Бичлэгийн тоо 3,329
Дэлхий
дахинаа өнөөдөр байгальд халгүй технологийн хөгжлийг чухалчилж, ногоон
эдийн засаг, ногоон үйлдвэрлэлийн асуудалд онцгой анхаарч байна.
Ялангуяа хөгжинг үй орнуудын хүнсний үйлдвэрлэлд байгалийн цэвэр
бүтээгдэхүүний хэрэглээ асар хурдтай нэмэгдэж буй. Үүнийг дагаад олон
оронд органик бүтээгдэхүүнийг таних тэмдэг тэмдэглэгээ хэдийнэ
хэрэглэгчдийн танил болж, заавал мөрдөх стандартууд батлагдан гарч
байна. Түүнчлэн ийм таних тэмдэг ашиглах эрх авах нь тухайн компанийн
нэр хүндтэй холбоотой асуудал юм.
Иймд дэлхийн жишгийг дагах, ногоон үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ХХААХҮЯ органик хүнсний болон мал, амьтны тэжээлийн бүтээгдэхүүнийг гэрчлэх шошго, сав баглаа боодол, зар сурталчилгаанд ашигладаг “Органик тэмдэг”-ийн загвар зохиох уралдаан зарлалаа. Энэхүү тэмдэг нь хүнс, тэжээлийн тухайн бүтээгдэхүүн бай галь орчинд халгүй аргаар үйлдвэр лэгдсэн, хүний болон мал, амьтны эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлдэг цэвэр байгалийн гаралтай, дээд зэргийн чанартай болохыг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр илэрхийлсэн байх ёстой гэнэ.
Мөн “Органик тэмдэг”-ийн харагдах байдал нь энгийн бөгөөд утга төгөлдөр, цөөн өнгө, үг хэрэглэсэн байх, Монгол соёл, сэтгэлгээ, ахуйн онцлогийг тусгахыг шаарджээ. Тус яам уг тэмдгийг Монгол Улсад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэх үүн, мал, амьтны тэжээлийг орга ник бүтээгдэхүүн болохыг баталгаажуулсны дараа ашиглах эрх авдаг үндэсний хэмжээний “Органик тэмдэг” болгохыг зорьсон байна.