Судар
бичгийн хүрээлэнг удирдаж байсан О.Жамъян XX зууны эхээр хуучны ховор
ном судар эрэн сурвалжлах ажлаар Ар, Өвөрмонголоос Бээжин, Шанхай хүртэл
аялахдаа монгол, манж, төвд, хятад хэлээр бичсэн олон зуун боть
цуглуулсны дотор эдүгээ манай Үндэсний номын санд хадгалж буй “Ганжуур”,
“Данжуур”-ын модон барын эх байжээ. Түүнчлэн уламжлалт бичиг соёлоо
дээдэлдэг Халхын Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу ноён
Наянт ван өөртөө хадгалж байсан монгол “Ганжуур”-ын 104 ботийг Судар
бичгийн хүрээлэнд шилжүүлж өгсөн байна.
Дараа нь Цахарын нэгэн хийдэд хадгалж байсан “Данжуур”-ын 226 ботийг бусад этгээдэд дамжуулалгүй, үүрд нандигнан хадгалж байх тухай есөн зүйлийн заалт бүхий гэрээг монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлдэн гардуулж өгчээ. “Данжуур”- ын барламал эхийг хүлээн аваад, 15 үхэр тэргээр ачиж явсан тухай О.Жамъян гүн тэмдэглэн үлдээсэн байдаг аж. Тухайн үед Судар бичгийн хүрээлэнд монгол “Данжуур”-ыг залах ёслолын үеэр энэхүү гайхамшигт бүтээлийг бэлэглэсэн чин ван Наянтад 72 цагаан морь, есөн цагаан тэмээ, есөн мөнгөн буйл оролцуулан нийт 900 лан мөнгөөр хариу барьсан гэдэг. Тэр цагаас хойш 88 дахь жилийн босгон дээр “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн залуус монгол “Ганжуур”, “Данжуур”-ыг бүрэн эхээр нь кирил үсгээр хөрвүүлж эхэлжээ.
Дорно
дахины түүх, шашин шүтлэг, соёлын хосгүй бүтээл болох эдгээр хөлгөн
судрыг таван жилийн дотор кирилээр хөрв үүлнэ. “Ганжуур”-ын эхний найм,
“Данжуур”-ын нэг ботийг хөрвүүлэн хэвлүүлснээ “Цогт цагийн хүрдэн”
төвийнхөн ШУА-ийн ерөнхийлөгчид өчигдөр гардууллаа. Энэ ёслолд оролцсон
Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Д.Тө мөртогоо ихэд бэлгэшээж
байв. Цаана нь зургаан боть хэвлэлтэд байгаа аж.