Бичлэгийн тоо 3,329

 Монголбанк арилжааны банкуудтай хамтран картын үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор үндэсний брэнд “¥” карт гаргаснаа өчигдөр танилцууллаа. Манай улсад өдгөө бусад орны нэр лого бүхий виза, мастер карт ашиглаж байгааг халж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийг бэлгэдэн нэрлэсэн “¥” хэмээх төлбөрийн картыг дотооддоо хэрэглэж эхлэхээр болжээ. Энэхүү картыг орон даяар бэлэн бус төлбөр төлбөр тооцооны гүйлгээ хийхээс эхлээд бүх төрлийн үйлчилгээнд ашиглах зорилгоор нэвтрүүлж буй аж.

Ингэснээр иргэдийн үйлчлүүлсэн төлбөр тооцоо, мөнгөний урсгалыг хянах, банкуудын гадаадаас карт авах гэж төлдөг хөрөнгийг дотооддоо хадгалах зэргээр эдийн засгийн хувьд ихээхэн үр дүнтэй үйл ажиллагаа болно гэж тэд үзэж байгаа юм. “Өмнө нь Монголын арилжааны банкууд виза, мастер зэрэг олон улсын брэнд карт гаргадаг байгууллагаас зөвшөөрөл авдаг байсан. Тэгвэл Монголбанкнаас “¥” картыг гар гах зөвшөөрөл авснаар дотооддоо цаг хугацаа, тодорхой хэмжээний зардал хэмнэн, иргэдэд үйлчилгээгээ хүргэх боломжтой болж байна. Цаашид гадаадад уг картыг хэрэглэх боломжийг бүрдүүлэх зорилт тавьсан” хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал өгүүллээ.

Энэ ажилтай уялдуулан Монголбанкны төлбөр тооцооны төвийг “Үндэсний цахим гүйлгээний төв” болгон өөрчилж, мобайл, интернэт банкны үйлчилгээг төлбөрийн картны нэгдсэн сүлжээнд холбох ажил хийх гэнэ. Ирэх сарын 15-наас хэрэглэгчдийн гарт очих “¥” картыг бүх АТМ уншина. Харин энэхүү үндэсний төлбөрийн картыг хэвлүүлсэн анхны байгууллага нь Худалдаа хөгжлийн банк бөгөөд картыг шинээр захиалах, солиход хуучин үнээрээ үйлчлэх гэнэ.

Б.БЯМБАСҮРЭН

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5969905/3a6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1149 ЭРТНИЙ ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙГ СЭРГЭЭН УРЛАЖ БАЙНА 2012-04-04 9360
1148 “ЖАЙКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ВАКЦИН ХАДГАЛАХ 270 ХӨРГӨГЧ ХАНДИВЛАВ 2012-04-04 9510
1147 АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОДОРЧЭЭ 2012-04-03 9713
1146 Д.Баясгалан Болгарын тайзнаа “Чио Чио Сан”дуурийн гол дүрийг амилуулав 2012-04-03 10071
1145 Архангайд мах, сүүний үйлдвэр байгуулна 2012-04-03 10676
1144 Монголын хоолны урлаг дэлхийд гуравдугаарт жагслаа 2012-03-30 10189
1143 Стивен Спилберг өвөрмонголчуудтай хамтарч Чингисийн тухай кино бүтээнэ 2012-03-30 8088
1142 Зургаан настай монгол охин Денверийн уран гулгалтын аварга болжээ [2] 2012-03-30 7483
1141 VIP ӨРӨӨТЭЙ ШИНЭ НОМЫН САН НЭЭГДЛЭЭ 2012-03-28 7973
1140 “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” хөтөлбөрт Эрхүүгийн компаниуд хамтран ажиллана 2012-03-28 8045
1139 Монгол Улс “ОРГАНИК ТЭМДЭГ”-тэй болно 2012-03-27 9646
» Монголчууд өөрийн гэсэн КАРТТАЙ БОЛЛОО 2012-03-27 7501
1137 НАТО Монгол Улстай түншлэхээр боллоо 2012-03-27 8398
1136 НУТГИЙН ДЭВЖЭЭ ИВЭЭЛЭЭ ХАЙРЛАЖ, ТИВИЙН АВАРГА ХОСООРОО МЭНДЭЛЛЭЭ 2012-03-26 8752
1135 Олимпийн аварга жүдочийг 1 сая “ногоон”-оор шагнана 2012-03-26 7963
1134 Бага орлоготой өрхийн 15 оюутныг Малайзад тэтгэлгээр суралцуулна 2012-03-26 8700
1133 Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай супер компьютер ашиглаж эхэллээ 2012-03-23 8389
1132 ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД “САНСАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛНА 2012-03-23 9421
1131 Монгол, Хятад улсууд арван тэрбум юань, хоёр их наяд төгрөг солилцоно 2012-03-23 7817
1130 Нийгэм, санхүүгийн боловсролыг багаас нь төлөвшүүлэх шаардлагатай 2012-03-22 9800
배너신청
자생병원

배너신청