Бичлэгийн тоо 3,329

Олон улсын аюулгүй байдал, хүний эрх, ардчилал, энхтайван байдлыг хангах үндсэн зорилго дээр тулгуурласан эл хө төлбөрийн хүрээнд Монгол Улсыг терроризм хийгээд кибер халдлагаас хамгаалах тал дээр НАТО онцгой үүрэг хүлээх болж байгаа аж. 2011 оны тавдугаар сард Умард Атлантын цэргийн эвслийн (НАТО) Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал эрхэлсэн орлогч Жеймс Аппафурай Монголд айлчилж энэхүү хөтөлбөрийг боловсруулан батлах хэлэлцээрийг эхлүүлсэн юм байна.
Ноён Аппафурай хамтын ажил лагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулж “Монгол Улс НАТО-гийн хооронд сайн түншийн холбоо байгуулагдсанаар олон улсын энхтайван аюулгүй байдлыг хангахад том хувь нэмэр болох нь дамжиггүй” хэмээн өчигдөр мэдэгджээ.