Бичлэгийн тоо 3,329

 “Оюутолгой” компаниас соёл урлагийн салбарт томоохон төсөл хэрэгжүүлж буй. Монголын түүх, соёлын үнэт дурсгалт болох хуурын төрлүүд болон эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан хөгжмийн зэмсгүүдийг сэргээн урлаж, Монголын соёлын өвийг дэлхий дахинд сурталчлан таниулах “Язгуур эгшиглэн” төслийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлсэн бөгөөд ажлынхаа үр дүнг ч үзэж эхэлжээ.

Монгол туургатны нэн эртний язгуур хөгжмийн зэмсгийг сэргээн урлах, шинжлэх ухааны арга зүйн үндсийг боловсруулах, хойч үед өвлүүлэх, монгол хөгжимчид үндэснийхээ хөгжмийн зэмсгийг эзэмшин олон улсын хөгжмийн тэмцээн, айлчлан тоглолтод оролцох, үзэсгэлэн гарган танилцуулах, үндэсний технологийн ололт, оюуны гайхамшгийг дэлхий дахинд сурталчлах, зохиогчийн эрхийг хамгаалах боломжийг бий болгох зорилготой уг төслийг хөгжим урлаач, соёлын тэргүүний ажилтан Л.Дэмчиггарав санаачилж, “Оюутолгой” компани дэмжжээ. Төслийн туслан гүйцэтгэгчээр “Оюунлаг суваг” компани, зөвлөхөөр Б.Лодоншарав, хөгжим судлаач доктор С.Юндэнбат нар ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэгчид төрийн ятга, ахуй их ятга, шөрмөсөн ятга, хун ятга, хөлтэй нумт ятга, чулуун царгил, луут бишгүүр, биба, хун хуур, арслан хуур, луун хуур, аралт хуур, шоор хуур зэрэг Монголын хаадын өргөөнд тоглож байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн 34 төрлийн хөгжмийн зэмсэг бүтээхээр төлөвлөсөн бөгөөд урлах ажил энэ сард дуусах аж. Тэд эдгээр хөгжмийн зэмсгийг тоглолтод ашиглах боломжтойг харуулах тайлан тоглолт хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх саналыг БСШУЯ болон мэргэжлийн урлагийн байгууллагуудад санал тавих аж.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6004887/864/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» ЭРТНИЙ ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙГ СЭРГЭЭН УРЛАЖ БАЙНА 2012-04-04 9360
1148 “ЖАЙКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ВАКЦИН ХАДГАЛАХ 270 ХӨРГӨГЧ ХАНДИВЛАВ 2012-04-04 9510
1147 АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОДОРЧЭЭ 2012-04-03 9713
1146 Д.Баясгалан Болгарын тайзнаа “Чио Чио Сан”дуурийн гол дүрийг амилуулав 2012-04-03 10071
1145 Архангайд мах, сүүний үйлдвэр байгуулна 2012-04-03 10676
1144 Монголын хоолны урлаг дэлхийд гуравдугаарт жагслаа 2012-03-30 10189
1143 Стивен Спилберг өвөрмонголчуудтай хамтарч Чингисийн тухай кино бүтээнэ 2012-03-30 8088
1142 Зургаан настай монгол охин Денверийн уран гулгалтын аварга болжээ [2] 2012-03-30 7483
1141 VIP ӨРӨӨТЭЙ ШИНЭ НОМЫН САН НЭЭГДЛЭЭ 2012-03-28 7973
1140 “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” хөтөлбөрт Эрхүүгийн компаниуд хамтран ажиллана 2012-03-28 8045
1139 Монгол Улс “ОРГАНИК ТЭМДЭГ”-тэй болно 2012-03-27 9646
1138 Монголчууд өөрийн гэсэн КАРТТАЙ БОЛЛОО 2012-03-27 7501
1137 НАТО Монгол Улстай түншлэхээр боллоо 2012-03-27 8398
1136 НУТГИЙН ДЭВЖЭЭ ИВЭЭЛЭЭ ХАЙРЛАЖ, ТИВИЙН АВАРГА ХОСООРОО МЭНДЭЛЛЭЭ 2012-03-26 8752
1135 Олимпийн аварга жүдочийг 1 сая “ногоон”-оор шагнана 2012-03-26 7963
1134 Бага орлоготой өрхийн 15 оюутныг Малайзад тэтгэлгээр суралцуулна 2012-03-26 8700
1133 Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай супер компьютер ашиглаж эхэллээ 2012-03-23 8389
1132 ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД “САНСАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛНА 2012-03-23 9421
1131 Монгол, Хятад улсууд арван тэрбум юань, хоёр их наяд төгрөг солилцоно 2012-03-23 7817
1130 Нийгэм, санхүүгийн боловсролыг багаас нь төлөвшүүлэх шаардлагатай 2012-03-22 9800
배너신청
자생병원

배너신청