Бичлэгийн тоо 3,329

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн долоо хоног үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 17 орны 82 ширэн бээлийтэн 10 жинд хүч сорьсон юм.

НУТГИЙНХАА РИНГЭН ДЭЭР МЭНДЭЛСЭН АВАРГУУД

Манай улсад эмэгтэйчүүдийн бокс хөгжөөд төдийлэн удаагүй, тамирчдын гаргасан амжилт ч нимгэн билээ. Өмнө нь манай “гэзэгтэй” боксчид тивийн аваргаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн нь оргил амжилт юм. Мөн хоёр жилийн өмнө Хятадын Гуанжоу хотноо болсон Азийн наадмаас Э.Ундрам мөнгөн медаль эх орондоо авчирсан билээ. Харин энэ удаа манайхан тэмцээнийг нутагтаа явуулж байгаа давуу талаа ашиглаад таван медаль авах, тэр дундаа Азийн аваргатай болох зорилго тавьсан юм. Хэдийгээр төлөвлөсөн тоондоо хүрэхэд нэгээр дутсан ч хоёрын хоёр аваргатай болж, эмэгтэйчүүдийн боксын түүхэнд шинэ хуудас нэмэгдлээ. Түүхийг шинэчлэн бичсэн эдгээр тамирчин бол 48 кг-д хүч сорьсон Төмөрхуягийн Болортуул, 64 кг-д нударга зөрүүлсэн Эрдэнэсоёлын Уянга нар юм.

Болортуулын хувьд олимпод оролцох үүднээс УАШТ-ий 51 кг-д өрсөлдсөн. Гэвч аваргын төлөө ОУХМ М.Нандинцэцэгт ялагдсан. Ингээд жин хасч 48 кг-д орохоос аргагүй болсон билээ. Түүний жинд есөн тамирчин хүч сориход манай боксчин эхэлж гоц мөргөөд шилдэг наймд үлдсэн. Улмаар дараагийн даваанд Шри-Ланкийн тамирчныг 26:11-ээр зовлон багатай хожиж, медалийн болзол хангасан. Харин хагас шигшээд Тайванийн Мен Чунтай ширүүхэн өрсөлдөж, 29:25-аар хожсон юм. Өчигдөр тэрбээр Энэтхэгийн Жанграг 24:22-оор буулган авч, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө төрийн дууллаа эгшиглүүллээ.

Хожиж явсан ч зогсолтгүй урагш довтолж, тун дайчин тоглодог түүний тулаан үзэгчдээс өндөр үнэлгээ авсан нь гарцаагүй. Э.Уянгын хувьд ерөнхийдөө “битүү морь”-д тооцогдож байлаа. Тэмцээний өмнө хүн бүр түүний эгч Э.Ундрамыг медаль авах тамирчдын тоонд оруулж, Уянгыг анхаарлын гадна үлдээсэн. Тэгвэл Уянга энэ бүх таамгийг эвдэж, уран, дайчин тоглосоор тивийн аварга цолыг гуядаж авсан нь бахдалтай. 64 кг-д харьцангуй цөөн буюу таван тамирчин орсон ч энэ нь түүний медалийн чанарыг бууруулахгүй.

Учир нь тэрбээр тэгшитгэлд орсон тул бусадтай адил гурван тулаан хийж, аваргалсан юм. Ингэхдээ бокс өндөр хөгжсөн Энэтхэг, Казахстан, Хятадын тамирчдыг дараалан буулгаж авсан нь түүний хэр чадварлаг боксчин болохыг харуулна. Боксоор гуравхан жил хичээллээд тивийн аварга болсон Уянга цаашид олон тэмцээнээс медаль авчрах биз ээ.

БУСАД ТАМИРЧДЫН ТУХАЙД

Хүнд жингийн хоёр боксчин маань медалийн тоог нэмсэн гавьяатай ч тоглолтын чанарын тухайд хэлэх үг алга. Нэг ч тоглолгүй хүрэл дээр буусан тэд мөнгийн төлөөх тулаанд юу ч болсонгүй. Арайхийн нэг үеэ дуусгасны эцэст нь дасгалжуулагч цагаан алчуур шидээд тоглолтыг зогсоож байна лээ. Холбооныхон хүнд жингийн боксчдоо сайжруулахын тулд нэлээн зүйл хийх шаардлагатай нь энэ тэмцээнээр харагдлаа. Харин хөнгөн жингийнхэн маань дахиад жаахан дэмжээд өгвөл тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөхөөр болчихжээ. 51 кг-д тоглосон М.Нандинцэцэг л гэхэд дэлхийн таван удаагийн аварга Мэри Комтой эн тэнцүү өрсөлдөөд 14:11 буюу гуравхан оноогоор дийлдсэн. Хэрвээ сугалаа гайгүй таарсан бол гарцаагүй медаль авах байлаа.

