Бичлэгийн тоо 3,329
Стивен Спилберг өвөрмонголчуудтай хамтарч Чингисийн тухай кино бүтээнэ
Уншсан 8088 vote 0 2012.03.30 15:31:20БНХАУ-ын Өвөрмон голын өөртөө засах орны уран бүтээлчид Чингис хааны тухай шинэ кино төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Дөрвөн жилийн өмнөөс санааг нь гаргаж, БНХАУ-ын Засгийн газраас 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлэг авахаас гадна ӨМӨЗО-ны ардын засгийн газраас ч дэмжлэг үзүүлсэн уг кино дэлхий нийтийг шуугиулж мэдэх нь. Учир нь “Шиндлерийн бүртгэл”, “Цэрэг Райныг аварсан нь” зэрэг олон шилдэг киног найруулсан Стивен Спилбергийг урьж ажиллуулахаар болж, удаан хугацаанд хөөцөлдсөний эцэст тохиролцоонд хүрчээ. Киноны нэр, зохиол, зураг авах нутаг орныг одоогоор нууцалж буй. Хаанахын, хэн гэдэг жүжигчдийг тоглуулахаа найруулагч сонгоно. Гэхдээ уг төслийг санаачлан хэрэгжүүлж буй ордосынхон нийт жү жигчдийн 60 хувь нь монгол жүжигчин байна гэсэн болзол тавьж, зөвшөөрүүлж чадсан сурагтай.