийн уран бүтээлийг тэр амилуулжээ.

Энэ арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар АНУ-ын “Blue Silk Travel” компани ажиллаж байна.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6717518/79d/trackback

Global dentel clinic

2012.11.02 17:00:49
*.152.252.216

mmmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1409 Интернэтийн үнэ орон нутагт гурав дахин хямдарна 2012-11-19 10018
1408 ХАКҮХО ТЭРГҮҮЛЖ, ХАРҮМАФҮЖИ НЭХСЭЭР 2012-11-19 8923
1407 Чинбаагийн охид цээж нүцгэлэв [1] 2012-11-12 10252
1406 16 настнуудыг төлөөлж шилдэг 850 сурагч андгай өргөн иргэний үнэмлэхээ гардлаа [2] 2012-11-12 8047
1405 ХАКҮХО 63, ХАРҮМАФҮЖИ 61 ДАВААТАЙ [3] 2012-11-12 7676
1404 К.Номинжин жүжигт тоглоно [4] 2012-11-08 7674
1403 ХАКҮХО ХӨШӨӨ БАРИНА [2] 2012-11-08 8090
1402 Зураач До.Болд олон улсын шилдэг 100 мэргэжилтний нэгээр тодров [2] 2012-11-08 9378
1401 ОЮУТАН-САГСЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [3] 2012-11-05 7409
1400 "ХАНГАРЬД" КЛУБИЙН ХӨЛБӨМБӨГЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ҮЗҮҮРЛЭВ [1] 2012-11-05 8749
1399 Монгол ахлагчтай олон улсын уулчдын хамтарсан баг 6812 метр өндөр Ама Дабламын оргилд амжилттай авирч гарлаа 2012-11-05 10104
1398 Ачааны хоёр галт тэрэг шинээр аялуулж эхэлээ 2012-10-31 9948
» ИРЭХ сард монголчууд балетийн оддоор “бялуурна” [1] 2012-10-31 8681
1396 Арваннэгдүгээр сарын банцүкэ гарлаа [1] 2012-10-31 7304
1395 “SWEETYMOTION” АНХ УДАА ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭНЭ 2012-10-30 9047
1394 Эрхтэн шилжүүлэн суулгах тасагтай боллоо [1] 2012-10-30 9576
1393 “Мисс Экспат”-д монгол бүсгүй шалгарлаа 2012-10-30 10160
1392 Монголын говьд 300 мВт-ын хүчин чадалтай салхин станц барина [3] 2012-10-25 7920
1391 ХОНКОНГИЙН ЛИГТ ТОГЛОЖ БУЙ МОНГОЛ ЛЕГИОНЕРУУД 2012-10-25 9149
1390 ТЭНГЭРЛЭГ ЭЗЭН ЧИНГИС ХААН ТӨРИЙН ОРДОНДОО МОРИЛЛОО [3] 2012-10-25 8129
배너신청
자생병원

배너신청