ЯПОНЫ ШОУ ОД ЭХНИЙ ДАВААНДАА

Тэмцээнийг сонирхолтой болгож, хэвлэлийнхнийг татаж чадсан хүн бол Японы Ш.Ямасаки. Улсдаа алдартай хошин урлагийн жүжигчин тэрбээр боксын спортоор хичээллэж, олимпод оролцох зорилго өмнөө тавьсан гэх. Улмаар хичээллэж эхлээд удалгүй улсынхаа аварга болж, Азийн АШТ-д оролцох эрх авчээ. Гэвч тэрбээр Улаанбаатарын рингнээ хийсэн эхний тоглолтдоо Солонгосын залуу боксчин Шин Хюн Кимд эхний даваандаа хүнд цохилтоор ялагдчихав. Түүнийг хожсон Шин ирэх арваннэгдүгээр сард 17 хүрэх аж.

ДЭЛХИЙН АВАРГУУДЫН СУПЕР ТУЛААН

51 кг-д дэлхийн аварга цолтой хоёр шилдэг боксчин оролцсон нь анхаарал татаж байлаа. Тэд бол дэлхийн таван удаагийн аварга Энэтхэгийн Мэри Ком, хошой аварга Хятадын Рен Чанчань нар. Хоёр шилдэг боксчин урьдчилан таамаглаж байсан ёсоор бүх өрсөлдөгчөө хожсоор финалд уулзалдсан юм. Энэ тоглолтод жин өгсөн тулалдаж буй энэтхэг боксчин давамгайлж, тивийн аварга цолыг дөрөв дэх удаагаа хүртлээ.

ХЯТАДУУД БҮХ ЖИНД МЕДАЛЬТАЙ

Эмэгтэйчүүдийн боксоор Ази тивд Хятад, Энэтхэг улс сайн гэдэг нь энэ удаагийн Азийн аваргаар тод харагдсан. Тэд Улаанбаатарын рингнээ тус бүр 10 тамирчнаа авчирсан бөгөөд хятадууд бүх жинд медаль зүүж, багийн дүнгээр тасархай өнгөллөө. Энэтхэгчүүд тэднээс хоёроор цөөн медаль авч, багаараа хоёрт жагссан. Харин манайхан гэрийн нохойны сүүл өөдөө гэдгийг харуулж, гуравт орсон нь яах аргагүй том амжилт. Одоо манай боксчдыг ирэх тавдугаар сард урд хөршид болох ДАШТ хүлээж байна. Энэ тэмцээний 51, 60, 75 кг-д эхний найман байр эзэлсэн тамирчид Лондоны олимпод оролцох эрхтэй болох билээ. Тэр болтол бэлтгэлээ сайн базаавал олимпийн эрх авчих боломж манай охидод бүрэн байна. Түүнчлэн МОБХ-ныхон тэмцээнийг тун өндөр түвшинд зохион байгуулсныг зориуд дурдья. Энэ нь Монгол улс дараа, дараагийн том тэмцээнийг хүлээж авахын эхлэл болох биз ээ. AIBA-гийн ерөнхийлөгч Ү Чин Коү ч гэсэн хэвлэлийн бага хурлын үеэр манай улс боксын ДАШТ-ийг зохион байгуулахад болохгүй зүйл үгүй гэдгийг хэлсэн юм.

АЗИЙН АШТ-ИЙ ДҮН

48 кг (9): 1.Төмөрхуягийн Болортуул (Монгол) 2.Пинки Жангра (Энэтхэг) 3.Мен Чун Сие (Тайвань), Луо Южие (БНХАУ)

51 кг (13): 1.Мэри Ком (Энэтхэг) 2.Рен Чанчань (БНХАУ) 3.Аяако Минова (Япон), Алис Кэйт Апарри (Филиппин)

54 кг (9): 1.Лю Ке Жиа (БНХАУ) 2.Соня Латер (Энэтхэг) 3.Нести Петикио (Филиппин), Гулжан Акимова (Казахстан)

57 кг (10): 1.Тассамале Тонгжан (Тайланд) 2.Кил Ок Ким (БНАСАУ) 3.Ян Янзи (БНХАУ), Лу Ти Хан (Вьетнам)

