Тайваньд
зохиогдсон Азийн их, дээд сургуулиудын аварга шалгаруулах IV тэмцээнээс
Ш.Сэдбазар, Д.Пүрэвдорж дасгалжуулагчтай Монголын баг хүрэл медаль
хүртлээ. Тус тэмцээнд БНХАУ, Хонконг, БНСУ, Монгол, Филиппин, Тайванийн
гэсэн зургаан орон өрсөлдсөн бөгөөд манайхны эхний учраа нь Хонконгийн
сагсчид байв. Монголын багийн гарааны тавтад О.Сэргэлэн, Ц.Азбаяр,
Т.Санчир, Б.Билгүүн, Д.Дэлгэрням нар гарсан бөгөөд “Анхилуун арал”-ынхан
эхний гурван үед 16:23, 31:35, 49:51-ээр илүүрхсэн.
Шийдвэрлэх дөрөвдүгээр үе Билгүүний слэм-данкаар эхэлж, улмаар Сэргэлэн дундаас дараалан хоёр удаа оновчтой довтолж, Азбаяр холын зайн шидэлтээ оновчтой болгосноор өрсөлдөгчөө завсарлага авахад хүргэв. Энэхүү тайм-аут тоглолтыг тогтворжуулсан ч манайхан төгсгөлөө чамбай хийж, 73:67- гоор ялалт байгууллаа. Уг тоглолтод Д.Дэлгэрням 12, Б.Билгүүн 20, Т.Санчир 16, Ц.Азбаяр 8 оноо авчээ. Тэмцээний хоёр дахь өдөр залуус маань Азийн шилдэг баг БНХАУ-ын багийг хожиж, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Дийлэнх тоглогчид нь хоёр метрээс дээш өндөр нуруутай хятадууд эхний хагаст будагтай талбайд илүүрхсэн ч дасгалжуулагч Сэдбазар, Пүрэвдорж нарын тактикийн өөрчлөлт, нүдээ олсон сэлгээ, О.Сэргэлэнгийн ухаалаг дамжуулалтууд амжилтад хүрч, хүчтэй өрсөлдөгчөө 70:67- гоор буулган авах нь тэр. Энэ эрчээрээ хэсгийн гурав дахь тоглолтод Филиппинийг 90:70-аар ялж, медалийн төлөө өрсөлдөх болзлыг биелүүлсэн. Дөрөв дэх тоглолтод адилхан гурван хожилтой БНСУ-ын багтай тоглож, 52:87- гоор дийлдэв. Багийн лидер Т.Санчирыг эхний минутаас тоглуулж ядраахгүйн тулд энэ удаа гарааны тавтад Дэлгэрням, Сэр гэлэн, Азбаяр, Билгүүн, Очирбат нарыг илгээсэн байна. Тоглолт тун өндөр хэмнэлд болж, манайхан эхний хоёр үед ойролцоо тэмцэлдсэн ч гол тоглогчдын нэг Билгүүний хувийн алдаа гурав болж, сэлгээнд суух болсноор оноогоор хоцорч эхлэв.
Гуулин улсын сагсчид жигдхэн олон тоглогчидтой болохоо, багийн тоглолт гэж юу болохыг харуулсаар энэ тоглотод 35 онооны давуутай ялалт байгуулсан. Ингээд алтан медалийн төлөө өрсөлдөх эсэхээ шийдвэрлэх тулааныг талбайн эзэн Тайванийн багтай хийсэн юм. Олон мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглож буй тайваньчууд анхнаасаа илүүрхсээр 59:97- гоор энэ тоглолтын ялагч болсон. Ийнхүү арваннэгдүгээр сарын 4-ний ням гаригт Монголын баг хүрэл медалийн төлөө Филиппиний багтай үзэлцэхээр болов. Хэсэгтээ учраа таарахад манайхны эсрэг маш бохир ширүүн тоглож байсан филиппинчүүд энэ удаа нэлээд ширүүн эсэргүүцэл үзүүлэв. Гэвч манайхан аль ч талаар илүү болохоо харуулж 86:78- аар хожин, хүрэл медалийн эзэн болсон юм. Ялангуяа Т.Санчир энэ тоглолтод гойд байж, 13 оноо+9 самбараас бөмбөг авалт+1 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн амжилтаар багийн нөхдөө манлайлав.
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ
Тоглогчид Хувийн дугаар Төрсөн огноо Өндөр Жин
Отгонбаатарын Сэргэлэн 4 1989.1.9 175 см 75 кг
Алтантариагийн Энхтүвшин 5 1990.7.30 194 85
Баттулгын Батжавхлан 6 1989.9.19 181 73
Анхбаярын Бямбадорж 7 1992.11.7 190 80
Энхтайваны Цэрэнбаатар 8 1990.5.23 198 86
Тунгалагийн Санчир 9 1989.4.8 190 87
Баттүвшиний Билгүүн 10 1989.3.2 194 88
Готовын Цэнгүүнбаяр 11 1990.2.21 194 76
Төмөртогтохын Билгүүн 12 1993.6.8 185 78
Цэрэндагвын Азбаяр 13 1989.7.16 192 80
Даваасамбуугийн Дэлгэрням 14 1990.4.8 193 93
Отгонбаярын Очирбат 15 1991.2.24 196
- Ахлах дасгалжуулагч: Ш.Сэдбазар
Туслах дасгалжуулагч: Д.Пүрэвдорж
mmmmmm