Бичлэгийн тоо 3,329
“100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” хөтөлбөрт Эрхүүгийн компаниуд хамтран ажиллана
Уншсан 8045 vote 0 2012.03.28 15:38:45МҮХАҮТ,
ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газартай хамтран Улаанбаатар хотноо “Азид
гарах гарц-2012” сэдэвт үзэсгэлэн зохион байгуулж байна. Энэ сарын
27-29-ний хооронд болох энэхүү арга хэмжээнд тус мужийн уул уурхай,
эрчим хүч, барилга, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
30 гаруй аж ахуйн нэгжийн 80 шахам төлөөлөгч орол цож байгаа аж.
Түүнчлэн Эрхүү мужийн их, дээд сургуулийн оюутнууд ч хүрэлцэн иржээ.
Хоёр орны бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон ач холбогдолтой уг үзэсгэлэнгийн нээлт болон өнөөдөр зохиогдох Монгол, Оросын бизнес уулзалтын талаар өчигдөр ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газрын нэгдүгээр орлогч С.Д.Аникеев, Хүнс, хөдөө аж ахуйн сайд К.Р.Алдаров, Зам, барилгын дэд сайд И.В.Шёголев болон МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр сонссон чихэнд чимэгтэй нэг мэдээ бол манай Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг орос ах нар дэмжиж ажиллахаа илэр хийлсэн явдал байв. “Манайхаас ирсэн барилгын чиглэлийн бизнесмэнүүд маргааш энэ хөтөлбөрийн дүрэм журамтай танилцана. Тэгснээр манай талаас чанартай барилгын материал нийлүүлэх, Монголын компаниудтай хамтран байшин барих гэхчлэн хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллана” хэмээн Зам, барилгын дэд сайд И.В.Шёголев хэлсэн юм.