60 кг (13): 1.Лиашрам Сарита Деви (Энэтхэг) 2.Чориева Мавзуна (Тажикистан) 3.Дон Чен (БНХАУ), Хей Ён-Ким (БНАСАУ)

64 кг (5): 1.Эрдэнэсоёлын Уянга (Монгол) 2.Лили Шей (БНХАУ) 3.Фируза Шарипова (Казахстан), Ти Хиен Ли (Вьетнам)

69 кг (7): 1.Дон Мей Ван (БНХАУ) 2.Моника Саун (Энэтхэг) 3.Ти Хун Ли (Вьетнам), Дапана Дураге Широмали (Шри-Ланк)

75 кг (8): 1.Ли Жинзи (БНХАУ) 2.Поожа Ранжи (Энэтхэг) 3.Шин Хюн Ким (БНСУ), Су Рим Пак (БНАСАУ)

81 кг (4): 1.Меичин Юань (БНХАУ) 2.Юлдуз Маматкулова (Казахстан) 3.Багябати Качари (Энэтхэг), Баясгалангийн Одмаа (Монгол)

+81 кг (4): 1.Юнфей Ли (БНХАУ) 2.Лаззат Кунгеибаева (Казахстан) 3.Балжиннямын Бадамханд (Монгол), Кавита Чанал (Энэтхэг)

МЕДАЛЬ АВСАН ОРНУУД

Улс               Алт      Мөнгө     Хүрэл     Нийт

1.БНХАУ        5          2              3            10

2.Энэтхэг       2         4               2             8

3.МОНГОЛ     2         -                2            4

4.Тайланд       1         -                 -           1

5.Казахстан     -          2               2          4

6.БНАСАУ       -          1               2          3

7.Тажикистан    -         1               -            1

8.Вьетнам         -          -              3            3

9.Филиппин      -           -             2             2

Тайвань, Япон, БНСУ, Шри-Ланкийн баг тус бүр нэг хүрэл медаль хүртжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5966100/186/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1149 ЭРТНИЙ ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙГ СЭРГЭЭН УРЛАЖ БАЙНА 2012-04-04 9360
1148 “ЖАЙКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ВАКЦИН ХАДГАЛАХ 270 ХӨРГӨГЧ ХАНДИВЛАВ 2012-04-04 9510
1147 АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОДОРЧЭЭ 2012-04-03 9713
1146 Д.Баясгалан Болгарын тайзнаа “Чио Чио Сан”дуурийн гол дүрийг амилуулав 2012-04-03 10071
1145 Архангайд мах, сүүний үйлдвэр байгуулна 2012-04-03 10676
1144 Монголын хоолны урлаг дэлхийд гуравдугаарт жагслаа 2012-03-30 10189
1143 Стивен Спилберг өвөрмонголчуудтай хамтарч Чингисийн тухай кино бүтээнэ 2012-03-30 8088
1142 Зургаан настай монгол охин Денверийн уран гулгалтын аварга болжээ [2] 2012-03-30 7483
1141 VIP ӨРӨӨТЭЙ ШИНЭ НОМЫН САН НЭЭГДЛЭЭ 2012-03-28 7973
1140 “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” хөтөлбөрт Эрхүүгийн компаниуд хамтран ажиллана 2012-03-28 8045
1139 Монгол Улс “ОРГАНИК ТЭМДЭГ”-тэй болно 2012-03-27 9646
1138 Монголчууд өөрийн гэсэн КАРТТАЙ БОЛЛОО 2012-03-27 7501
1137 НАТО Монгол Улстай түншлэхээр боллоо 2012-03-27 8398
» НУТГИЙН ДЭВЖЭЭ ИВЭЭЛЭЭ ХАЙРЛАЖ, ТИВИЙН АВАРГА ХОСООРОО МЭНДЭЛЛЭЭ 2012-03-26 8752
1135 Олимпийн аварга жүдочийг 1 сая “ногоон”-оор шагнана 2012-03-26 7963
1134 Бага орлоготой өрхийн 15 оюутныг Малайзад тэтгэлгээр суралцуулна 2012-03-26 8700
1133 Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай супер компьютер ашиглаж эхэллээ 2012-03-23 8389
1132 ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД “САНСАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛНА 2012-03-23 9421
1131 Монгол, Хятад улсууд арван тэрбум юань, хоёр их наяд төгрөг солилцоно 2012-03-23 7817
1130 Нийгэм, санхүүгийн боловсролыг багаас нь төлөвшүүлэх шаардлагатай 2012-03-22 9800
배너신청
자생병원

배너신청