ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД “САНСАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛНА
Уншсан 9421 vote 0 2012.03.23 15:58:03Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Орчин үеийн сансар судлал-Монгол Улс” эрдэм шинжилгээний хуралд оролцож хэлсэн үгэндээ “Манай улс дэлхийн олон орноос сансарт хүнээ нисгэсэн 10 дахь улс орон болж чадсан нь манай орны сансар судлалын салбарт чухал ач холбогдолтой үйл явдал болсон төдийгүй хамтарсан нислэг нь ОХУ, Монгол Улсын сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг юм ” гэлээ.
Мөн цаашид сансар судлалыг хөгжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах, төр, засгаас ямар хэлбэрээр дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудал тодорхойгүй байгаад дүгнэлт хийх цаг болсныг онцлоод,энэ салбарыг төр, засгийн бодлогын төвд байлгах үүднээс “Сансар судлалын үндэсний зөвлөл”-ийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллах шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ.
Түүнчлэн энэ чиглэлээр холбогдох яамд, Шинжлэх ухааны академи, мэргэжлийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллаж тодорхой санал, зөвлөмжийг энэ хурлаас гаргана гэдэгт итгэж байгаагаа хэллээ.