Бичлэгийн тоо 3,329
“ЖАЙКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ВАКЦИН ХАДГАЛАХ 270 ХӨРГӨГЧ ХАНДИВЛАВ
Уншсан 9510 vote 0 2012.04.04 14:20:41"Жайка”
олон улсын байгууллагааc ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн лаборатори
болон манай улсад байдаг дархлаажуулалтын төвүүдэд вакцин хадгалах
зориулалтын 270 хөргөгч өчигдөр хандивлав. Монгол Улсын Засгийн газар,
ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн 1997 оноос тус байгууллагатай хамтран ажиллаж иржээ.
Товлолын вакцинд нэн шаардлагатай байсан хөргөгч, температурын заагч төхөөрөмжүүдийг тэд манай улсад нийлүүлсэн бөгөөд өдгөө дархлаажуулалтын төвийн 98 хувь нь бүрэн тоноглогдсон юм. Монгол Улсын хэмжээнд нийт вакцин хадгалах 400 орчим хөргөгч байдаг. Тэдгээр нь 15 жил ашиглах хугацаатай аж.
Энэ хугацаа нь дууссан учраас шинэчлэн солилоо. Хандивын хөргөгчийн 20-ийг ХӨСҮТийн лабораторид өгч, үлдсэнийг нь орон нутгаар тараана. Энэ үеэр Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга нарт хөргөгчийг гардуулж өглөө.